Байт харвааны холимог багийн төрөлд оролцсон түрүүч Б.Отгонболд, түрүүч Д.Мирослава нарын баг шигшээ харваанд БНХАУ-н багийг 5-4 харьцаатай хожин Дэлхийн армийн спортын наадмын аварга боллоо.
Тус тэмцээний хагас шигшээд манай баг Италийн багийг 5-3 харьцаатай хожин шигшээ харваанд шалгарсан байна.
Ингээд шигшээд БНХАУ-ын багтай тун ширүүн өрсөлдсөний эцэст 5-4 харьцаатай хожин тус тэмцээнд оролцож байгаа Монголын багийн анхны алтан медалийг авчирлаа. Байт харвааны холимог багийн төрөлд мөнгөн медалийг БНХАУ, хүрэл медалийг Бразил улсын багууд тус тус хүртжээ.
Дэлхийн армийн спортын наадамд оролцож байгаа манай улсын баг тамирчид өнөөдрийн байдлаар 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл нийт 5 медальтайгаар 16-р байранд бичигдэж байна.