БНЧУ-ын Праг хотын амьтны хүрээлэн Чехийн зэвсэгт хүчинтэй хамтран “Тахь эргэж ирлээ” төслийг манай улсад хэрэгжүүлсэн юм. Энэ хүүрээнд цэргийн “КАСА” онгоцоор 2011 оноос эхлэн жилдээ 3-4 тахийн гүүг долдугаар сарын эхний өдрүүдэд тээвэрлэн, Говийн их дархан цаазат газрын “Б” / ГИДЦГ/ хэсгийн тахь нутагшуулах газарт тавьдаг болсон. Нийт 19 тахийг таван удаа зөөвөрлөн авчирчээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн ГИДЦГ-ын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн гүүнүүд унагалж эхэлсэн. Долдугаар сарын 15-ны байдлаар нийт 26 унага төрснөөс 23 нь эсэн мэнд бойжиж байна. Чех улсаас ирсэн дөрвөн тахийн гүү, 23 унагаар нутагшуулж буй тахийн сүрэг бүл нэмж, нийт 140 шахам тоо толгойд хүрээд байна.
Тахь тээвэрлэлтийг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Мобек зохион байгуулсан юм байна. Тэрээр 2015 онд ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг Праг хотын захиргаа оруулах болсон талаар мэдэгдэж байв. Энэ дагуу тус газарт энэ сарын 9-нд машин бэлэглэх болжээ. Бэлэг гардуулах ёслол Чехийн элчин сайдын яаманд болно.
Дашрамд хэлэхэд Праг хотын захиргаа 2008 онд тус захиргаанд шинэ УАЗ-469 маркын автомашин бэлэглэсэн юм.
Гэрэл зургийг govi-altai.nature.com-оос ашиглав.