Чөлөөт бөхийн 86 кг жинд барилдсан түрүүч О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ.
Тэрээр урьдчилсан шатны барилдаануудад Швейцари болон БНСУ-ын бөхчүүдийг ялан хагас шигшээд ОХУ-ын Шамил Кудийамагомедовтой учраа таарсан. Гэвч манай бөх өрсөлдөгчдөдөө 10-2 харьцаатай ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна.
Хүрэл медалийн төлөө О.Үйтүмэн Германы бөх Уильям Харттай барилдан 3-1 харьцаатай ялж хүрэл медалийн эзэн болжээ. Энэ жинд алтан медалийг хагас шигшээд манай бөхийг буулган авсан ОХУ -ын Шамил Кудийамагомедов, мөнгөн медалийг Ираны бөх Мохаммадявад Еврахимизивлаей нар тус тус хүртсэн байна.
Өнөөдрийн байдлаар манай баг тамирчид 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл нийт 7 медальтай болоод байна.