2015 оны Химийн салбарын Нобелийн шагналыг Томас Линдаль /Швед/, Паул Модрич /АНУ/ болон Азиз Санжар /Турк/ нар хүртэж байна.
Эдгээр эрдэмтэд эсүүд өөрийн ДНХ-г засч, удмын мэдээллийг гэмтэхээс хамгаалдаг механизмыг илрүүлэн, тайлбарласан байна. Нобелийн хорооноос мэдээлж буйгаар дээрх гурван эрдэмтний судалгааны ажил хорт хавдрын эмчилгээнд асар их үнэ цэнэтэй хувь нэмэр оруулна гэлээ.
1960-аад оны үед эрдэмтэд ДНХ-гийн молекулууд маш бат бөх бөгөөд организмын амьдралын туршид бараг өөрчлөгддөггүй гэдэгт бат итгэлтэй байв. Тэгвэл тус судалгаагаар ДНХ нь гэмтлийг тогтмол хуримтлуулдаг бөгөөд улмаар эдгээрийг “засдаг” эсүүд бий гэдгийг илрүүлсэн байна.
Сануулахад өндөр нарийвчлалтай флюресценцийн микроскоп бүтээсэн АНУ-ын эрдэмтэн Эрик Бетциг, Уильям Мернер, Германы эрдэмтэн Стефан Хелль нарт 2014 оны Химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ. Флюресценцийн микроскопын тусламжтайгаар амьд эд эсийн доторхи молекулуудын үйл ажиллагаа, нано хэмжээсийг харах боломжтой болсноороо өндөр ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС