Нийтийн тээврийн компаниуд орлогогүй болж, цалингаа тавьж чадахаа больчихлоо гэсэн шалтгаанаар өчигдөр тэд сул зогсолт хийж, иргэдэд багагүй хүндрэл учирсан. Тэгвэл тэдгээр компаниудын орлогыг бүрдүүлдэг гол хүчин зүйлийн нэг бол смарт карт болон иргэдийн хайрцагт хийдэг бэлэн мөнгө билээ. Энэ ажлыг хариуцдаг “Улаанбаатар смарт карт” компанийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд нийтийн тээврийн компаниуд бол шинэ технологийг Монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа байгууллага, харин бодлого шийдвэр гаргах эрхгүй гэдгээ нэн түрүүнд хэллээ.
Тэдний ярьснаар, "Улаанбаатар смарт карт" компани нийтийн тээврийн хайрцганд хийдэг бэлэн мөнгөний орлого, картны орлогоос гэрээ ёсоор 10 хувийг нь авч, үлдсэн орлогыг тэдгээр компаниудад хуваарилан өгдөг байна. 10 хувийг нийслэлээс тендер зарлахдаа өгнө гэж зарлажээ.
Долоодугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийтдээ бэлэн мөнгө, картын орлогоос 10,7 тэрбум гаруй төгрөгийн орлого оржээ. Үүний 10 хувийг "Улаанбаатар смарт карт компани" авсан байна.
Орлогоос авдаг 10 хувьд:
- 1 хувийг нь улсад татвар болгон өгдөг
- 1 хувийг сүлжээний зардалд
- 1 хувийг худалдаа хөгжлийн банк
- 1 хувийг карт цэнэглэгчдийн хөлсөнд
- 2,5 хувийг автобуснуудад суурилуулсан тоног төхөөрөмжийн зардалд
- үлдсэн 3,5 хувь нь компанийн ашиг /ажилчдын цалин, түрээс, үндсэн хөрөнгө оруулалтыг нөхөх гэх мэт зардалд ашигладаг/
Өмнө нь салбарын орлогыг тодорхойлох боломжгүй байсан бол систем нэвтэрснээр бүх орлогын мэдээлэл ил тод болсон.
Улаанбаатар смарт карт компанийн Үйл Ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ:
“Аж ахуй нэгжүүд ажил хаяна гэж манайд албан ёсоор мэдэгдэж, шаардлага хүргүүлж, мэдэгдээгүй. Аж ахуй нэгжүүд нийслэлдээ хандаж байгаа" гэв.
Түүний ярьснаар, бэлэн мөнгийг автобус бааз дээр хурааж, Худалдаа хөгжлийн банкнаас орой бүр хамгаалалттай очиж, цуглуулаад, тоолж нэгтгэн "Улаанбаатар смарт карт" компанийн дансанд хийдэг гэнэ. Энэ ажлыг банк гурав хоногт багтаан хийдэг аж. Жишээ нь, аравдугаар сарын 3-ны орлогыг цуглуулж, нэгтгээд 7-ны өдөр тус компанийн дансанд хийдэг бол 4-ний орлогыг 8-ны өдөр хийдэг байна.
Иргэд эхэндээ картаа авалгүй, бэлэн мөнгөөр явдаг байсан учраас, банк ачаалалд орж бэлэн мөнгөө хурааж цуглуулах үйл явц удааширч, 3-8 хоног болсон байна.
Гэхдээ Худалдаа хөгжлийн банкнаас хүн хүчээ нэмж, одоо орлогоо хугацаанд нь авч, Улаанбаатар смарт карт компанийн данс руу шилжүүлж, тухайн өдрөө орлогоо нийтийн тээврийн компаниудад шилжүүлдэг байна.
Тэгэхээр аравдугаар сарын 2-ныг дуустал орсон бүх орлогыг өчигдрийн байдлаар шилжүүлсэн гээд орлогыг цаг тухайд нь хуваарилж байна гэсэн юм..
Нийтийн тээврийн компаниуд орлого тааруу байна гэх шалтгаанаар цаашид үйл ажиллагаагаа явуулах хүндрэлтэй байна гэхэд нь тэдгээр аж ахуй нэгжүүдэд "Улаанбаатар смарт карт" 3 тэрбум 857 сая төгрөг зээлүүлжээ. Үүнээс 1 тэрбум 838 сая төгрөгийг одоо ч тэднээс аваагүй гэнэ.
Түүнчлэн, автобус компаниуд тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчдын нөхөн олговрын мөнгийг нийслэлээс олгодог байна. Тэд энэ орлогыг машин цагаар хуваарилдаг болъё гэсэн саналыг анх гаргажээ. Тэгэхээр 100 хүн суусан автобусанд 100 хүний төлсөн мөнгөний орлого орохгүй харин ажилласан цагаар орлогыг нь тэгш хуваарилдаг болсон байна.
Тухайлбал, гурван компанийн орлого буурсан үзүүлэлт гарсан бөгөөд энэ нь өөр хүн бага явдаг чиглэлд явсан автобус компаниуд руу шилжсэн гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл энэ нь 100 хүн тээвэрлэсэн, 10 хүн тээвэрлэсэн гэдгээрээ ялгаатай мөнгө авахгүй, ажилласан цагаараа тэнцүү мөнгө авах ёстой гэсэн захирамж юм байна.
Тэгэхээр их орлого авдаг байсан компаниудын орлого бага олдог байсан компаниуд руу тодорхой хэмжээгээр шилжинэ. Ингэснээр их олдог байсан компаниудын орлого буурч, бага олдгийнх өссөн байна. Тиймээс үүн дээр дөрөөлөөд автобус компаниуд иргэдэд буруу өнцгөөс тайлбарлаж байна гэв.
/Зурагт дарвал том зураг руу шилжинэ/