УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн цэцэд 331 сая төгрөгийг улсын нөөцийн сангаас гаргахыг Засгийн газар есдүгээр сарын 7-ны тогтоолоор гаргасан ч хөрөнгийг шилжүүлээгүй байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс авна уу.
Гэхдээ хуулиараа ой тэмдэглэх хүрээнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргах ёсгүй. Үүнийг судлах ёстой гэж үзсэнээр УИХ-аас ажлын хэсэг байгуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалж, Г.Уянга, Д.Ганбат нар ажиллажээ.
Ц.Нямдорж гишүүн “Холбогдох газруудаас баримт авсан. Ажлын хэсгийн дүгнэлтэд Г.Уянга гишүүн бид хоёр гарын үсэг зурсан. Д.Ганбат гишүүн зураагүй. Засгийн газрын есдүгээр сарын 7-нд гарсан шийдвэрийг баримтаар нь үзсэн.
Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан нөхцөл байдлыг харгалзаж үзсэн. Цэцийн хуралдаан болохын өмнө есдүгээр сарын 4-нд ҮХЦ-д албан ажлын автомашин гэж “Лехус-570” машин авч өгсөн" гэв.
Мэдээж УИХ-ын гишүүд энэ асуудалд шүүмжлэлтэй хандлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг
“Үндсэн хуулийн цэц ашиг сонирхолын зөрчилтэй боллоо гэж Өргөдлийн байнгын хороонд гомдол ирсэн. УИХ-аас томилогдсон буюу сонгогдсон байгууллага гэдэг нь цэцийн зарим шүүгч, АТГ, татвар гэх зэрэг субьект байдаг. Ганцхан Засгийн газраас асуудаг нь ямар учиртай юм. Цэцийн дүгнэлтийг ерөөсөө хүлээн авч болохгүй. Эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг".
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ цэцийн гишүүдийг татах хэрэгтэй
"Эдийн засаг нь хүнд байдалд орсон байгаа дээр төр нь хямралд орлоо. Одоо институцийн асуудалд орж ирлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхт халдчихсан байна. УИХ-ын гишүүн гэдэг олон түмний төлөөллийн эрхээ хэрэгжүүлж байна. Түүнээс биш хувь хүн биш. Энэ зүйлд Үндсэн хуулийн цэцэд халдаж эхэллээ. 20 гаруй жил ингэж сайд нараа огцруулж ирсэн. Цэцийн шийдвэрээр бол энэ хугацаанд огцорсон хүмүүс бүгд хохирсон байна. Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэц юугаа хийж байсан юм бэ. УИХ цэцийн гишүүдийг татах хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн М.Энхболд “Байнгын хорооны дарга зүтгэсээр байгаад цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа. Манай байнгын хорооны дарга зүтгээд байсан цаад учир нь ажлын хэсгийн дүгнэлтээс харагдаж байна. Цэцийн дүгнэлт нь хариуцлагын тогтолцоог байхгүй болгочихлоо. УИХ хүлээж авахгүй байх шаардлагатай. Тэгээд их суудал нь ямар шийдвэр гаргахыг харах хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: ҮХЦ-ийн гишүүдийг бид томилохдоо алджээ
"Ёстой түмпэн түмпэнгээр бөөлжих хэрэг гэдэг чинь энэ. Мөнгө байхгүй гээд нийтийн тээвэр автобус нь явдаггүй, цалингаа хасах дээрээ тулчихсан. Гэтэл Засгийн газар машин авч өгөөд, нэмж мөнгө олгож таарсан шийдвэрийг нь цэц гаргаад байж байх юм. Үндсэн хуулийн цэц захиалгаар явдаг байгууллага болчихлоо. Засгийн газар яагаад ийм зүйл хийв гэдэг нь сонин байна. ҮХЦ-ийн гишүүдийг бид томилохдоо алджээ" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Үндсэн хуулийн цэц бол манаачийн үүрэгтэй. Гэтэл өнөөдрийн нийгэмд манаач нар хулгай хийх, архидах гээд хамгийн буруу зүйлийг хийдэг болчихсон. Үндсэн хуулийн цэц сүүлийн хэдэн жил манаач биш хулгайчийн үүрэг гүйцэтгэж байна. Үндсэн хуулийн цэцэд хуурамч боловсролгүй хүмүүс олноор орсон" гэв.
Ажлын хэсгийг ахалсан Ц.Нямдорж гишүүн "Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхийн гишүүдэд хариуцлага тооцож эхэлье. Тэгэхгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгодог, дахин өндөр албан тушаал томилдог, хууль хэрэгжүүлдэггүй байх байдал нэмэгдэж байна. Үндсэн хуулийн цэц Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг дуурайж гишүүдийнхээ цалинг 2-3 сая төгрөгөөр нэмсэн.
Гэтэл УИХ-аар цалин хэмжээг нь тогтоож өгсөн шийдвэр нь хэвээрээ байгаа шүү. Эдгээр хүмүүст арга хэмжээ авч хариуцлага тооцох тал дээр УИХ-ын дарга та онцгойлон анхаарна уу. УИХ сэрэх цаг нь болсон. Ард түмэн хариуцлага тооцох, арга хэмжээ авахыг хүлээж байгаа. Нам бүлэг эвслийн дарга нар үүнийг анхааралдаа ав. Би олон муухай юм үзсэн. Гэхдээ ийм завхарсан юм үзээгүй. Цэц бол машинтай, төсөвтэй л газар. Яахаараа Засгийн газар ийм заваан юм хийдэг юм. Хашир суух цаг нь болсон байлтай. Төр улсаа бодсон чинь дээр байх" гэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд гишүүдийн 58.7 хувийн саналаар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” хэмээн үзлээ.