НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд буюу Хангарди ордны 14 давхарт болж байна. Өнөөдрийн хуралдаанаар
- “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай,
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай
- Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам,
- Нийтийн тээврийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал зэргийг хэлэлцэнэ.
Эдгээрээс сүүлийн сэдэв илүүтэй анхаарал татаж байна. Учир нь өчигдрөөс эхлэн хувийн автобус компаниуд сул зогсож, автобусуудаа үйлчилгээнд гаргасангүй.
Цаг агаар эрс сэрүүссэн тул иргэд өглөө оройд автобус хүлээн удаан зогсоцгоов. Зарим нь үүнд бухимдан, нийтийн тээврийг хувьчлах нь анхнаасаа буруу байсан гэцгээсэн бол зарим нь ухаалаг картын системийг бүрэн бэлтгэлгүй нэвтрүүлснээс үүдлээ гэцгээсэн юм.
Нийслэлийн тээврийн газраас сүлжээ үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлт хэрэгжүүлээд удаагүй байхад автобус компаниуд сул зогсолт зарлалаа. Байдал даамжирвал ажил хаялт болон сунжирч ч болзошгүй байна.
Тэгвэл яг одоо болж буй хуралд Нийслэлийн тээврийн газраас дараах саналуудыг тусгажээ.
- Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны машин цагийн бодит зардлыг тогтоон, нийслэлээс санхүүжүүлэх (Хувийн автобус компаниуд энэ тэргүүнд энэ шаардлагыг тавьж байна. )
- Нийслэлийн төсвийн ачааллыг буурулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар бууруулах. Одоогийн 1015 автобусыг 920 болгон бууруулах. Ингэснээр шугаманд ажиллах цагийг 1264 цагаар бууруулна.
- Иргэдийн дамжин суултын хөлсийг 60 хүртэл хувиар бууруулах
- Мөнгө хураагч нарын ажлын байрны асуудлыг шийдвэрлэж, шалгагчаар ажиллуулах асуудлыг шийдүүлэх юм байна.