Түм түжигнэж бум бужигнасан их хотын аюулгүй байдал, амар амгалангийн төлөө цаг наргүй ажилладаг цагдаагийн албан хаагчидтай холбоотой сайхан үйл явдал өнөөдөр боллоо.
Ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриалал болсон, гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй хорин цагдаагийн албан хаагч ханийн хамтаар өнөөдөр хуримын ордонд ёсоллоо.
Нийслэлийн 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордноос "Нийслэлийн иргэн" гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулан энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд үнэ төлбөргүй ёслох үйл ажиллагааг гүйцэтгэжээ.
Сонирхуулахад, өмнө нь буюу 2014 оны Нийслэлийн өдрийг тохиолдуулан ТҮК-ийн 17 хос, өнгөрөгч тавдугаар сард Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын 16 хос тус тус хуримаа хийсэн билээ.
Гэрэл зурагчин Д.Жавхлантөгс