Өнгөрсөн долоо хоногт Facebook дээр нэгэн видео хүмүүсийн анхаарлыг татаж, иргэдэд олон янзын асуулт, эргэлзээ, гайхшралыг төрүүлээд байна. Тодруулбал Монголын он-лайн худалдаа эрхэлдэг MMARKET.MN компани Дроноор хүргэлт хийж байгаа өөрсдийн сурталчилгааны видеог Facebook-т тавьж “Тун удахгүй Дрон хүргэлт хийнэ” гэсэн нь өдгөө ганцхан долоо хоногийн дотор 98,000 удаа үзэгдэж 300-аад хүмүүс өөрсдийн профайл дээр энэхүү видеог тавьж бусадтай хуваалцсанаар ийнхүү олон хүнд хүрчээ.
Рекламны гол санаа нь хот болон хөдөөд Дроноор хүргэлт хийж байгаа үйл явдал гарах уг сурталчилгаа үнэхээр бодитоор хүргэлтийг нисдэг биетээр хийх үү? Нэг бол олны анхаарлыг татах маркетинг байсан уу? гэдэг асуулт тавихад хүргэлээ.
Монголчууд Дронтой танил болоод удаагүй байна. Дрон гэдэг нь алсын удирдлагаар удирддаг нисдэг төхөөрөмжийг хэлдэг. Энэхүү төхөөрөмжийг Монголд эдүгээ телевиз, реклам суртачилгааны студиуд зураг авалт хийхдээ ашигладаг билээ. Харин Дроноор хүргэлт хийнэ гэсэн нь ийнхүү олны анхаарлыг татахад хүргэжээ.
Үнэхээр Дроноор хүргэлт хийж болох уу? Гадны туршлага бий юу? Судалж үзвэл энэ нь бас тийм ч боломжгүй зүйл биш бололтой. АНУ-ын интернет худалдааны Amazon.com сайт 2 жилийн өмнө дроноор хэрэглэгчдэд 30 минутын дотор хүргэлт хийж болох тухай видеог олон нийтийн сүлжээгээр цацсанаас хойш АНУ-ын Холбооны Нисэхийн Удирдлагын Газарт 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өөрсдийн “PRIME AIR” дрон хүргэлтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн албан бичиг хүргүүлээд байгаа юм байна.
Мөн манай урд хөрш БНХАУ-д ч гэсэн ийм төрлийн туршилт хийж байжээ. Тодруулбал ALIBABA группын Taobao.com интернет худалдааны сайт энэ оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 3 өдрийн турш Бээжин, Шанхай болон Гуанжоу хотуудад 450 хэрэглэгчдэд дроноор жижиг оврын ачаа хүргэсэн байна.
Харин Монголд энэ төрлийн үйлчилгээ хийхэд хууль эрх зүйн орчин бүрдсэн үү? Аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? Хэзээ энэ үйлчилгээ Монголд нэвтрэх боломжтой вэ? гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна. Юутай ч цахим худалдааг Монголд жинхэнэ утгаар нь нэвтрүүлэн, мэргэжлийн түвшинд найдвартай үйлчилгэээ үзүүлэхээр зорин ажиллаж буй MMARKET.MN-ийн залуус дроноор хүргэлт хийнэ гэж уг сурталчилгааны видеогоо олон нийтийн сүлжээгээр цацаж олны анхаарлыг ихээр татаад байна.
Та уг видеог MMARKET.MN-ийн албан ёсны Facebook пэйжээр (Mmarket Mn) орж үзээд өөрсдийн дүгнэлтийг хийнэ үү.