Монгол Улсыг зорьсон нэг жуулчин дунджаар 14 хоног аялдаг болохыг Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төвийн хамтарсан судалгаанд дурджээ. Ингэхдээ хувиараа аялагчид 1526 ам.доллар, багц аялагчид 2383 ам.доллар буюу ялгаатай зардал гаргаж байгаа нь жуулчлалын байгууллагын үйлчилгээний шимтгэлээс хамаарч байсан байна.
Энэ үр дүнг 2011 онд явуулсан судалгааны дүнтэй харьцуулахад зардлын хэмжээ 31 хувиар өссөн байгаа нь дөрвөн жилийн хугацаан дахь инфляцитай холбоотой юм. Тухайлбал жуулчид хамгийн ихээр ирдэг долдугаар сард инфляци дунджаар 11 хувьтай байдгаас зочид буудал, нийтийн хоол 12 хувь, тээврийн үйлчилгээ 7 хувь, амралт чөлөөт цаг соёлын үйлчилгээ 2 хувь, бусад үйлчилгээний үнэ 11 хувиар өсч байсан байна.
Хэдийгээр аялагчдын зардлын бүтэц харилцан адилгүй байгаа боловч хувийн аялагчид нийт зардлынхаа 30 хувийг зочид буудал, 24 хувийг ресторан, хоолны үйлчилгээнд, 20 хувийг бараа худалдан авахад зарцуулдаг байна. Харин багц аялагчдын хувьд нийт зардлынхаа 72 хувийг жуулчлалын компанид төлдөг болохыг онцолжээ.
Мөн Монгол Улсад аялах хугацаандаа төлбөр тооцооныхоо 74 хувийг бэлэн мөнгөөр, 26 хувийг төлбөрийн картаар төлдөг байна. Түүнчлэн жуулчдыг татахын тулд гудамжны тэмдэг, нийтийн тээврийн мэдээллийн төв, музейг англи хэл дээр давхар танилцуулах, угаалгын өрөө, хогны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар жуулчид онцолсон байна.
Монгол Улсыг зорьсон жуулчдын 76 хувь нь уламжлал, зан заншил, соёл, ан амьтанд татагдан ирсэн гэдгээ илэрхийлжээ. 2011 онд анх Монгол Улсад ирж буй жуулчдын мөнгөн зарцуулалтыг тооцож, төлбөрийн тэнцлийн аяллын данс дахь жуулчлалын салбарын орлогыг бодитоор тогтоох зорилгоор энэ судалгааг хийж байсан байна.
Энэ удаагийн судалгааг хийхдээ энэ оны долдугаар сарын 6-31-ны өдрүүдэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Улаанбаатар төмөр замын буудлаас Монгол Улсад аялаад буцаж байгаа 1233 жуулчнаас анкетын аргаар мэдээлэл цуглуулжээ.