Монголын хүн амын дунд нүд хуурайших эмгэг элбэг болоод байгаа аж.
Учир нь цаг агаар эрс тэс уур амьсгалтай, хүн амын ихэнх нь тоосжилт ихтэй орчинд ажиллаж амьдардаг, хүн амын дунд дотор болон үе мөчний өвчлөл ихтэй зэрэг шалтгаанаас үүдэж нүд хуурайших эмгэгт өртдөг аж.
Нүд хуурайших хам шинж гэдэг нь нүдний гадаргуугийн /эвэрлэг бүрхүүл/ тослох болон чийгшүүлэх үйл ажиллагааны архаг дутагдалд орсноос үүсдэг байна.
Нүд хуурайших хам шинж үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд:
1.Хуурай, шороо тоосжилт ихтэй, салхитай орчинд ажиллаж амьдрах
2.Агааржуулагч эсвэл хуурай халаах системтэй нөхцөлд ажиллаж амьдрах
3.Зурагт, компьютер, таблет, гар утас /удаан хугацаагаар дэлгэц харахад нүд цавчих хариу үйлдэл аяндаа цөөрч, нүдний хуурайшилт ихэсдэг/
4.Удаан хугацаагаар контакт линз зүүх /зориулалтын дагуу зүүхгүй байх/
5.Тамхи татах
6.Эмэгтэйчүүдэд гормоны өөрчлөлтөөс
7.Зарим нэг эмийн гаж нөлөөнөөс /үрэвслийн эсрэг, артерийн даралт бууруулдаг эмүүд, жирэмснээс хамгаалах эмүүд, шээс хөөх эмүүд, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эмүүд/
8.Системийн өвчнүүдийн үед /үе мөчний өвчин, бруцеллёз гэх мэт/
- Ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Нүд улайх
- Нүдэнд торох, аргах
- Салхинд нулимс гоожих
- Нүд загатнах
- Хурц гэрэлд гялбах
- Нүд ядрах
Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал, дараах арга хэмжээг авахаас гадна мэргэжлийн нүдний эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Үүнд:
- Нүд хуурайшуулах хүчин зүйлүүдээс аль болох зайлсхийх
- Хиймэл нулимсыг эмчийн заавраар дусааж нүдээ чийгшүүлэх
- Өрөө тасалгааны температурыг багасгах, учир нь хэт дулаан хэмд байхад нулимсны давхаргын ууршилт түргэн байдаг
- Гэр болон ажлын өрөөгөө чийгшүүлэх
- Нарны хэт ягаан туяа, дэлгэц монитороос хамгаалах хамгаалалтын шил зүүх
- Нүдээ тогтмол амрааж, нүдний дасгал хийж занших
- Амьдралын зөв хэвшлийг өөртөө төлөвшүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх
- Хэрэв өвдсөн бол хоёрдогч хүндрэл гарахаас нь өмнө эмчлүүлэх хэрэгтэй.
Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Сувд-Эрдэнэ