Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Пхеньяны төв талбайд болсон Хөдөлмөрийн намын 70 жилийн ойн баярын цэргийн жагсаал дээр үг хэлэхдээ “Хойд Солонгос улс АНУ-ын эхлүүлсэн ямар ч дайныг сөрөн зогсож чадна.
Манай армийн төмөр мэт зориг зүрх, эв нэгдэл империалистуудын зүгээс ирэх ямар ч хориг арга хэмжээ, ганцаардуулалтыг тэсч, дайснаа үлдэн хөөж, аймшгийн хязгаарт аваачиж чадна” хэмээн мэдэгджээ. Ким Чен Ун цэргийн сүрт жагсаалаараа Хойд Солонгосын армийн сүр хүчийг дэлхий нийтэд харуулахыг зорьсон хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.
Тус улсын армийн хэдэн мянган цэрэг Пхеньяны төв талбайд жагсжээ. Мөн сөнөөгч онгоцууд агаарт 70 гэсэн тоог үүсгэн ниссэн байна.
Н.Мөнхжин