Унгарын домогт боксчин Ласло Папп 1926 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Будапешт хотод төржээ. Боксын спортын түүхэн дэхь олимпийн гурван удаагийн аварга анхны боксчин болсон юм. Европийн хошой аварга болж байжээ.
Угаас намхан, багаасаа туранхай хөвгүүн байсан учир Будапешт хотын зарим хороололд хүүхдүүд хоорондоо гар зөрүүлэхэд дандаа зодуулдаг байсан учир бусдаас дутахгүй зодолддог болох гэж бокс сонирхож эхлэжээ.
Тэрээр нэлээд нэртэй “Ватуташ” клубт боксоор хичээллэж эхлэх үед дасгалжуулагч нар нь ч тэр, өөрөө ч тэр амжилтанд хүрнэ гэж огт боддоггүй байжээ. Тэгээд ч ердөө 167 см өндөртэй байсан юм.
Дайн дууссаны дараа 1945 оны аравдугаар сарын 6-ны өдөр Л.Папп тохиолдлоор гэх үү хүчтэй өрсөлдөгчийг дийлж ялалтын дардан замналаа тавьжээ. Тухайн үеийн нэртэй боксчин Дьюл Бичакийн тоглолтыг үзэхээр олон мянган үзэгч цугларсан байлаа. Түүнтэй тоглох байсан боксчин өвчний улмаар дэвжээнд гарч чадахгүй болж тоглолтыг болиулах ямар ч боломжгүй байсан тул Л.Паппыг дэвжээнд гаргажээ.
Тэгтэл Ласло хүчтэй өрсөлдөгчтэй ач тач өрсөлдөн түүнийг муужруулан ялжээ. Тэр тоглолтын дараа түүнийг Унгар улсын үндэсний шигшээ багт авчээ. Түүний ур чадвар өдөр, сараар дээшилж дасгалжуулагч нарын гайхаш, бахархлыг төрүүлж байлаа.
Эхний гурван жилд 51 тоглолт хийхдээ 1 тоглолтонд ялагдаж 3 тоглолтыг оноогоор дуусгаж бусад 47 тоглолтыг хугацаанаас нь өмнө ялалтаар дуусгасан байна.
1948 онд Лондон хотод болсон Зуны олимпийн наадамд нэгдүгээр тойрогт Финландын боксчин Рэсч, хоёрдугаар тойрогт Люксембургийн боксчин Бельт, гуравдугаар тойрогт Бельгийн боксчин Кивибнак нарыг дараалан муужруулан ялж хагас шигшээ тоглолтонд Италийн боксчин Ивано Фонтаног оноогоор ялан улмаар шувтаргын тоглолтод Английн боксчин Жон Райтыг илт давуу байдлаар ялж 22 настайдаа олимпийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртжээ.
Олимпийн дараахь дөрвөн жилийн хугацаанд Л.Папп 100 тоглолт хийхдээ ганц ч удаа ялагдал хүлээгээгүй төдийгүй 99 удаад нь өрсөлдөгчөө муужруулан ялж 1 тоглолтыг л онооны давуугаар дуусгаж алдар цуутай боксчны нэрээ улам батжуулжээ.
1952 онд Финланд улсын Хельсинк хотод болсон Зуны олимпийн наадам түүний хувьд том сорилт болжээ. Боксын тэмцээн эхлэхийн өмнөхөн бие нь гэнэт өвдөж хоёр хоногийг хэвтэрт өнгөрөөжээ. Гэвч Л.Папп сэтгэлийн тэнхээ заан бие халаалтаа хийж дэвжээнд гарчээ.
Тэрээр нэгдүгээр тойрогт америкийн боксчин А.Вэббийг, хоёрдугаар тойрогт Канадын боксчин Чейз Шасег унагаж, гуравдугаар тойрогт Болгарын боксчин Славовыг, хагас шигшээ тоглолтонд Аргентиний боксчин Херрераг оноогоор ялж шувтаргын тоглолтод ӨАБНУ-ын боксчин Теунис ван Шальквикийг оноогоор хожиж олимпийн хошой аварга болжээ.
1956 онд Австрали улсын Мельбурн хотод болсон Зуны олимпийн наадамд гучин настай, гарынх нь бугуй хугарсан байсан ч зодоглож эхний даваанд хийлж хоёрдугаар тойрогт Аргентиний боксчин Сайенсыг унагаж жилийн өмнө Европийн аварга шалгаруулах тэмцээнд ялагдаж байсан Польшийн боксчин Збигнев Петшиковскийг хагас шигшээ тоглолтонд оноогоор ялж шувтаргын тоглолтонд хожмын мэргэжлийн боксын дэлхийн аварга, АНУ-ын боксчин, арван насаар дүү Хосе Торресийг оноогоор ялан боксын спортын түүхэнд анхны гурван удаагийн аварга цолыг хүртжээ.
Түүний амжилтыг хожим нь кубын боксчин Теофило Стифенсон 24 жилийн дараа, Феликс Савон 44 жилийн дараа давтсан юм. Ласло Папп олимпийн дэвжээнд нийтдээ 13 тоглолт хийхдээ 6 тоглолтыг нь хугацаанаас нь өмнө дуусгаж байжээ.
Тэрээр 1956 онд мэргэжлийн боксын спортод орж социалист орнуудын боксчдоос мэргэжлийн боксод шилжсэн анхны боксчин болж байсан юм.
Мэргэжлийн боксын хамгийн анхны тоглолтоо 1957 оны тавдугаар сарын 19-ны өдөр ХБНГУ-ын Кёльн хотод нутгийн боксчин Алоис Брандттай хийж оноогоор ялжээ. Таван жилийн дараа “бар” хочит Америкийн боксчин Ральф Жонсоныг ялж дэлхийд нэрээ дахин дуурсгажээ.
Тухайн үед Р.Жонсон 87 тоглолт хийснээс 14 тоглолтыг нь дэлхийн аваргуудын эсрэг хийгээд байж. Ласло Папп түүнийг гурван удаа муужруулж, тоглолтыг үргэлжлүүлсээр оноогоор ялжээ.
1962 оны тавдугаар сарын 16-ны өдөр Данийн боксчин Крис Кристенсенийг зүүн гарын дархан цохилтоороо унагаж Европийн мэргэжлийн боксын аварга болж дараа нь цолоо 6 удаа хамгаалсан түүхтэй.
1965 онд Унгар улсын удирдлага мэргэжлийн боксын дэвжээнд тоглох тусгай эрхийг нь гэнэт цуцалснаар Ласло Папп мэргэжлийн боксын дэлхийн аварга болох боломжоо алдсан юм. Мэргэжлийн боксын дэвжээнд хамгийн сүүлийн тулаанаа 1964 оны арваннэгдүгээр сард Мик Лейхтэй хийж тоглолтын дөрөвдүгээр үед түүнийг муужруулж 15 үеийн дараа оноогоор ялжээ.
Ласло Папп нь мэргэжлийн боксын дэвжээнээ нийтдээ 29 тоглолт хийж 27 ялалт байгуулахдаа 15 тоглолтод нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж 2 удаа тэнцэж ганц ч удаа ялагдал хүлээгүй гайхамшигт боксчин юм.
Унгарын засаг захиргаа 1964 онд гадаадад явах эрхийг нь хассан учир аргагүй байдалд орж зодог тайлсны дараа дасгалжуулагчийн ажилд шилжин 1966-1992 онуудад үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв.
Сүүлд, 1980 онд хүүхдийн боксын “Обуда” сургууль байгуулж дасгалжуулагчаар нь ажиллаж байсан юм. 2001 онд түүний нэрийг Олон улсын боксын спортын Алдрын танхимд залжээ.
Тэрээр амьдралынхаа турш 2 удаа кинонд тоглож байсан бөгөөд 1957 онд “Хүнд бээлий”, 1968 онд “Арслан үсрэх нь” кинонуудын гол дүрд тоглосон юм.
Зуны олимпийн наадам
1948 он. Англи, Лондон хот 74 кг, алт
1952 он. Финланд, Хельсинк хот 71 кг, алт
1956 он. Австрали, Мельбурн хот 71 кг, алт
Бэлтгэсэн: Д.Өлгийсайхан (МССХ)