Дотоодын зах зээлийн махны үнэнээс 2-3 дахин өндөр үнээр экспортлох хэрэгтэй
Махны үнэ буурчээ гэх сураг хаа сайгүй сонсогдох боллоо. Хямдраад чухам хэдэн төгрөг болсныг сонирхоход өнгөрсөн долоо хоногт ястай нэг килограмм махыг дунджаар 6690 төгрөгөөр зах болон худалдааны төвүүдэд борлуулсан байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 80 төгрөгөөр хямдарсныг Нийслэлийн статистикийн газраас мэдээлжээ. Дотоодын үнэ энэ хэмжээнд байгааг бид хямдарсан гэж нэрлэж байгаа юм. Тэгтэл үхрийн хөлдөөсөн махыг хэдэн төгрөгөөр экспортолдог гээч.
Гаалийн ерөнхий газраас хийсэн судалгаанаас үзэхэд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар манайх 727 мянган килограмм үхрийн махыг 2.3 сая ам.доллараар борлуулжээ. Тодруулбал, үхрийн хөлдөөсөн нэг килограмм махыг 6401 төгрөгөөр зарсан байна. (Монгол банкны баасан гарагийн албан ханшид хөрвүүлж тооцов). Үүнээс үзэхэд зах, худалдааны төвийн махны дундаж үнэ ОХУ руу гаргадаг дүнгээс 289 төгрөгөөр ахиу байх нь. Хотын төвийн “Меркури” худалдааны төвөөс 9000 төгрөгөөр нэг килограмм мах авдаг гээд бодвол экспортынхоос 2599 төгрөгөөр үнэтэй махыг дотоодын хэрэглэгчид авдаг аж. Хамгийн хачирхалтай нь уг 6401 төгрөг гэх үнийн дүнд тээврийн зардлаас аваад бүх өртөг шингэж байгааг юу гэх вэ?
Экспортын махны үнэ дотоодынхоос хямд байгааг салбарынхан бөөнөөр нийлүүлдэгтэй холбон тайлбарлаж байна. Үүнээс гадна дотоодын махны үнэд бидний нэрлэж заншсанаар ченжүүд оролцдог нь үнийг ийнхүү өсгөхөд хүргэдэг гэв. Тэгтэл гаднын байгууллагуудаас манайд хийсэн судалгааны дүн арай өөрийг илэрхийлэх аж. Тухайлбал, “Бэлчээрийн мал аж ахуйн ногоон хөгжлийн загвар” төслийн хүрээнд япончуудын хийсэн судалгааны урьдчилсан дүнгээс харахад бид махаа хэтэрхий хямд үнээр экспортолсноор хойшид илүү их хэмжээний алдагдал хүлээхээр байгааг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, 50 сая малын уух уснаас аваад талхалсан газар нутаг, идсэн өвс тэжээлийн өртгийг экспортолж буй үнэтэй харьцуулахад алдагдал хүлээж байгааг тэд онцолсон байна. Тиймээс дотоодын зах зээлийнхээс дор хаяж 2-3 дахин өндөр үнэтэй гаргаж байж манай улс махны экспортоосоо тодорхой хэмжээний ашиг олох боломжтой хэмээн тооцжээ. Үгүй бол махны экспортоос олсон орлого нь дээр дурдсан хохирлыг нөхөх хэмжээнд хүрэхгүй бөгөөд энэ нь эдийн засгийн хувьд ашиггүй, ДНБ-д сөргөөр нөлөөлөхийг тайлбарлаж байна. Судалгааны дүн эцсийн байдлаар гараагүй учраас нарийн тооцоог танилцуулах боломжгүй гэдгээ төслийнхөн тайлбарласан юм.
Тэгтэл бид хямдаар ч хамаагүй мах экспортлохоор хөөцөлдөж байгаа нь гунигтай юм. Тухайлбал, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд махны экспорт өснө гэх таамаг дэвшүүлэх болсон. Үүнээс гадна, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын тайван бүс гэх ангилалд баруун аймгуудыг оруулахаар хөөцөлдөж байна. Ингэснээр ОХУ болон БНХАУ руу мах экспортлоход эрүүл ахуйн талаас нэлээд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна энэ оны тавдугаар сард манайхаас БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор дөрвөн компани эрх авсан мэдээ бий. Ийнхүү махаа экспортлохоор хичээж буй салбарын яам болоод хувийн хэвшлийнхнийг хичээл зүтгэлийг үнэлэхгүй байх аргагүй. Гэвч ашиг олох гэж энэ бүхнийг хийж байгаа гэдгээ дахин нэг тооцох хэрэгтэй гэдгийг судлаачдын хийсэн тооцоо анхааруулж байна.
Э.Хулан

ЗГМ: ТОДРУУЛГА
Ж.Эрдэнэбаатар: Шүлхий, цэцэг өвчний тархалтыг зогсоочихвол мах экспортлоход саадгүй
Улсын мал эмнэлгийн хүрээлэнгийн Дархлаа судлалын лабораторийн эрхлэгч Ж.Эрдэнэбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Малыг эрүүлжүүлэхэд салбарын байгууллагууд хэр анхаарч байна вэ?
-Манай улсын мал эмнэлгийн салбар дэлхийн түвшинд хөгжиж чадсан. Хүн амынхаа амьжиргааны чадавхыг дээшлүүлэхийн тулд малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шаардлагатай. Гаднын улс орнууд руу мах экспортлоход саад болж буй зүйл нь малын эрүүл мэндийн асуудал. Дэлхийн дулаарлаас шалтгаалаад малаас хүнд халдварладаг өвчнүүд дахин сэргэж байна. Иймд бид малаа өсгөх гэж улайрах биш, эрүүл байлгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал асуудал болсон.
Ялангуяа шүлхий, цэцэг өвчний тархалт өндөр байдаг. 2015 он гарсаар шүлхий өвчний дэгдэлт буурсан. Малын халдварт өвчинтэй тэмцэхэд төр, засаг ихээхэн анхаарал хандуулж байгаа. Шүлхийтэй тэмцэх үндэсний стратеги боловсруулж, гурван бүсэд хуваан вакцинжуулсан. Бид малаа эрүүл байлгаж чадвал гаднын зах зээл нээлттэй болно. ОХУ, БНХАУ-ын мал эмнэлэг, хорио цээрийн газраас хамтарч ажиллах санал тавьсан. Үүний хүрээнд шүлхий, цэцэг өвчнийг хяналтад оруулаад байна. Зүүн гурван аймагт энэ жил цэцэг өвчний тархалт өргөн хүрээг хамраад байгаа. Тиймээс яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгарсан.
Мэдээж бүх өвчнөөс малаа сэргийлэх боломжгүй. 40-50 сая малыг нэг амьсгаагаар эрүүлжүүлж чадахгүй. Жилд гурван удаагийн давтамжтайгаар шинжлэхэд 150 сая мал болно биз дээ. Тэгэхээр ийм тооны мал эрүүлжүүлэх эдийн засгийн чадамж ч алга. Ихэнх халдварт өвчнийг хяналтандаа оруулж чадсан болохоор мах экспортлоход саад байхгүй. ОХУ бруцеллёзын халдвар дээр тодорхой хориг тавьдаг ч устдаг бактери учраас тийм ч том асуудал биш.
-Манай улс малын вакциныг хангалттай хэмжээнд авч чадаж байгаа юу, дотооддоо вакцин үйлдвэрлэх бололцоо бий юү?
-Эдийн засгийн боломжоос шалтгаалаад малын вакциныг хангалттай импортолж чаддаггүй. Зарим нэг вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг ч санхүүжилт хүндрэлтэй байдаг.
Гоц халдварт өвчнөөс гадна бактерийн гаралтай бруцеллёзын тархалт дэлхийн дунджаас өндөр байгаа. Жилд 500 гаруй тохиолдол бүртгэгддэг байсан бол одоо 250 болж буурсан. Вакцинжуулалт сайн хийснээр өвчний тархалтыг бууруулж чадсан.
Бид малын өвчнийг сайн оношилж чаддаг болсон нь том амжилт. Хөгжингүй оронд хэрэглэдэг тоног төхөөрөмжийг бүгдийг нь ашиглаж байна.
Гэхдээ малчид өөрсдөө малынхаа эрүүл мэндэд анхаарал тавихгүй бол салбарын байгууллага хэчнээн арга хэмжээ аваад нэмэргүй. Эмч малыг нь вакцинжуулах гээд очихоор ийшээ бэлчсэн гэж аргалаад л гаргадаг. Малаас гадна хүний эрүүл мэндийн асуудал давхар гарч ирж буйг малчид ойлгож, малынхаа эрүүл мэндэд анхаардаггүй.
-Сүүлийн үед малчид малдаа ивомек тариаг хийдэг болсон. Энэ тариа ямар ч хор нөлөөгүй юү?
-Мэргэжилтний заавраар биш, малчид өөрсдөө ивомек худалдаж аваад дур зоргоороо хэрэглээд байхаар тухайн малын бие махбодь антибиотект дасал болчихдог. Антибиотек дасал болсон малын махыг хүмүүс хэрэглэхээр эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Ивомек бол празит хорхойн эсрэг тариа. Тарьснаас хойш 14 хоногийн дараа сүү, махыг нь хэрэглэхгүй байх хэрэгтэй. 14-28 хоногийн дараа энэ тарианы хор малын биеэс гадагшилдаг.
Б.Гандолгор