Жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдрийг Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.
1989 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас иргэдийн болон засгийн газрын гамшгийн эрсдлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
Энэ жил гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг “Амьдрах ухааны мэдлэг” сэдвийн дор “Үе дамжсан уламжлалт мэдлэг” уриатайгаар дэлхий даяар тэмдэглэх юм.
Энэ өдрийг тэмдэглэх зорилго нь,
- Гамшгийн эрсдлийн удирдлагад орчин үеийн шинжлэх ухаанаас гадна үе дамжсан уламжлалт мэдлэгийг ашиглахыг ард иргэдэд уриалах,
- Гамшгийн эрсдлийг бууруулах Сэндай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн ард иргэдийн оролцоо нэн чухал болохыг тэмдэглэх явдал юм.
Энэ өдрийн хүрээнд “Эх орон - 36” хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд гамшгийн тухай мэдлэг олгох сургалтыг явуулдаг бөгөөд өчигдөр гамшгийн тухай ойлголт, гамшгийн төрөл, давтамж, аюулын тухай, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар ойлголтуудыг өгсөн байна.