Хүн төрөлхтөн торго хэмээх чамин тансаг материалтай учран олон зууныг үдэж, угтсан түүхтэй.
Монголчууд бид торгоны үүсэлтэй салшгүй холбоотой бөгөөд "Торгон зам"-аар Евро Азийг холбогч ард түмэн юм. Ийм учир уран бүтээлч Б.Дэлгэрцэцэг тус материалын сайхныг орон зай, өнгө, дүрслэлээр улам баяжуулжээ. Тэрээр өөр өнцгөөс харж мэдрэх хүсэлдээ хөтлөгдөн, сэтгэлийн хэмнэлээр амьдралын айзам хөг эгшгийг уламжлалт дүр дүрслэлээр илэрхийлэхэд торгоны уян зөөлөн, чамин тансаг байдал уран бүтээлчид ихэд нөлөөлсөн учир үзэсгэлэнгээ "Торгон шивнээ" хэмээн нэрлэжээ.
Өвөг дээдсийнхээ зуун зуунаар дамжин уламжлагдан ирсэн байгаль дэлхий, түмэн бодисыг уран нарийн хэмнэлтэй хээ хуар болгон далд утга, донж төрхөөр илэрхийлж, өнгө, зураасны уран хэллэгээр ахуй амьдрал, цас, бороо, ус, ургамал, жигүүртэн амьтдын дүрсэлдэг арга барилаас бүтээл туурвих урам зоригоо авдаг, тус үзэсгэлэн нь миний сэтгэлийн нандин мэдрэмжийг торгон дээрхи дүрслэлээр дамжуулан хүргэж буй шивнээ юм гэж Б.Дэлгэрцэцэг үзэсгэлэнгийн танилцуулгын үеэр ярьсан юм.
Тэрээр 1975 онд төрсөн. ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуульд эдлэхүүний дизайны чиглэлээр баклавр, магистрын зэрэг хамгаалахын зэрэгцээ 2006 онд Тайвань улсын Тайнаны урлаг технологийн эмэгтэйчүүдийн коллежийг дүүргэсэн. 2002 оноос эхлэн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуульд ахлах багшаар ажиллаж байна. 2003 оноос эхлэн уран бүтээлээ жил бүр Урчуудын эвлэлийн хороо болон бусад үзэсгэлэнгийн танхимуудад тогтмол үзүүлсээр иржээ.
Түүнчлэн Хятадын Хөх Хот, Өмнөд Солонгосын Сөүл хотын Ёнсойн их сургууль, ОХУ-ын Москва хотын Дизайн технологийн их сургуульд зохион байгуулсан олон улсын Fashion Vitality болон бусад үзэсгэлэнд амжилттай оролцож байсан аж.