Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш давхардсан тоогоор 500 мянга орчим Монголчууд ОХУ-ын Буриад улсад зорчжээ.
Эдгээрээс 13 хүн захиргааны зөрчил гаргасан байна.
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд ОХУ-ын Буриад улсын Дотоод хэргийн яамны урилгаар хоёр талын хамтарсан уулзалт зохион байгуулах үеэр дээрх мэдээллийг өгчээ.
Монголчууд гол төлөв тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүс зүүхгүй хөдөлгөөнд оролцох, даатгалд хамрагдахгүй байх зэрэг зөрчил дутагдал гаргадаг байна.
Тиймээс хоёр тал цаашид харилцан зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцжээ.
Уулзалтанд Монголын талаас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Бадарч, НХЖХА-ны Замын цагдаагийн газрын дарга, Ү.Зоригтбаатар, Буриад улсын Засгийн газрын Ерөнхий сайдын А.Е.Чепик удирдаж, мөн улсын Дотоод хэргийн сайд хошууч генерал О.Ф. Кудинов, Эдийн засгийн сайд Т.Г.Думнова болон бусад хил хамгаалах, цагаачлалын зэрэг албадын дарга нар албаны хүмүүс оролцсон гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.