Сагсан бөмбөгийн 21 аймгийн Үндэсний Цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-с 25-ны өдрүүдэд болох гэж байна.
Тэмцээний гол онцлогуудын нэг нь тухайн аймгаас төрөн гарсан олны танил алдартнууд багийнхаа бүрэлдэхүүнд багтсан байгаа аж. Мөн тухайн нутгийн Үндэсний супер лигт тоглодог 4 тоглогч, нутгийнхаа залуустайгаа нэгдэн, сонирхолтой тэмцээн болох нь.
21 аймгийн Аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээнд оролцох Увс аймгийн багийг Монгол улсын аварга С.Мөнхбат удирдаж байгаа бөгөөд тэрээр шаггүй холбон тоглогч гэдгээ Бөхчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд олонтоо нотолсон сагсан бөмбөгч.
Архангай аймгийн багт ТВ Коктэйл хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, Өвөрхангай аймгийн багт Улсын хүчит Арслан Д.Ганхуяг, Төв аймгийн багт Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Дорнод аймгийн багт МУГТ Б.Наранбаатар. Мөн Сагсан бөмбөгчдийн өлгий Дархан Уул аймгийн багийг саяхан төрөлх нутагтаа Бага Олимпийг зохион байгуулсан Жүдо бөхийн домогт тамирчин Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар ахалж, ОУХМ Д.Гүржав дасгалжуулагч багаа удирдан, ОУХМ Г.Ихбаяр тэргүүтэй Дарханчуудын баг хүчтэй баг байх нь дамжиггүй.
21 аймгийн аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээнд оролцох Хөвсгөл аймгийн багийг “ Тэргүүн тоглогчид”-ын баг хэмээн нэрлэж байна. Тэдний бүрэлдэхүүнд ОУХМ Ж.Майбаяр, ОУХМ Д.Бат-Эрдэнэ /Дандий/, ОУХМ Б.Пүрэвдорж, ОУХМ Г.Наранбаатар зэрэг домгууд дээр ОУХМ Т.Санчир нэмэгдэх аж.
Харин баруун хязгаар Ховд аймгийн багт 2013-2014 оны Улирлын Үнэ цэнэтэй тоглогч ОУХМ Б.Билгүүн, ОУХМ Ц.Азбаяр, ОУХМ Ц.Пүрэвдорж зэрэг тоглогчид байгаагаас гадна сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал Ховд аймгийн харьяат юм байна.
Дорноговь аймгийн багийг Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч ОУХМ С.Өрнүүнбилэг удирдаж, залуу тоглогчдоор багаа бүрдүүлнэ. Дорноговь аймагт Ж.Отгондарь дасгалжуулагч, Б.Баярбат, Батмөнх, Батжавхлан зэрэг ид үедээ тоглож байгаа олон шилдэг сагсан бөмбөгчид бий.
Өмнөговь аймгаас төрөн гарсан Олон улсын хэмжээний мастер сагсан бөмбөгч Б.Мөнхболд багаа ахлах бол, Завхан аймгийн баг Үндэсний аварга, Альянс Тех Харцага багийн дасгалжуулагч А.Алтан-Очир, Залуучуудын шигшээ багийн тоглогч А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр зэрэг тоглогчдоос бүрдсэн жигдхэн хүчтэй баг гарах нь.
Эрдэнэт хотын багт, Танан Гарьд багийн төвийн тоглогч Д.Дорждагва төрөлх хотынхоо багийг удирдаж байна. Б зэрэглэлийн тэмцээнд дэд аварга болсон Сүхбаатар аймгийн багт Залуучуудын шигшээ багийн тоглогч Б.Батзолбоо, Ирвэсүүдийн Эрдэнэдалай, Дөлгөөн Сүхбат зэрэг Супер лигийн тоглогчид хүч нэмнэ. Тэдний багийн бүрэлдэхүүнээс Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан тоглох юм.
Түүнчлэн Үндэсний цомын Б зэрэглэлийн тэмцээний аварга, Спрайт хөгжлийн лигийн аварга Хэнтий аймгийн баг бүрэн бүрэлдэхүүнд өнгөрсөн наадмын түрүү бөх Э.Оюунболд арслан хүч нэмэх сураг байгаа юм.
Эх сурвалж: Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо