Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Улус дүүрэгт аравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагийн үед хоёр удаагийн дэлбэрэлт болсон.
Үүний улмаас 97 хүн амь насаа алдаж, 500 орчим хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарсан.
Турк Улсын Засгийн газраас энэхүү дэлбэрэлтүүд нь террорист халдлага бөгөөд амиа золиослогчийн үйлдэл байж болзошгүй талаар мэдэгдээд байна.
Дэлбэрэлтийн улмаас нас барсан болон шархадсан хүмүүсийн дунд Монгол иргэд байхгүй тухай мэдээллийг Анкарад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлээд байна.