Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараасан бөгөөд цэрэг татлагатай холбогдолтой 169 өргөдлийг хүлээн авч, хариуг нь өгөхөөр шийдвэрлэн ажиллаж байна.
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг нийслэлийн цэрэг татлагын товчооны гишүүд мэдэгджээ.
Зарлан дуудах хуудсаа авсан иргэд
- цэргийн үүрэгтний үнэмлэх
- цахим үнэмлэх
- эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- нийгмийн даатгалын дэвтэр
- хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.