“Өдөр бүр нүүрэндээ инээмсэглэл тодруулан бэлтгэлдээ ирдэг шүү” хэмээн “UEFA.com”-д өгсөн ярилцагадаа дурдсан Анхель Ди Мариа ПСЖ, Златан Ибрахимович болон Сантьяго Бернабеуд эргэн очих болсон талаараа энэ удаа ярилаа.
2014 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтын шилдэг тоглогч Анхель Ди Мариа Мальмётой хийсэн тоглолтонд шинэ багийнхаа төлөөх анхны гоолоо оруулан баг нь Шведийн багийг 2-0 харьцаатай хожсон билээ.
Аргентин залуугийн хувьд 11 сарын 4-ний үдэш Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд эргэн очих бол хуучин багийн андуудтайгаа энэ сарын 22-нд Парис хотноо нүүр тулна.
Лиссабонд болсон шигшээ тоглолтын шилдэг тоглогчоор та нэрлэгдэж, Реал Мадрид цомыг өргөж байсан. Цомыг өргөж байснаа эргэн дурсахгүй юу?
-Гайхамшигтай. Хэзээ ч мартаж боломгүй тийм л зүйл.
Гурав дахь гоол орсны дараа цом биднийх боллоо гэдгийг мэдсэн
Гартаа цомоо бариад өргөх тэр мэдрэмж зүгээр л галзуурмаар. Дахин тэр агшинг давтахыг хүсэж байгаа маань тодорхой.
Парист ирснээр та Аваргуудын лигт эргэн тоглох болсон. Манчестер Юнайтедад байх үедээ энэ тэмцээнийг санаж байв уу?
-Тийм ээ. Үнэндээ маш их санасан. Өнгөрсөн жил миний хувьд нэлээдгүй хүнд болж өнгөрлөө. Гэмтэл маань хүндэрч, тийм ч олон тоглолтонд оролцож чадаагүй. Аваргуудын лигт түрүүлчихээд дараа улиралд нь тэмцээндээ оролцож чадахгүй байна гэдэг маш хүнд юм байна. Миний хувьд их бодууштай үе байлаа.
Шинэ багтаа хэр дасаж байна?
Энд их сайхан байгаа. Өдөр бүр нүүрэндээ инээмсэглэл тодруулан бэлтгэлдээ ирдэг шүү
-Энд байгаадаа маш их баяртай байна. Мөн багийн нөхөдтэйгээ ч сайн харилцаатай байгаа. Парис хот ч бас их сайхан хот юм. Ирсэн өдрөөсөө эхлээд манай гэр бүлийнхэн бүгд сэтгэл хангалуун байгаа. Энэ бүхэн надад дан ганц хөлбөмбөгтөө анхаарлаа хандуулахад их амар байна.
Энд ирсэн өдрөөсөө л энэ багийн тоглогчид тэмцээнд түрүүлэх амбицтай гэдгийг олж харсан. Бэлтгэл болгон, тоглолт болгон дээр тэдний хүсэл эрмэлзлийг харж болно. Бид бүгд нэг хүсэл эрмэлзэл, амбицтай. Тиймдээ ч манай баг, тоглогчид амжилтанд хүрч чадна.
Хэсгийн шатанд Реал Мадридтай тоглоно гэхээр ямар мэдрэмж төрж байна?
-Би Парист нүүж ирэх үедээ ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан. Би эхнэртэйгээ Реал Мадридтай нэг хэсэгт орвол яах талаар хүртэл ярилцаж байсан удаатай. Хүмүүс намайг хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй байгаа ч бид нар Атлетико Мадридыг хожиж “Десима” (10 дахь удаагаа түрүүлсэн) хийсэн. Мөн өөр олон цомд түрүүлсэн. Энэ бүхний эцэст би Манчестер Юнайтед руу явахад хөгжөөн дэмжигчид надад суудлаасаа босч хүндэтгэл үзүүлж байлаа. Бернабеуд эргэн очих үнэхээр сайхан байна гэж бодож байна. Хэрвээ би тэнд гоол оруулбал мэдээж баяраа тэмдэглэхгүй. Тэр багт байхдаа хүрсэн бүх амжилт миний зүрхэнд одоо болтол оршсоор байгаа.
Златан Ибрахимовичтай хамт тоглох ямар байна?
-Би Лео [Лионель Месси]-той, Кристиану [Роналду]–тай, [Уэйн] Рүүнитэй хамт тоглож байсан надад одоо Ибратай хамт тоглох боломж тохиогоод байна. Түүнийг ийм сайн тоглогч, ийм өндөр нуруутай хэрнээ яаж тэр хөдөлгөөнүүдээ хийдэг талаар огт төсөөлж байсангүй. Шударга хэлэхэд, би анх энд ирсэн өдрөө үнэхээр их гайхсан шүү. Түүнийг энд аль болох удаан тоглоосой гэж хүсч байна. Яагаад гэвэл түүний ур чадвар, чанар энэ багт маш олон зүйл авчирна гэж би бодож байна.
Та Лионель Мессигийн талаар дурдлаа. Түүний талаар ямар бодолтой байдаг вэ?
-Леогийн талаар ярих зүйл байхгүй ээ. Миний хэлж чадах ганц зүйл бол хөлбөмбөг, тэр олон цом байхгүй байсан ч тэр гайхалтай хүн, сайн найз. Би түүнийг хүрэх ёстой зүйлдээ хүрсэн хүн гэж боддог. Яагаад гэвэл тэр хийж буй зүйлдээ дуртай, бэлдсэн зүйлээ л харуулдаг. Түүний тоглолтын бэлтгэл талбайн гадна байхаас л эхэлдэг юм. Маш тайван, сайн хүн. Одоо хүрээд буй амжилт нь түүний хүртэх ёстой зүйл.
Эх сурвалж: UEFA.com