Монгол Хятадын соёл боловсролын сангаас зохион байгуулсан 2015-2016 оны оюутан, сурагчидын тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэг олгох ёслолын ажиллагааг 10-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шинг Хайминг, МУИС-ийн дэд захирал, Күнзийн Институтын УЗ-ийн дарга ноён О.Мөнхбат, Монгол болон Хятад байгууллагуудын төлөөлөл, тэтгэлэг авч буй сурагчид тэдний гэр бүл нийлсэн нийт 200 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна.
Энэ удаагийн хөтөлбөр нь өнгөрөгч 9-р сард зарлагдаж, 10-р сарын 13-ны өдөр нэгдсэн байдлаар шалгалт авсан бөгөөд нийт 370 гаруй оюутан сурагчид оролцсон юм. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдын тоо жил тутам нэмэгдсээр байгаа юм. Энэ жилийн хөтөлбөрт “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрт 12 оюутан, “Ирээдүйн эзэд” ивээн тэтэгэх хөтөлбөрт 9 оюутан, Мөрөөдлийн од хөтөлбөрт бага ангийн 8 сурагч, дунд ангийн 10 сурагч, ахлах ангийн 10 сурагч, Ирээдүйн од хөтөлбөрт 7 сурагч шалгарлаа. Сангаас нийт гурван удаагийн “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр, хоёр удаагийн “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр, мөн “Мөрөөдлийн амжилт” тусгай илээн тэтгэх хөтөлбөрүүдийг зохион байгуулаад байгаа ба нийт 181 оюутан сурагчидад 648000 юанийн тэтгэлэг олгоод байна.
Монгол Хятадын Хэл Соёл Боловсролын Сан нь Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын санаачлагаар Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудтай хамтран байгуулагдсан юм.
Тус сан нь Монголын оюутан сурагчдын хятал хэл сурах эрмэлзлийн ихэсгэх мөн Монголын хятад хэлний боловсролыг хөгжүүлэх, хоёр улсын соёлын харилцааг дэмжих зорилготой юм.
Оюутан сурагчдын тэтгэлэгт хөтөлбөрүүд нь хөтөлбөр нь Сангийн тогтмол зохион байгуулах үйл ажиллагаа бөгөөд тогтсон хугацаанд байнга хэрэгжих болно. Түүнчлэн, сурагчдын дундах тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр хавар болон намрын хичээлийн жилүүдэд 2 удаа зохион байгуулагдах юм. Мөрөөдлийн од тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр Монгол улс даяархи хятад хэлний хичээл ордог сургуулиудаас онц сурлагатай, хятад хэлний тэмцээн уралдаануудад идэвхитэй оролцдог сурагчдыг бага, дунд, ахлах анги гэж хуваан тодорхой хэмжээний тэтгэлэг олгох юм.
Ирээдүйн од ивээн тэтгэх хөтөлбөр нь Монгол улс даяархи хятад хэлний хичээл ордог улсын сургуулиудаас бага орлогтой өрхийн онц сурлагатай, дүнгээр дээгүүр ордог сурагчидыг бага, ахлах, дунд гэсэн хэсэгт хувааж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг юм.
“Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн эзэд” ивээн тэтэгэх хөтөлбөр нь онц сайн хичээнгүйлэн суралцдаг, өрхийн орлого доогуурт тооцогдох оюутнуудаас шалгаруулдаг ба тэтгэлэгийн хэмжээ 10000 юань хүртэл байгаа болно.
Улс нь иргэдээрээ холбогдож, иргэд нь сэтгэлээрээ холбогддог билээ. Сан нь Монгол, Хятад байгууллагуудын хамтын хүчээр хоёр орны иргэдийн сэтгэлийг холбосон гүүр босгон Монголын ард иргэдийн аж амьдралыг сайжруулж тэдний боловсрол болон нийгмийн хөгжил, хоёр орны соёлын болон найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байна.