Гэхдээ тэдэнд бидний тусламж хэрэгтэй
Эстер, Макс нар “Secret of the Blue Sky” комик номын гол баатрууд болох хааны армийн эрэлхэг харваач, харь улсаас ирсэн жуулчингаар дамжуулан монголын түүхээс гадна орчин үеийн монгол, тэр дундаа их хотын амьдралыг харуулахыг зорьж байна
2015 оны зун. Орчин үе. Ажлаасаа халагдаж, сэтгэлээр унасан нэгэн Итали бүсгүй өдөр тутмын амьдралаасаа хэсэг зуур завсарлага авч, дэлхийн нөгөө өнцөгт тохиолдож болох адал явдлыг хайхаар аян замдаа гарна.
1315 оны зун. Эрт үе. Нутгийн эрэлхэг харваач говь, цөлийг туулж Хархорум хотын урд хэсэгт байрласан хааны армид элсэж, Их монгол улсын байлдан дагуулалтад гар бие оролцохоор шийднэ.
Орчин үе. Түүнийг Монгол улсын нийслэлд хөл тавьмагц машины түгжрэл, өндөр шилэн барилгууд, өвөрмөц содон хувцаслалттай залуус угтана. Жуулчин харь оронд анх удаа хөл тавьж байгаа болохоор аялалаа хэрхэн зохион байгуулах учраа олохгүй явсаар хэсэг жуулчинтай таарч тусламж авна. Тэр хотын гудмаар алхах зуураа газраас нэгэн хачирхалтай зүйл олсон нь ямар нэг араатан амьтны савар болж таарна. Энэ савар энгийн нэг зүйл биш олон зууны тэртээ болсон аймшигт түүхийг өөртөө хадгалсан савар байх аж. Тэр алхам тутамдаа түүхийн хуудаснаас арчигдсан аймшигт явдлуудын гэрч болох нууцлаг зүйлсийг олж илрүүлснээр зохиолын үйл явдал өрнөнө.
Ийнхүү өнгөрсөн ба одоо цагт болж буй үйл явдлуудыг хослуулснаар монголын түүх болоод орчин цагийн амьдралын тухай сонирхолтой байдлаар уншигчдад мэдээлэл өгч чадна хэмээн зохиогчид ярьж байна. “Дийлэнх гадаад хүмүүс одоо хүртэл бүх монголчуудыг монгол гэрт амьдарч, мал маллаж, нүүдэлчин амьдралаар амьдардаг улаан хацартай хүмүүс гэж боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ энд их хотын амьдрал, өнгө төрх, технологийн хэрэглээ гээд бүгд бий. Бид энэ бүгдийг дэлхий нийтэд харуулахыг хүсч байна” хэмээн Эстер ярилаа. Эстер, Макс нар нэг жилийн өмнө монголд ирэхдээ ч эндэхийн амьдрал, түүх соёлын талаар төдийлэн мэддэггүй байжээ. Дунд сургуульд заалгаж байсан Чингис хааны тухай багахан мэдлэг, “Veeping Camel” кинон дээр дүрсэлсэн монголчуудын амьдралын тухай төсөөлөлтэй ирсэн тэднийг огт өөр орчин, амьдралын хэв маяг угтсан нь энэ төслийн эхлэлийг тавьсан байна. Монголын түүх Максын сонирхолыг татаж байсан бол Эстерийн хувьд орчин үеийн монголчуудын амьдралын хэв маяг, их хотын өнгө төрх анхаарлыг нь ихэд татсан тул тэд эдгээр санааг нэгтгэн “Secret of the Blue Sky” комик ном бүтээх төслөө эхлүүлэхээр сэтгэл шулуудсан нь энэ.
Хосууд комик номоо аль нэг хэвлэлийн компанид худалдахыг хүссэнгүй. Харин краудфандинг (crowdfunding) аргаар комик ном бүтээхэд шаардлагатай 4.500 евро буюу 10 сая гаруй төгрөгийг босгохоор шийдэж “kickstarter” сайтад төслийн танилцуулгаа байршуулжээ. Тэд түүхэн баримтуудад тулгуурласан бүтээл хийхийг зорьж байгаа тул зохиолд ашиглах эх сурвалж, баримт материалыг цуглуулах, тэдгээрийг орчуулах зэрэгт дийлэнх хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж буй. Түүнчлэн төслийг санхүүжүүлэхэд тусалсан хүмүүст “reward” буюу шагнал болгож өгөх комик номнуудаа хэвлэх, тээврийн зардал, “kickstarter” сайтын хураамж зэрэгт “crowdfunding”-аар цуглуулсан хөрөнгөө зарцуулах юм байна. “Secret of the Blue Sky” комик номын төсөл “kickstarter” сайтад ирэх сарын 9 хүртэл байх юм. Комик ном бэлэн болсон үед зохиогчид төсөлд хандив өгсөн хүмүүстээ номынхоо дижитал хувилбарыг илгээхээс гадна таныг энэ комик номын нэг дүрд оруулах зэрэг сонирхолтой зүйлсыг санал болгож байна. Энэ төсөл одоогийн байдлаар 26 “backers” буюу санхүүжүүлэгчтэй байгаа бөгөөд нийт шаардлагатай 4.500 еврогоос ердөө 755 нь л цуглараад байна. Зохиогчдын ярьж буйгаар төслийн санхүүжүүлэгчид бүгд Итали хүмүүс байгаа юм.
Тэгвэл эх нутгийг маань өөр өнцгөөс дэлхийд таниулах энэ сонирхолтой комик номын төслийг яагаад Монголчууд бид санхүүжүүлж, бодит бүтээл болоход нь тусалж болохгүй гэж. Мэдээж хандив өгсөн хүмүүс хариуд нь зохиогчдын зүгээс бэлдсэн бүтээлч “reward”-ийг авах болно. Ингээд “Secret of the Blue Sky” комик номын зохиогчид санхүүжүүлэгчиддээ юу санал болгож байгааг харцгаая.
Энэхүү төсөлд хөрөнгө оруулснаар та хариуд нь юу авах вэ?
Хэрвээ та төсөлд 5 евро буюу 12 мянга гаруй төгрөг ба түүнээс дээш мөнгө хандивласан тохиолдолд комик ном бэлэн болсны дараа зохиогчид “Secret of the Blue Sky” комик номыг дижитал хувилбараар (pdf форматаар) таны имэйл хаяг руу илгээх болно. Дижитал комик номыг та итали, эсвэл англи хэлээр авах боломжтой. Ингээд болоогүй бас номон дээр таны нэр бичээстэй байна гээч. Харин 30 евро буюу 68 мянган төгрөг хандивласан бол та Европын хамгийн эртний цаасны үйлдвэр “Fabriano”-д үйлдвэрлэсэн “Rosa Spina” хэмээх цаасан дээр хэвлэсэн, 12.5X12.5 см хэмжээтэй “Secret of the Blue Sky” комик номыг шуудангаар хүлээн авах зэрэг сонирхолтой “Reward”-ууд хүлээж байна. Үүнээс гадна та комик номд дүрээ мөнхлөж, Максаар өөрийн хөргөө зуруулахаас гадна аль нэг байгууллага, компаниуд комик номын аль нэг хуудсанд сурталчилгаагаа байрлуулах боломжтой.
Зохиогчдын тухай
Италид төрж, өссөн хосууд амьдралын хэв маягаа өөрчилж, цоо шинэ орчинд амьдралаа шинээр эхлэхээр нэг жилийн өмнө эх нутгаа орхиж Монгол улсыг зорьж ирсэн юм. Нөхөр Массимилиано буюу Макс нь одоо Монголын Рафлес олон улсын институтэд график дизайны багшаар ажилладаг бол Эстер комик номын төсөл дээрээ бүх анхаарлаа хандуулж ажиллаж байгаа тухайгаа ярилаа. Хүүхэлдэйн киноны зураач мэргэжилтэй Макс Италид байхдаа хэд хэдэн комик ном бүтээж байснаас “Hopper” нэртэй цуврал комик ном нь багагүй амжилт олсон байна. Харин чөлөөт уран бүтээлч Эстер цөөнгүй баримтат кино хийж, үзэсгэлэнгийн куратороор ажиллаж байсан туршлагатай. Тэр өнгөрсөн тавдугаар сард уран бүтээлч Ц.Цэндпүрэвийн “Ten Years: Relighting the Narratives” анхны бие даасан үзэсгэлэнгийн куратороор ажиллажээ.
Хэрвээ Эстер, Макс хоёр комик номоо бүтээхэд шаардлагатай хөрөнгөө “crowdfunding”-аар босгож чадахгүйд хүрвэл Италийн нэгэн хэвлэлийн компанитай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа аж. “Гэхдээ бид бүтээлээ хэн нэгэнд худалдахыг хүсэхгүй байна. Хэвлэлийн компаниас санхүүжилт авбал тэд зохиолын үйл явдал, утга санаанд оролцож эхэлнэ. Магадгүй Улаанбаатар хотын тухай хэт их дүрсэлж байна гээд өөрчилж ч мэдэх юм” хэмээн ярилаа. Эхний ээлжинд тэд шаардлагатай хөрөнгөө босгож, комик номоо бэлэн болгож дуусаад дараа нь комик номоо монгол хэл рүү орчуулах, хэрвээ боломжтой бол хэвлэж монголын уншигчдад хүргэхийг хүсэж байгаа тухайгаа ярьсан юм.