"Цэвэрлэх байгууламж" сэдвээр хийж буй багц сурвалжлага Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайгаас үргэлжилж байна.
-Ялгадсаа овоолж, үнэрээр нь амьсгалдаг улс манайхаас өөр үгүй-
“Ингэж” овоолдог гэх шалтгааныг тайлбарлахын тулд нийслэлийн төвд салхи салхилмагц хамар хан хийх болсон “жорлон”-гийн үнэрийн эрэлд гарсан юм.
Энэ өмхий үнэр урьд хожид хотын төв орчимд сураг нь үгүй байсан. Нийслэлийн баруун захыг бол дурьдалтгүй биз. Угаас тэр зүгт Төв цэвэрлэх байгууламжийн үнэр “тогтнох” болсноор олон жилийг элээж байгаа юм чинь. Гэтэл сүүлийн жилүүдэд Био комбинат, Сонгино, Нисэх, Яармаг гэж өртөөчлөн явсаар нэг л мэдэхэд дэргэд ирчихэж...
Өнөөх муу нэртэй, луу данстай өмхийн эх үүсвэр болсон Төв цэвэрлэх байгууламжийг зорилоо. Цэвэрлэх байгууламж руу дөхөх тусам өмхий үнэр улам хан хийж амьсгалах аргагүй жигшил төрж байсныг нуух юун.
Ээлжийн инженер Э.Бямбацогт биднийг угтан авч тусгай хамгаалалтын хувцас өмсүүлсний дараа Төв цэвэрлэх байгууламжтай танилцууллаа.
Хамгийн эхэнд ажлын байрны өмнөх самбарын урд биднийг аваачин цэвэрлэх байгууламжийн зохион байгуулалтын талаар яриагаа эхэлсэн.
Хагас зууны настай гэх тус байгууламж нийслэл болоод үйлдвэрүүдийн бохир усыг тасралтгүй хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээ хийн голд нийлүүлдэг.
Харин анхан шатны гурван дамжлага бүхий механик цэвэрлэгээ хийж шүүсэн лагийг Түүхий үлдэцийн насос станцын тусламжтайгаар нийт 44 ширхэг дөрвөлжин бүхий талбайд цутгадаг байна.
Бохир усан дахь уусаагүй хольцыг механик аргаар зайлуулах уг станц 1969 онд ашиглалтад оржээ.
Уг станцийн тусламжтайгаар бохир уснаас тунгаасан лагийг талбайд хэрхэн цутгаж байгаа байдлыг дараах бичлэгээс үзэх боломжтой.
Ээлжийн инженер Э.Бямбацогтын ярьж буйгаар манай нөхцөлд лагийг исэлдүүлэх болоод дахин боловсруулах технологи байхгүй учир шууд ил шахаж 5-6 жил агаарт ууршуулж хатаадаг аж.

Дээрх зурагнаас 4-5 жил ууршиж хатсан лагийг харж болно. Харин хатаж дагтаршсан уг хөрсийг машины тусламжтайгаар ачна.
Үүний дараа талбайн өмнө овоолдог байна. Уншигч та бүхэн нийслэлийнхний ялгадсыг 50 жилийн турш овоолсон дүр зургийг харж байна.
Энэхүү байгальд хаяж буй лаганд үнэр дарах, исэлдүүлэх, халдваргүйжүүлэлт хийдэггүй учир тус газарт үнэр болоод орчны бохирдол их. Ажилчид үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байдаг талаар ээлжийн инженер ярьж байсан юм.
Өдөр тутам ажиллах битгий хэл сурвалжлага хийж явсан надад хэсэг хугацаанд орчмын агаараар амьсгалахад их хэцүү санагдаж байв. Учир нь нүд улайн загатнаж, орчны өмхий аманд амтагдан, амьсгаа давчдаж байсан.
Хачирхалтай нь лагийн талбай утаанд дарагдаж, энд тэндгүй шаталт үүсжээ. Үүний шалтгааныг ээлжийн инженерээс тодруулахад хөрсөнд шингэсэн хортой нэгдэл болоод хүнд металлиуд урвалд орсноор энэ мэт байнгын шаталт үүсдэг гэсэн юм.
Э.БЯМБАЦОГТ: ЛАГИЙН ХЭМЖЭЭ ӨДӨР ИРЭХ БҮР ИХСЭЖ, ЛАГ ХАЯХ ТАЛБАЙ ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР БАЙНА
Сурвалжлага хийх зуураа ээлжийн инженер Э.Бямбацогтоос хэдэн асуулт асуулаа.
-Сүүлийн үед хотын төв орчимд өмхий үнэртэх болсон талаар хүн болгон ярих болсон?
-Лагийн чанартай холбоотой. Үнэр их байна. Бас хүчин чадлаас шалтгаалж байна. Манай цэвэрлэх байгууламж хоногтоо хамгийн ихдээ 130 мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энгийн үедээ л 140-150 мянган метр куб ус нийлүүлэгдэж байна. Тэгэхээр энэ ачаалалтай холбоотой л гэж бодож байна. Бид урд нь яаж ажиллаж байсан тэр л жишгээрээ ажиллаж байна. Тэгээд анх байгуулагдсан цагаасаа далан болтлоо овоологдсон лаг өнөөдрийг хүртэл маш их талбай эзэлсээр байгаад учир байна. Өөрөөр хэлбэл хотоос ирж буй лагийн хэмжээ өдөр ирэх бүр ихсэж, лаг хаях талбай улам тэлсээр байна гэсэн үг.
-Танайд бохир ус нийлүүлж буй салбар цэвэрлэх байгууламжуудад энэ мэт лагийн талбай байдаг уу. Хэрэв байдаг бол хотын төв орчимд үнэртэж буй тэр үнэр өөр эх үүсвэрээс гарч болох юм...
-Бусад жижиг цэвэрлэх байгууламжийн хувьд лагийг шүүнэ, хатаана гэсэн ойлголт огт байхгүй. Харин тодорхой хэмжээнд арьс ширний бохирдлыг саармагжуулж, бохирдлын түвшинг бууруулах л арга хэмжээ авдаг.
-Тэгэхээр Төв цэвэрлэх байгууламжаас л үнэртэж байгаа нь гарцаагүй боллоо...
-Тухайн цэвэрлэх байгууламжуудад лагийн талбай гэж байхгүй. Харин бүгдэд нь анхан шатны тунгаагуур гэж байдаг. Тэрхүү тунгаагуураас томоохон лагийг шүүж авдаг. Гэсэн ч Төв цэвэрлэх шиг тонн, тонн, кв метр талбайг хамрахгүй учраас үнэрийн хувьд харьцангуй бага. Өөрөөр хэлбэл манайх шиг лагийн талбай байхгүй учир энд байдаг шиг үнэр үнэртэхгүй.
-Өнгөрсөн жил танай хоёр ажилтан хүчтэй хордсон тохиолдол гарсан байх аа?
-Лаг хүний биеэс ялгарч байгаа учраас хортой хий агуулж байдаг. Худгууд бол байнгын газ буюу хийтэй байдаг. Заримдаа ажилчдад тэрхүү худгийг хаах, нээх, дотор нь орж ажиллах шаардлага тулгардаг. Тиймээс заримдаа газанд цохиулах тохиолдол гарна. Өнгөрсөн жил хоёр ажилтан хийнд цохиулсан тохиолдол гарсан.
Лагийн талбайн баруун талд хоёр балгас харагдана. Ямар учиртайг нь тодруулахад “Анх лагийг халдваргүйжүүлж, боловсруулах зориулалт бүхий үйлдвэр баригдсан юм билээ. Гэвч баригдсан цагаасаа ашиглалтад ороогүй. Энэ байдлаараа сэргэх боломж маш муу. Нэгэнтээ 50 жил болчихсон, ерөөсөө ашиглагдаагүй юм чинь он цагийн элэгдэлд орчихсон, тоноглолууд нь байхгүй” гэсэн юм.
Уг нь Орос ах нар 50 жилийн тэртээ лагийг байгальд хатаах бус боловсруулах, халдваргүйжүүлэх зориулалт бүхий үйлдвэрийг нь хүртэл бариад өгчихөж. Гэтэл ямар ч шалтгаанаас юм бүү мэд шинээр нь хагас зууны турш балгас болгожээ.
Манайхаас өөр улс бол босгоод өгсөн үйлдвэрийг ажиллуулаад, эвдрэл байвал тордоод авах байсан даа гэх бодол өөрийн эрхгүй төрөв.
Ш.БАТДЭЛГЭР: ШИВТРИЙН ХИЙ ИХЭССЭНЭЭР УРАГТ НӨЛӨӨЛЖ, СОГОГТОЙ ХҮҮХЭД ТӨРӨХ, ЦААШЛААД ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭЖ БОЛЗОШГҮЙ
Хүний биеийн ялгадас уурших үед байгаль орчин болоод хүн, малын биед ямар сөрөг үр дагавартай байдаг бол? Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, химийн ухааны доктор Ш.Батдэлгэрээс тодрууллаа.
ХҮҮХДИЙН МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО ХАР ТУГАЛГЫН ХОРДЛОГОД ХАМГИЙН ИХ МЭДРЭГ БАЙДГИЙГ ТОГТООСОН
-Хүний биеийн ялгадас байгальд уурших үед хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулдаг байна. Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг. Хортой нэгдлүүд нь амьсгалын замаар хүний биед орвол өвчин үүсгэнэ. Химийн хортой нэгдэл нь хүний биед зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд дараах өвчний шинж тэмдгүүд илэрч болно. Жишээ нь: Толгой өвдөх, хамар, хоолой хорсох, ханиалгах, бөөлжис цутгах, нүд улайх, амьсгал боогдох, арьсны харшил үүсэх гэх мэт.
-Цэвэрлэх байгууламжаас гарч буй лаг хуримтлагдахад тухайн орчин болоод хүн малд ямар сөрөг нөлөө үзүүлж болзошгүй вэ?
-Ахуйн болон үйлдвэрийн гаралтай бохир ус нь нянгийн бохирдол ихтэй, хүнд металлын агууламж өндөртэй байдаг. Цэвэрлэх байгууламжинд очиж байгаа бохир усанд хром, хүнцэл, хар тугалга, төмөр, цайр зэрэг хүнд металлуудаас гадна органик хортой нэгдлүүд агуулагдана. Бидний өдөр тутам хэрэглэж буй төрөл бүрийн угаалгын бодис, үсний будаг, шампунь зэрэг нь хүнцлийг тодорхой хэмжээгээр агуулсан байдаг. Гэтэл цэвэрлэх байгууламж нь бохир усанд агуулагдах эдгээр хүнд металлыг цэвэршүүлдэггүй зөвхөн нянгийн бохирдлыг нь цэвэрлэн байгальд хаядаг. Цэвэршүүлсэн бохир ус болон лаганд агуулагдах зарим хүнд металл байгальд тархаж улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Жишээлбэл: хүрээлэн буй орчны хар тугалга нь хүүхдийн цусан дах хар тугалгын агууламжтай холбоотой болох талаар олон судалгаа хийгдсэн байдаг. Ялангуяа, хүүхдийн мэдрэлийн тогтолцоо нь хар тугалгын хордлогод хамгийн их мэдрэг байдгийг судалгаагаар тогтоосон. Мэдрэлийн тогтолцоо гэмтсэнээр хөдөлгөөн алдагдах, үнэрлэх, амтлах мэдрэхүй буурах, ой тогтоолт муудах, сонсгол сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
-Лагийн талбайд очиход энд тэндгүй шаталт үүсэж их хэмжээний утаа уугиж харагдсан?
-Лагаас шатан гарч байгаа метаны хий, хүхэрт устөрөгчийн хий, органик хортой бодисууд мэдээж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ялангуяа ойр хавьд нь байж, удаан хугацаагаар амьсгалсан тохиолдолд амьсгал боогдох шинж тэмдэг илэрч болно. Хөрсөнд шингэсэн бохир удаан хугацааны явцад метаны хий ялгаруулна. Метан бол шатдаг нэгдэл.
БОХИРДСОН ХӨРСӨНД НЯН 6 САРААС 50 ЖИЛ ХАДГАЛАГДАХ БӨГӨӨД ЭНЭ НЬ ХАЛДВАРТ ӨВЧИН ТАРХАХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛНЭ
-Хөрсөнд агуулагдах хүнд металлууд хүний биед агаар дуслаар дамжин нэвтрэх үү?
-Тэгнэ. Хөрс хүнд металлаар бохирдсон бол агаарт боссон шороо арьс, амьсгалын замаар хүний биед шингэнэ. Хүнд металл нь нянгийн бохирдолтой харьцуулахад “чимээгүй”-ээр биеийг хордуулдаг. Хүн өөрийгөө хүнд металлийн хордлогод орсон эсэхээ тэр бүр мэдэж чадахгүй. Гагцхүү био мониторингийн шинжилгээгээр л илрүүлэх боломжтой. Тэрхүү металлууд хүнээс ялгарах шингэн болох хөлс, шээс, нус, цэрээр гадагшилна. Харин цусанд орсон тохиолдолд маш удаан хугацаагаар биед хадгалагдаж хордлогод оруулдаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл нь хожуу илэрдэг байна.
-Бохирдсон хөрсөнд агуулагдах нян хэр удаан амьдрах чадвартай байдаг вэ?
-Бохирдсон хөрсөнд нян 6 сараас 50 жил хадгалагдана. Өвөл зуны алинд ч оршсоор л байдаг. Цас хайлаад дулаарахын цагт энэ мэт олон жил хөрсөнд амьдарсан нян илүүтэй өсөж үржих таатай орчин бий болдог. Ийм орчинд хорхой шавьж ялаа шумуул өсөж үржих нөхцөл бүрдэнэ. Мөн мэрэгч амьтдаас хүнд дамжин халдварлах халдварт өвчин тархаж болно. Хөрсөнд ургасан ургамлыг идэж, бохирдсон усаар ундаалсан малаас халдварт өвчин хүнд дамжих эрсдэл бий болно.
-Ер нь нийслэлд хамгийн их хөрсний бохирдолд орсон хэсэг гэвэл?
-Нийслэлийн хувьд цэвэр хөрстэй газрыг хайж олох хэцүү. Яагаад гэхээр жил ирэх тусам хот өргөжин тэлж байна. Үүнийгээ дагаад хөрсний бохирдол нэмэгдсээр байна. Түүнчлэн нийслэлд 180 мянган нүхэн жорлон байгаа бөгөөд 80 орчим хувь нь уг стандартын шаардлагыг бүрэн хангаагүй байх жишээтэй.
С.ҮНЭН: ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТЭЗҮ, ҮНДСЭН ЗУРАГ ТӨСЛИЙГ ХИЙХЭЭР ФРАНЦИЙН КОМПАНИТАЙ ГЭРЭЭ ХИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
Энэ жилээс эхлэн Төв цэвэрлэх байгууламж барих ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд энэ ажилд 270 сая орчим долларын хөрөнгө шаардлагатай байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж буй. Харин энэхүү ажил ямар ахицтай яваа талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнээс тодрууллаа.
С.Үнэн: “Одоогийн байдлаар Ус сувгийн удирдах газар цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл, Үндсэн зураг төслийг хийхээр тендерт шалгарсан Францийн компанитай гэрээ хийн ажиллаж байгаа. Энэхүү ажлыг арваннэгдүгээр сарын эхээр дуусгах төлөвлөгөөтэй байна. Ямар хөрөнгөөр ямар компаниар бариулах эсэх нь энэ техник эдийн засгийн үзүүлэлтээр тодорхой болно. Тухайлбал, хэдий хэрийн зардлаар, ямар технологитой барих тэр дундаа цэвэрлэгээний явцад гарах лаг шавар, үнэрийг хэрхэн шийдэх нь үүгээр тодорхойлогдоно. Үүний дараа шинэ цэвэрлэх байгууламж барихад хэчнээн хөрөнгө шаардах нь ойлгомжтой болно” гэлээ.
Ямартай ч нийслэлийг “эзэлсэн” шивтрийн эрэлд явснаа ийн тайлагналаа. Цэвэрлэх байгууламж шинээр баригдтал энэ байдалтай дасан зохицохоос өөр арга бидэнд үлдсэнгүй. Зарим улсад дасан зохицох бус хур лагаа боловсруулж газ гаргаж авдаг гэх...
Үргэлжлэл бий...