Өнгөрсөн долдугаар сард GoPro-г үүсгэн байгуулагч Ник Вүүдман “Ирэх жилээс зах зээлд өөрсдийн дроныг нийлүүлнэ” гэж мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл дрон ямар төрхтэй болохыг бид хараагүй. Харин та дроноор бичсэн бичлэгийг үзэж болох нь.
Хэдхэн цагийн өмнө GoPro өөрсдийн Youtube хуудсанд хоёр минутын урттай “Хөгжүүлж буй загвараар бичсэн бичлэг”-ээ байршуулжээ. Бичлэгээс та дроны тогтворжуулагч систем хэрхэн ажиллаж байгааг хараарай.
Бичлэгийн эхэнд компани “Эвлүүлгийн явцад тогтворжуулалт хийгээгүй болно” гэжээ. Сонирхуулахад Вүүдман дрон биш харин дөрвөн сэнст нисэх төхөөрөмж гэж хэлэх дуртай. Учир нь дрон гэхээр бусдыг хөнөөдөг автоматжуулсан нисдэг зэвсэг санаанд ордог гэсэн юм.
Компани 2016 оны нэгдүгээр улиралд бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа учир магадгүй бид CES үзэсгэлэнгийн үеэр анхны төрхийг нь харах биз.
Эх сурвалж: MASHABLE