Санхүүгийн зохицуулах хороо санаачлан Сангийн яам, Монгол банктай хамтран Монгол улсын санхүүгийн салбарын алсын харааг тодорхойлох “2025 он хүртэл хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулаад байна.
Хөтөлбөрт мэргэжлийн оролцогчдын саналыг тусгах анхны хэлэлцүүлгийг аравдугаар сарын 30-ны өдөр Банк санхүүгийн академийн байранд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд:
- бичил санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх бодлого,
- даатгалын зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх бодлого,
- үнэт цаасны зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх бодлого,
- банкны салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэх бодлого гэсэн дэд хэлэлцүүлэг өрнөж салбар тус бүрийн оролцогчид хөтөлбөрт тусгавал зохих асуудлын талаар саналаа өглөө.
Өрсөлдөх чадвар бүхий, олон улсын санхүүгийн зах зээлд нэвтэрсэн, үр ашигтай зохистой хяналт зохицуулалт бүхий санхүүгийн системийг бий болгоно хэмээн алсын харааг тодорхойлсон дээрх хөтөлбөр нь үндсэн таван зорилготой.
Санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид, зохицуулалттай этгээдүүдийн саналыг хөтөлбөрт тусгасны дараа үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулах юм.