Монголбанкны мэдээллийн төвд Монголбанк болон Голомт банкны удирдлагууд “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийн санамж бичигт гарын үсэг зурна.
Монголын банк болон Голомт банкны удирдлагууд иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс даяар хэрэгжүүлж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад 820 мянга орчим өрх байгаагийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ байдаг. Хэрэв гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөг хуримтлуулж зуршвал арван жилийн дараа өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох юм байна.
Ийнхүү айл өрх, улс орон үндэсний хуримтлалтай болсноор эдийн засгийн хямралд өртөх эрсдэлээс сэргийлж, мөнгөн урсгалыг дотооддоо хадгалж, эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд эерэгээр нөлөөлөх учиртай аж.
Монголбанкны баримталж буй үндэсний хуримтлалын бодлогын хүрээнд Голомт банкны санаачлан хэрэгжүүлж буй энэхүү “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг өнөөдөр 11 цагт албан ёсоор нээж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар болон Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
Үндэсний хуримталын хөтөлбөрийн хүрээнд Голомт банк санхүүгийн боловсролын www.edu.golomtbank.comсайт болон бусад мэдээллийн хэрэгсэл, арга хэмжээнүүдээр дамжуулан иргэдэд хуримтлалын ач холбогдол болон хуримтлалыг хэрхэн бий болгох арга ухааныг таниулан ойлгуулж, иргэдийг хуримтлалтай болоход дэмжлэг үзүүлэх юм байна.