12 насандаа кимоно өмссөн Цэнд-Очирын Цогтбаатар хүү тавхан жилийн дараа дэлхийд нэрээ дансалсан түүхтэй. Монголын жүдогийн түүхэн дэх өсвөрийн ДАШТ-ий анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан тэрбээр 2014 он, 2015 оны залуучуудын дэлхийн аваргад дараалан финалдлаа.
Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медалиа “Их дуулга” тэмцээний мөнгөн медальтай хослуулсан түүнд IJF-ийн ерөнхийлөгч Мариус Визер баяр хүргэхээс өөр яах билээ. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын шилдгүүдийн барилдааныг санагдуулам түүнтэй ярилцснаа та бүхэнд хүргэе.
-Залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медальтай боллоо. Баяр хүргэе?
-Баярлалаа. Юуны өмнө тусалж дэмжиж явдаг холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Бридж группийн Ч.Дорждэрэм ах, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Ц.Ганзоригт, Ц.Шийрэв багш, шигшээ багийн дасгалжуулагч нар, шигшээ багийн хамт олон, холбооны удирдлагуудад маш их баярлаж байна.
-2014 онд залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн учраас энэ удаад амжилтаа ахиулах зорилго тээж Абу Дабид очсон байх?
-Түрүүлнэ гэж очсон. Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад барилдаж томчуудтай үзсэн учраас бэлтгэл сайн байсан. Хэсгийн барилдаанд өөртэй итгэлтэй барилдаж өрсөлдөгч нараа дараалан цэвэр ялсан. Харамсалтай нь зооны аваргын төлөөх барилдаанд нуруугаа эвгүй болгочихсон. Францын бөхийн хувьд их бяртай, чацтай болохоор эвгүй байсан.
-Гэхдээ юүко үнэлгээг цуглуулсан. Дөрвөн юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө тэр бүр хожоод байдаггүй шүү дээ?
-Нуруугаа эвгүй болгосны дараа Францыг ялахгүй л бол дэлхийн аваргаас хоосон буцна гэж бодогдож эхэлсэн. Нуруу гэмтэлтэй хүрэл медалийн төлөө барилдаад ямар ч боломжгүй. Тэгээд л ялахын тулд өвдөлтөө тоохгүй барилдсан. Их ч өвдсөн. Их ч гүрийсэн л дээ.
-Аваргын төлөөх барилдаан үнэндээ санаснаар чинь болоогүй. Японы бөхөд шидүүлсний дараа хөлөө тийчлээд л доошоо хараад хэвтэхэд хүнд гэмтэл байх вий гэж бодохоос л...?
-Намайг дэвжээнээс шууд эмнэлэгт хүргэх гээд. Би болохоор медалиа авмаар байдаг. Гэтэл IJF-ээс нэр өгчихсөн учраас шагналын тавцанд гаргах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би медалиа авч чадахгүй нь гээд уйлаад зогсч байтал медаль гардуулж байсан хүн намайг харчихаад өөрөө дагуулаад тавцанд гаргасан.
-Зураг хараад алтан медалиа алдсан болохоор харамсаад нүдээ хавдтал уйлжээ гэж бодтол өөр шалтгаантай юм байна?
-Мэдээж харамссан л даа. Нуруу гэмтээгүй бол яаж ч барилдах байсан бол. Нагаяама Рюүжигийн хувьд энэ жилийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн жүдоч.
-Нурууных нь гэмтэл нь гайгүй юу. Ирээд шуудхан бэлтгэлдээ орж байна?
-Монголдоо очоод зураг авахуулаарай гэсэн. Булчин хэсгээрээ жаахан өвдөөд л байгаа.
-Абу Дабигийн татами Ц.Цогтбаатарт их ээлтэй байлаа. Гэмтэл нь яасан бол гээд санаа зовж байтал “Их дуулга” ангиллын тэмцээнд томчуудыг сөхрүүлж хос мөнгөн медальтай эх орондоо ирлээ?
-Абу Дабигийн тэнгэр надад үнэхээр ээлтэй байлаа. Улаанбаатар, Самсуны Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Гэтэл Их дуулгад тэмцээний мөнгөн медальтай боллоо. 60кг-ын шилдэг ах нартайгаа сайхан барилдсан.
-Хоёрдугаар тойрогт Челябинксийн дэлхийн аваргын мөнгөн медальт Беслан Мудрановыг торгуулиар ялсан. 2014 онд Г.Болдбаатар гавьяат нутагт нь торгуулиар ялж дэлхийн аварга болсон бол 60кг-ын залгамж халаа дүү нь Их дуулгаас түүнийг хоосон буцаалаа?
-Анхнаасаа идэвх үзүүлж эн тэнцүү барилдъя гэж гарсан. Үнэнийг хэлэхэд оноо авна гэж тооцоолоогүй. Эн тэнцүү байх учраас торгуулиар л ялна гэж бодож байсан. Этүүлээд вазари үнэлгээ алдсан. Үнэлгээ алдсан учраас явж барилдахаас өөр арга байгаагүй.
-Беслан Мудрановт дөрөв дэх торгуулийг шүүгч өгөхгүй харж үзсэн. Чиний хувьд үүнд сэтгэл дундуур байж байн, байн торгохгүй юм уу гэж шүүгч нарт хандаад л?
-Дэвжээнээс хоёр ч удаа зугтааж гарчихаад байхад торгохгүй байсан. Хоёр секунд дутуу байхад шүүгч дөрөв дэх торгууль өгснөөр цэвэр ялалт өгсөн. Оросын бөхийг ялсандаа маш их баярласан. Дараа нь дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Мушкиев Игарыг хоёр торгуулиар хожиж яваад мордож цэвэр ялсан.
-Хэсгийн аваргын төлөө Астанагийн ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Рустам Ибраевийг вазаригаар ялсан. Энэ жилийн дэлхийн аваргаас хагас шигшээд дэлхийн аварга Г.Болдбаатарт юүко үнэлгээгээр ялагдсан болохоор яаж барилдъя гэж төлөвлөв?
- Ер нь бол үнэлгээгээр ялна гэж бодож байсан. Казахстаны жүдочоос Узбекистантай барилдахад хамгийн эвгүй барилдаан өрнөсөн. Нэг торгуулиар л ялсан.
-Аваргын төлөө Гүржийн жүдоч дэлхийн аваргын хүрэл медальт Папинашвили Амирантай барилдсан. 1:57 секунд вазари үнэлгээ алдаагүй бол ялалт чиний талд байлаа?
-Тбилисийн Гранпри тэмцээний хоёрдугаарт тойрогт таарч ялагдаж байсан болохоор даагаа нэхнэ, ялна гэж гарсан. Түрүүлж вазари үнэлгээ алдаагүй бол хоёр юүко үнэлгээгээр ялах байлаа. Амиран нэг вазари, нэг юүко, гурван торгууль болж цаг дууссан даа. Энэ барилдаандаа харамссан. Дараагийн удаа таарвал ялна гэж бодож байгаа.
-IJF-ийн ерөнхийлөгч Мариус Визер шагнал гардуулахдаа чамайг тэвэрч баяр хүргэхдээ юм хэлэх шиг болсон?
-Баяр хүргэе. Чи шилдэг нь байсан. Амжилт хүсье гэж хэлсэн. Тийм том хүнээс гоё үг сонсоод үнэхээр их урам орсон.
-60кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн нарын дэлхийн чансаанд дээгүүр бичигдэж байгаа бол Ц.Цогтбаатарын хувьд 30 дугаарт орж ирлээ. Залуучуудын анигилалдаа дэлхийд гуравдугаарт бичигдэж яваа?
-Цаашид ч аль, аль чансаагаа ахиулахыг хүсч байна. Миний хувьд өөрийгөө азтайд тооцдог. Шигшээ багийн дасгалжуулагч Балжинням, Дашдаваа, Баттулга, Цэвэлмаа, Эрдэнэт-Од багш нараасаа маш их зүйл сурч байгаа. Олимп, дэлхийн медальтай ах эгч нартайгаа хамт тэмцээн уралдаанд явснаар тамирчин хүн биеэ яаж зөв авч явах, хэрхэн жингээ хасах, яаж амрах ёстой сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ гээд бүхнийг сурч байгаа.
-Чингис хаан Гранпри тэмцээнээс эхлээд дэлхийн шилдгүүдтэй барилдаад эхэлчихлээ. Хэнтэй барилдаж үзэхийг хамгийн их хүсч байна?
-Өөрийн хувьд шилдэг гэж боддог дэлхийн томчуудтай бараг л барилдчихсан. Би 60кг-ын шилдгүүдээс Дашдаваагийн Амартүвшин ахтайгаа барилдахыг л их хүсдэг юм. "Чингис хаан" Гранпри тэмцээнээр энэ хүсэл минь биелж таарч барилдаад би ялагдсан.
-Тэгвэл чиний хувьд жингийн хамгийн шилдэг бөх гэвэл Д.Амартүвшин ах нь уу?
-Тийм ээ. Хамгийн шилдэг нь дэлхийд биш Монголд шигшээ багт минь бий.
-“Чингис хаан” Гранпри тэмцээнд Монгол Улсын төрийн далбаа дөрвөнтээ эн зэрэгцэн мандах тэр агшин бас л огшмоор байсан шүү?
-Тийм ээ. Манай гурав медалийн болзлоо хангачихсан байсан. Би хүрлийн болзол хангаад очиход гурвуулаа баяр хүргээд “Чамайг хожигдчихвол яана аа гэж бодлоо. Дөрвүүлээ шагналын тавцанд гарахгүй байх вий гэж айлаа” гэж хэлэхэд надад их гоё санагдсан. Хүндэлдэг ах нар минь надад итгэж байсан гэж бодохоор л. Монгол Улсын минь дөрвөн төрийн далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэсэн үнэхээр сайхан мөч.
-2014 оны насанд хүрэгчдийн улсын аваргаар өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Ц.Цогтбаатар гэж цоллуулан барилдаж ОУХМ Г.Хэрлэн, Д.Баярмагнай нарыг ялж хүрэл медаль хүртсэн. Энэ цагаас л цахиур хагалах хүү хэмээн нэрлэгдэж бөх сонирхогчдын танил болсон түүхтэй?
-Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүртсэн анхны медаль минь. 60кг-д үеийн үед шилдэг бөхчүүдтэй байсан. Тийм болохоор мундаг ах нарынхаа сайн залгамж халаа болж амжилтыг нь үргэлжлүүлэхийг хүсдэг.
-2015 оны Астанагийн ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтсан. Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нарыг үлдээх шийдвэр олон хүнд таалагдаагүй. Тэр их шүүмжлэлийг хэрхэн хүлээж авав?
-Надад маш хэцүү байсан. Дэлхийн аваргад хэрвээ амжилт гаргахгүй бол “Энэ хүүхдийн оронд Амраа, Хэрлэн сайн барилдах байсан” гэж хүмүүс хэлнэ. Тэр хүмүүсийн ч зөв. Нэр хэлэхэд л яагаад намайг сонгочихов гээд үнэхээр хэцүү санагдсан. Сэтгэлзүйн хувьд надад дарамттай, эвгүй байсан. Дэлхийн аваргад явахаас болоод надтай гоё харьцдаг, зааж зөвлөдөг Амраа ах минь хөндий харьцдаг болчихвол яана. Ах нар надтай яаж харьцах бол гээд дарамттай байсан.
-Тэгээд ямар өөрчлөлт гарав?
-Юу ч өөрчлөгдөөгүй. Олон жил барилдсан учраас ах нар минь миний бодсоноор байгаагүй. Амраа ах минь “Чи барилддагаараа л барилд. Айх бэргэх юм байхгүй. Чи бол ална ш дээ” гэж хэлэхэд урамшсан. Дарамттай санагдаж байсан дэлхийн аваргадаа харин ч хурдан барилдахаар догдолж эхэлсэн. Эхний хоёр өрсөлдөгчөө цэвэр ялж БНСУ-ын Ким Вон Жинд ялагдсан. Түүнийг ялсан бол цаашаа хүрлийн төлөө барилдах байсан болов уу гэж бодогддог. Би яарч хутгаж дайраагүй бол барилдааны төгсгөл яах ч байсан билээ.
-Ц.Цогтбаатарт давуу тал олон байгаа ч барилдааны дутагдалтай тал гэвэл хэтэрхий яарч задгай барилдчих гээд байдаг. Өөрөө ч сая бас хэллээ?
-Би жүдо бөхөд маш их дуртай. Дэвжээнд гараад л миний барилдах хүсэл өөрийн эрхгүй оргилдог. Уран гоё мэхнүүд хийж, эн тэнцүүхэн барилдаж өрсөлдөөнтэй, хурц дайчин барилдахыг хүсдэг. Дэвжээнд гараад зогсолтгүй зөвхөн дайраад баймаар санагддаг. Үүнээсээ болоод яарч алдаа гаргадаг. Шүүмжлэлийг болж хүлээж авна аа.
-Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд өссөн хүү хэрхэн ОБЕГ “Аварга” спорт хорооны тамирчин болов?
-12 настай байхдаа “Аваргын гараа” гээд үндэсний бөхийн тэмцээнд оролцох гээд ирсэн. Өглөө хоцроод аавтайгаа хамт таксидаад иртэл бүртгэлийн хураамжны мөнгө нь дутчихсан. 10 мянган төгрөг байсан байх. Аав ээжийг мөнгө аваад ир гээд дуудсан. Ээж ирэх гэсээр байтал бүртгэл нь дуусчихсан.
Бөхийн өргөөний шатанд дээр тэмцээнд оролцмоор байна гээд уйлаад сууж байгааг хараад аав, ээж минь өрөвдсөн байх. Нутгийн минь багш Шийрэв гэж хүн бий гээд дагуулж очоод шавь орсон. Ингээд л жүдо бөхөөр барилдаж эхэлсэн. Манай удамд барилддаг, спортын талын хүн ерөөсөө байхгүй. Аав минь бөхөд их сонирхолтой хүн.
-Багшдаа маш их баярлаж явдаг. Илүү их амжилт гаргаж багшийгаа гавьяат болгоно оо гэж цахим хуудсаараа дамжуулан амалт өгсөн?
-Шийрэв багшдаа маш их баярладаг. Яг аав шиг минь надад ханддаг. Намайг өдий зэрэгт хүргэж гарыг нь ганзаганд хөлийг нь минь дөрөөнд хүргэсэн. Мөнгө төгрөггүй байхад цалин мөнгөтэй болгож Аврагч спорт хороонд оруулсан. Миний төлөө маш их зүйл хийдэг. Залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн гээд цол нэмж өнөөдөр дэслэгч боллоо.
Жүдод дөнгөж хөл тавихдаа автобусны мөнгөгүй, өмсөх кимоногүй л байлаа. Кимоно авах гэтэл аймаар үнэтэй. Таэквондогийн кимоно хямдхан байхаар нь авч таллаж хайчлаад аав, ээжээрээ гадна талаар нь зах оёулж өмсөөд бэлтгэлээ хийдэг байсан.
Энэ бүхнийг жүдо бөхөд хайртай дуртай сэтгэлээрээ даван туулж бэлтгэлээ ганц ч удаа таслахгүйг хичээдэг байлаа. Өглөөний бэлтгэлдээ хоцорчихоороо өөрийн эрхгүй уйлчихдаг байсан. Ингэж л бэлтгэлээ базааж ирсэн. Энэ бүхний эцэст зорьсон амжилтандаа хүрэх байх аа.