"Ромео, Жульетта" жүжгийн дууны клип гарлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Наранцацрал

2015-11-10 10:55 GMT+8

Арваннэгдүгээр сарын 12 буюу энэ пүрэв гаригт Улсын Драмын эрдмийн театрт нээлтээ хийх гэж буй алдарт зохиолч Уиллиам Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийн дууны клип гарчээ.

Энэхүү дууны хөгжмийг хөгжмийн зохиолч Б.Чинбат, шүлгийг яруу найрагч Р.Эмүжин  бичсэн бөгөөд "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай болон "Бид 4" хамтлагийн дуучин Б.Замбалгарав нар хамтран дуулсан байна.

Мөн жүжгийн хөгжим болон тус дууны хийлийн аялгууг Монгол улсын филармонийн гоцлол хийлч М.Хулан тогложээ.  Хөгжмийн зохиолч Б.Чинбат "Хулангийн тоглох өнгө, мэдрэмж, хөгжимдөө амьдарч байгаа уусал нь үнэхээр гайхамшигтай. Жүжигт Жульеттагийн илэрхийлэх мэдрэмжүүдийг Хулангийн тоглосон хийлийн аялгуу тодотгож өгсөн" гэлээ.

"Ромео Жульетта” жүжгийн дууны үг

Гэрэлт нар сэтгэлд минь мандахыг чи минь мэдэв үү
Гэгээн хайр харцанд минь ургахыг чи үзэв үү
Зүрх минь зүгээ алдан чичрэхийг чи сонсов уу
Зүсний чинь сайханд би зүсрэн жаргах уу

Гэнэн сэтгэлд минь хайр гэдэг нь энэ юм уу
Гэрэлт зүрх минь чамтайгаа би үлдэж болох уу
Яагаад ийм гэгэлгэн юм бэ чи минь
Яагаад ийм яруухан юм бэ

Хаврын сар хажууд минь саатахыг чи минь харав уу
Хайрын дөл харцанд минь асахыг чи үзэв үү
Хэзээ би зүрхэнд чинь үүрээ засахаар очих вэ
Хэзээ би итгэлд чинь үүрд үлдэх вэ

Гэнэн сэтгэлд минь хайр гэдэг нь энэ юм уу
Гэрэлт зүрх минь чамтайгаа л үлдэж болох уу
Яагаад ийм гэгэлгэн юм бэ чи минь
Яагаад ийм яруухан юм бэ

Дахилт:

Мянган жил чи намайг хайрлаж чадах уу чи минь
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу хонгор минь
Мянган жил би чамайг хүлээсээр хүлээсээр үлднээ хайрт минь
Маргааш учрах юм шиг үүрд чамайг хүлээнээ би чинь хайрт минь хайрт минь

Сэтгэл минь чиний өлмийд ургасан цэцэг юм уу даа
Сэтгэл минь чиний үдшээр хэлсэн үлгэр ч юм уу
Хайр минь миний зүрхэнд эрхэлсэн наран билээ чи
Хайр минь миний зүүдэнд ирсэн саран билээ

Гэнэн сэтгэлд минь хайр гэдэг нь энэ юм уу
Гэрэлт зүрх минь чамтайгаа л үлдэж болох уу
Яагаад ийм гэгэлгэн юм бэ чи минь
Яагаад ийм яруухан юм бэ

Дахилт:

Мянган жил чи намайг хайрлаж чадах уу чи минь
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу хонгор минь
Мянган жил би чамайг хүлээсээр хүлээсээр үлднээ хайрт минь
Маргааш учрах юм шиг үүрд чамайг хүлээнээ би чинь хайрт минь

 

Та энэхүү дууг HiTONE-доо татахыг хүсвэл 455 руу 032734 дугаарыг илгээнэ үү.

Нээлтийн тоглолт: арваннэгдүгээр сарын 12-нд 18:00 цагт,

арваннэгдүгээр сарын 12-21, 26, 27, 29-нд

18:00 /Амралтын өдөр/
19:00 /Ажлын өдөр/ цагаас

Тасалбарыг: Улсын драмын эрдмийн театрын билетийн кассаар
Үнэгүй хүргэлт: 1900-1617
Цахим хэлбэрээр худалдан авах: https://www.monda.mn/#host/3

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 70118187/касс/
99026929, 99199794, 89403070, 96117878

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 413 санал өгсөн байна.

Дээшээ