Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Насанд хүрэгчдийн тасгаас өнөөдөр дүүргийн иргэддээ халдварт бус өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх талаар өдөрлөг зохион байгууллаа.
Тус тасаг хэвтэн эмчлүүлэх 150 ортой бөгөөд жилдээ дунджаар 6000 мянга орчим хүн хэвтэж эмчлүүлдэг аж.
Тэдний дийлэнх нь зүрх судас, дотор, мэдрэл, дотоод шүүрлийн булчирхайн өвчний улмаас хэвтэн эмчлүүлдэг байна.
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой, үүний тулд та өөрийн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Ингэхдээ өрхийн болон дүүргийн эмнэлгээс ямар тусламж үйлчилгээ авах боломжтой талаар иргэдэд мэдээлэл өгөх нь өнөөдрийн өдөрлөгийн зорилго юм.
Өдөрлөгийн талаар Насанд хүрэгчдийн тасгийн дарга П.Эрвээхэй хэлэхдээ,
-Халдварт бус өвчин гэдэг бол ямар нэг вирүс, бактераас үүсдэггүй юм аа, урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг л өнөөдрийн өдөрлөгөөр иргэдэд мэдээлэх зорилготой. Цөөн гэлтгүй хүмүүст сургалт сурталчилгааны ажлыг хүргэх нь урьдчилан сэргийлэх ажилд чухал нөлөөтэй.
Хүмүүс өвчин хэлж биш хийсч ирдэг гэж ярьдаг. Гэтэл халдварт бус өвчин хэлж ирдэг. Таны амьдралын хэв маяг, дадал зуршлаас хамаараад өвчлөх эсэх шийдэгдэнэ, мөн эмчлэгдэх үү хүндрэх үү гэдэг ч үүнтэй холбоотой гэдгийг л өнөөдрийн өдөрлөгөөр иргэдэд хүргэж байна гэлээ.
Сүүлийн жилүүдэд даралт ихсэх болон чихрийн шижин өвчин улам залуужиж байгаа учраас урьдчилан сэргийлэх ажил чухал байна гэдгийг тэрээр онцолсон юм.
Тус тасаг 11 эмч, 22 сувилагчтай бөгөөд өнөөдөр ирсэн иргэдийн цусны даралтыг хэмжиж, өндөр жинг үзэн, биеийн индексийг тодорхойлохоос гадна цусан дахь сахарын хэмжээг хэмжиж зөвлөгөө өгсөн юм.