Риогийн олимпийн зургаа дахь өдөр буюу өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100кг-ын жингийн барилдаанууд болно. Энэ жинд манай улсаас Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр өрсөлдөнө. Тэрээр ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаевтай нэг хэсэгт таарчээ. -100кг-д сул бөх байхгүй учир энэ жингийн барилдаан хамгийн өрсөлдөөнтэй болно хэмээн жүдо сонирхогчид таамаглаж байна.
Тэгвэл Тагир Хайбулаев өнгөрсөн жил Монголын жүдочидтой хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатар хотод ирсэн үед авсан ярилцлагыг хүргэе.
-Та 2012 оны Лондонгийн олимпийн аварга болсноос хойш бэртлийн улмаас жил гаруйн хугацаанд барилдаагүй. “Чингис хаан” Гранпри тэмцээнээс эхлэн татамидаа эргэн ирснээс хойш үзүүлсэн хамгийн том ялалт Абу Дабигийн “Их дуулга”-ын түрүү байлаа. Энэ амжилт нь таныг 2016 оны Риогийн олимпийн формдоо эргэн орж байгааг харууллаа?
-Ямар ч тамирчны хувьд олимпийн аварга болох мөрөөдөл байдаг. Би Лондонгийн олимпод түрүүлж, аваргын алтан медалийг эх орондоо авчирч мөрөөдлөө биелүүлсэн. Харамсалтай нь энэ бүхний дараа барилдах сэдэл, сэтгэл хөдлөлгүй болсон. Хоёр гурван жил өөртэйгөө тэмцэлдэж, дахин барилдах эрч хүчээ олж авсан. Түүнчлэн олимпийн дараа хөл, нуруундаа гэмтэл авсны улмаас томоохон тэмцээнүүдэд оролцоогүй. Одоо бүрэн эмчлүүлсэн.
-Олимпийн аварга болсныхоо дараа барилдах сэдэлгүй болчихсон гэлээ. Энэ үед спортоо орхих талаар бодож байв уу?
-Тийм. Лондонгийн олимпийн дараа спортоо орхих талаар бодож байсан нь үнэн. Тэгээд шигшээ багийн дасгалжуулагч Эзио Гамбатай зөвлөлдсөний эцэст үлдэхээр шийдсэн. Дасгалжуулагч маань бидэнд итгэдэг. Тэрбээр надад илүү их нөөц, боломж байгааг итгүүлж чадсан юм. Олимпийн хоёр удаагийн аварга болж байсан жүдоч байдаггүй. Иймээс энэ амжилтаа дахин бататгаж, олимпийн хошой аварга болох шинэ зорилгыг өөртөө тавьсан. -100 кг-ийн жинд хамгийн хүчтэй жүдоч гэдгээ дэлхийд дахин баталмаар байна. Өөрөөр хэлбэл Рио-де-Жанейро олимпийн төлөө үлдсэн гэхэд болно.
-Лондонгийн олимпоор Н.Түвшинбаяртай финалд барилдсан болохоор монголчууд таныг сайн мэддэг болсон. Хэрэв Н.Түвшинбаяр бэртээгүй бол алтан медаль авах байсан гэж Монголчууд одоо ч ярьдаг?
-Лондонгийн олимпийн финалд Найдан /Н.Түвшинбаяр/ гэмтэлтэй гарч ирсэн гэдгийг би барилдаан дууссаны дараа мэдсэн. Хагас шигшээд гэмтэл авсан юм билээ. Уг нь би хүнд, ширүүн барилдаанд бэлтгэж гарч ирсэн юм. Тэгсэн минут хагасын л барилдаан болсон.
-Гэхдээ зарим хүмүүс Н.Түвшинбаярын гэмтэлтэй хөл рүү нь огт дайрч барилдаагүй хэмээн таныг үнэлдэг л дээ?
-Найдан /Н.Түвшинбаяр/ бэртэл авчихаад надтай барилдахаар гарч ирсэн нь үнэндээ спортын эр зориг, бахдам гавъяа мөн. Хөндлөнгөөс харахад алтын төлөөх барилдаан амархан байсан юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ энэ бол өнгөц сэтгэгдэл. Үүний цаана олон жилийн мятаршгүй бэлтгэл бий. Тийм болохоор ялалт үнэтэй байсан.
-2012 оноос хойш Н.Түвшинбаяр та хоёр өнөөдрийг хүртэл таараагүй. Монголчууд та хоёрыг дахин барилдаасай гэж хүсдэгийн адилаар та ч гэсэн Н.Түвшинбаяртай барилдахыг хүсдэг үү?
-Амьдрал яаж эргэхийг бид мэдэхгүй шүү дээ. Риогийн олимпоос өмнө Найдан /Н.Түвшинбаяр/ бид хоёр татами дээр дахин уулзах ч юм бил үү. Найдан /Н.Түвшинбаяр/ бол -100 кг-д дэлхийн хамгийн хүчтэй жүдочдын нэг.
-Олимпийн аварга болоод Тагир Хайбулаевын амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Гудамжинд явж байхад хүмүүсийн ихэнх нь таньдаг болсон. Олон нийтийн арга хэмжээнд их уригдана. Түүнчлэн Лондонгийн олимпийн аварга Мансур Исаев, Арсен Галстян нартай хамтран жүдо бөх хөгжиж буй хотуудад, бүс нутгуудаар явж, энэхүү спортын төрлөөр дөнгөж хичээллэж эхэлж буй өсвөрийн тамирчдад үзүүлэх сургалт зохион байгуулсан. Учир нь биднийг бага байхад олимпийн аваргууд ирж ийм сургалт зохион байгуулдаг байж билээ. Энэ нь биднийг илүү их зоригжуулж, хэзээ нэгэн цагт тэдэнтэй адилхан олимп, дэлхийн аварга болох мөрөөдлийг өгдөг байсан.
-Олимпийн аварга цолтойгоор дэвжээнд барилдахад сэтгэл зүйн хувьд хэр хүндрэлтэй вэ. Мэдээж өрсөлдөгч нар олимпийн аварга гэж таниас сүрдэнэ. Таны хувьд олимп, дэлхийн аваргын хэмжээнд барилдах хариуцлага тулгарна...
-Залуу тамирчдын хувьд олимпийн аваргыг ялах нь нэр төрийн хэрэг. Олимпийн аварга болохоосоо өмнө би ч тэдний адил олимп, дэлхийн аваргыг сөхрүүлэх талаар боддог байлаа. Харин одоо сэтгэл зүйн хувьд хэцүү үе бий. Олимпийн аварга гэдэг утгаараа сайн барилдахыг хүсдэг.
-Челябинскийн дэлхийн аваргыг эх орондоо хүлээн авсан Оросын хүчирхэг баг нэг ч алтан медаль авч чадаагүй. Хамгийн эцсийн найдвар -100кг-д та байсан ч шагналт тавдугаар байр эзэлсэн. Мэдээж нутагтаа болж байгаа дэлхийн аваргад түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлье гэж бодсон байх?
-Нутагтаа зохион байгуулсан дэлхийн аваргад алтан медаль авах хүсэл мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ тухайн үед би бэртлээ бүрэн эмчлүүлж, формдоо орж амжаагүй байсан. Манай шигшээ багийнхан хөгжөөн дэмжигчдээ гонсойлгоогүй хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Челябинскийн дэлхийн аваргыг дуусгасан.
-Таны хувьд 2011 оны Парисын дэлхийн аваргад түрүүлснээс хойш ДАШТ-ээс дахин медаль аваагүй. Олимпийн дэвжээ, дэлхийн аваргын дэвжээ хоёрын ялгааг та юу гэж дүгнэх вэ?
-Олимп дөрвөн жилд нэг удаа болдог тэмцээн болохоор илүү хүчтэй сэтгэл хөдлөл шаарддаг. Олимпод дэлхийн хамгийн хүчтэй, шилдэг тамирчид оролцдог учир сэтгэл зүйн хувьд хэн сайн бэлтгэлтэй байна тэр тамирчин ялах ч магадлал бий. Хариуцлага гэж ярихаасаа өмнө итгэл үнэмшлийг бий болгох хэрэгтэй гэж боддог. Бидний зорилго тодорхой. Энэ бол олимпийн алтан медаль. Тэгвэл үүнд хүрэх сэтгэлзүйн бэлтгэлийг тамирчдад суулгаж өгөх нь хамгийн чухал. Олимпод орохоос өмнө хариуцлага тооцох тухай яриад байвал энэ нь тамирчдад дарамт болох талтай.
-Арваннэгдүгээр сарын 8-ны дэлхийн чансаанд -100кг-д Адлан Бисултанов 11 дүгээрт, таны хувьд 21 дүгээрт бичигдэж байгаа. 2016 оны олимпод та хоёрын нэг өрсөлдөнө. Адлан Бисултановтой тэмцээнүүдэд хэр таарч байв. Ялалт, ялагдлын харьцаа хэд вэ?
-100 кг-д Адлан Бисултанов дэлхийн чансаагаараа дээгүүрт бичигдэж байгаа жүдочдын нэг. Гэхдээ бид нэг баг учраас хоорондоо хэзээ ч өрсөлддөггүй. Улсын аварга болон өөр тэмцээнүүдэд таарч барилдаж байгаагүй. Учир нь дасгалжуулагч нар зөвшөөрдөггүй юм. Тамирчид нэг гэр бүл шиг хоорондоо эв нэгдэлтэй байхаас биш баг дотроо өрсөлдөгч байх учиргүй гэж дасгалжуулагч нар маань үздэг.
Харин 2016 олимпийн хувьд бид хоёрын хэнийг нь явуулахыг ерөнхий дасгалжуулагч Эзио Гамбо шийднэ. Лондонгийн олимпийн циклд дэлхийн чансаагаараа би мөн адил Адланаас доогуур байсан. Түүнчлэн 2011 онд бэртлийн улмаас олон тэмцээнд оролцоогүй байсан ч дасгалжуулагчид чансааг биш тухайн тамирчны бэлтгэлийг чухалчилсан.
-Рио-де-Жанейрогийн олимпд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Мэдээж хэрэг Найдан /Н.Түвшинбаяр/. Мөн Чехийн жүдоч Лукас Крпалек, Японы Хага Рюносуке, Шведийн Мартин Пасек, Германы Дмитрий Петерс зэрэг хүчтэй өрсөлдөгч олон бий.
-Өнгөрсөн долдугаар сард болсон “Чингис хаан” Гранприд Японы залуу жүдоч Аарон Волфод цэвэр ялагдсан. Мөн долдугаар сард Тайваньд болсон Азийн нээлттэй тэмцээнд БНСУ-ын жүдоч Вон Жон Хунд, сарын дараа дэлхийн аваргаар Өмнөд Солонгосын Ким Сун Минд ялагдсан. Энэ бүхнээс харахад Ази бөхчүүд таны хүчтэй өрсөлдөгч болоод байна уу?
-Олимпийн циклдээ эргэн орохын тулд эдгээр тэмцээнүүдэд орж байгаа. Миний хувьд эдгээр тэмцээнүүдэд орсноор формдоо эргэн орох нь илүү чухал байсан. Харин ялалт, үр дүн тийм ч чухал биш.
-Оросын шигшээ баг дэлхийн хүчтэй багуудын тоонд багтдаг. Мэдээж таны хувьд энэ хүчирхэг багийн нэг гишүүн байгаадаа бахархдаг байх?
-Оросын шигшээ баг ийм хэмжээнд хүрсэн нь ерөнхий дасгалжуулагч Эзио Гамбогийн гавъяа гэж хэлж болно. Түүний өмнө Бээжингийн олимпод Оросын жүдочид нэг ч медаль аваагүй. Түүний дасгалжуулалт, нөр их хөдөлмөрийн үр дүнд Лондонгийн олимпоор бид гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаа ирэх оны олимпод улам их бататгана гэж найдаж байна.
-Ярилцлагын сэдвээ өөрчлөөд гэр бүлийн талаар ярилцъя. 2014 оны есдүгээр сард хуримаа хийсэн гэж сонссон?
-Би эхнэртэйгээ олимпийн аварга болохоосоо өмнө танилцсан. Манай эхнэрийг Нелли гэдэг. Бид хоёр нэг хотоос гаралтай. Олимпийн аварга болохоосоо өмнө харж явдаг байсан. Олимпийн дараа шуудхан л эргүүлж бид хоёр үерхэж эхэлсэн. Өнгөрсөн онд хуримаа хийж зургаан сарын өмнө хүүтэй болсон.
-Абу Дабигийн “Их дуулга”-ын алтан медалиа хүүдээ зориулсан гэж сонссон?
-Тэмцээнд явахад эхнэр минь медаль авчраарай гэж захисан. Хүүтэй болсноос хойшхи медаль аваагүй байсан. Анхны том тэмцээндээ түрүүлж хүүдээ алтан медаль бэлэглэсэндээ баярласан.
-Эрчүүдийн хувьд анхны хүүхдээ хүү байгаасай гэж мөрөөддөг. Хүүтэй болох тэр агшин ямар байв. Эхнэрээ төрөхөд нь хажууд нь байсан уу?
-Эхнэр маань жирэмсэн байхад хүү төрнө гэдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ яг хүүгээ өөрийн гар дээрээ авахад үгээр хэлэхийн аргагүй аз жаргалыг мэдэрсэн. Хүүхэдтэй болсондоо итгэж өгөхгүй байсан шүү. Одоо хүү маань зургаан сартай. Одооноос л жинхэнээсээ аав болсон гэдгээ мэдэрч байна. Гэхдээ байнгын бэлтгэл сургуулилттай байдаг учир гэр бүлдээ хангалттай хугацааг зарцуулж чадахгүй л байна.
-Монголчууд хүүтэй болохоор бөх болгоно гэж билэгддэг. Харин таны хувьд?
-Мэдээж би хүүгээ бөхийн спортоор яваасай гэж хүсдэг. Гэхдээ энэ бол заавал жүдо байх албагүй. Миний аав өөрөө бөхийн спортод хайртай хүн байсан. Бөхөөр хичээллэхийг хүсдэг байсан ч аав минь олон хүүхэдтэй айлын том нь байсан. Иймээс өвөө минь спортоор хичээллэхийг зөвшөөрөөгүй гэсэн. Харин аав минь намайг багаас минь дэмжиж жүдогоор хичээллэх бүх боломж бололцоог хангаж өгсөн.
-Шигшээ багийнхаа нөхдүүдээс хэнтэй илүү ойр дотно вэ?
-Бүгдтэй нь сайн харьцаатай, найзалж нөхөрлөдөг.
-Лондонгийн олимпийн аварга Мансур Исаев та хоёр нэг хотоос гаралтай?
-Мансур бид хоёр 25 мянган хүн амтай Кизилюрт хотоос гаралтай. Гэхдээ бид өмнө нь нэг нэгнийгээ таньдаггүй байсан. Оросын шигшээд анх танилцсан юм. Ийм жижигхэн хотын хоёр залуу дэлхийн хамгийн хүчтэй Оросын шигшээд багтаж, улмаар олимпийн аварга болсондоо бахархдаг.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.