500 мянган хүн амтай байх үеийн төлөвлөлттэй нийслэл хот маань өргөжин тэлсээр өдгөө 1.3 сая иргэнтэй боллоо. Хотын хүн амын тоо төлөвлөснөөс бараг гурав дахин нэмэгдсэн нь нийслэлд шийдлээ хүлээсэн олон асуудлыг бий болгосон.
Гэр хороолол хүрээгээ тэлж, захын хорооллын айлууд ууланд ч хамаагүй гэр, байшингаа бариад аж төрж байна. Утаа үйлдвэрлэх яндангийн тоо геометр прогрессоор нэмэгдсэнээр агаарын бохирдол хэрээс хэтэрч, авто замдаа машинууд нь багтахаа болилоо.
Нийтийн тээврийн салбарынхан зорчигчдоо зорьсон газарт нь саадгүй хүргэж хүчрэхгүйд хүрэв. Энэ нь Улаанбаатар хотод сүүлийн 10 гаруй жилд бий болсон бодит хүндрэл. Энэ мэтээр дурьдвал Монгол Улсын гурван сая иргэний тал хувь нь амьдарч буй их хотод бэрхшээл олон.
Хотын замыг өргөтгөн тэлж, нүүрсээр гэрээ дулаацуулж буй айлуудаа тохилог орон сууцанд оруулах бодит боломж үгүй ийм үед асуудлыг ямар замаар шийдвэрлэх талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээр ахлуулсан шинэчлэлийн баг идэвхтэй ажиллаж байна.
Тэд ажлаа хүлээж авуут автозамын ачааллыг багасгах дугаарын хязгаарлалтын зохицуулалт хийсэн. Ажлын таван өдрийн нэг өдөр нь машингүй явах болсонд дургүйлхэх хүн байсан ч яваандаа дасан зохицож, олны дэмжлэгийг хүлээсэн шийдэл болов. Нэг өглөө ажилдаа машингүй гарч сурлаа, хотынхон бид.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдөрт 360 мянга гаруй тээврийн хэрэгсэл оролцож байна гэсэн мэдээллийг Замын цагдаагийн газраас өгсөн. Төлөвлөлтгүй хотод барилга байгууламжуудаа авто зам руу хэт их шахаж барьснаас замыг өргөтгөх боломж ихэнх замд хомс байна.
Авто зогсоолын хүрэлцээгүйгээс иргэд машинаа нийтийн эзэмшлийн талбай болон автозамын нэгдүгээр эгнээнд эсвэл замын хашлага давуулан тавьж орхино. Үүнийг цэгцэлж, нэгдүгээр эгнээг чөлөөлөхийн тулд машин ачих, авто машины дугуй түгжих арга хэмжээ авлаа.
Зориулалтын бус талбайд машинаа тавьчихаад “Нэг албан газраар дөнгөж орчихоод ирэхэд машиныг минь ачаад явчихсан байна” гэж гомдоллох хүн цөөнгүй. Замын нэгдүгээр эгнээнд машин тавьсан үед хөдөлгөөн удааширч ямар их саад түвэг болдгийг машинтай хүн бүр мэдэх билээ.
Гэвч машин ачих энэ шийдвэрийг шүүмжилж, муучилсаар болиулж орхижээ. Одоо замын цагдаагийн зөвшөөрлөөр л зориулалтын бус газарт тавьсан машиныг ачих гэнэ. Гараад ирэхэд машин ачаад арилж өгсөн байх нь жолооч хүнд сайхан санагдахгүй ч түгжрэл ихтэй нийслэлд өнөөдөртөө үүнээс өөр арга бий гэж үү.
Өмнө нь машинаа ачуулахгүйн тулд жолооч нар хаашаа ч явсан замын түгжрэл, зогсоолын боломжийг тооцоолон хөдөлгөөнд оролцож, дүрэм журамд захирагдаж сурч байсныг сөрөг хүчнийхэн улс төрийн оноо авахад овжин ашиглав бололтой. Үр дагавар нь бид “хуучин бойтгоо углаж”, машинууд нь нэгдүгээр эгнээнд хөглөрч, замын түгжрэлийг үлэмж ихээр нэмэгдүүлж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээг төлбөрийн цахим хэлбэрт шилжүүлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Автобусны хоёр хаалган дээр буух, суух хүмүүс мөргөлдөн багагүй чирэгдэл үүсгэдэг байсныг иргэд мэднэ. Энэ “мөргөлдөөн”-ийг халж, зорчигчид автобусны урд хаалгаар цахим картаа уншуулан орж, хойд хаалгаар гарах болсон нь шинэчлэлийг дагасан соёл байв.
Хөгжингүй орнуудын жишгээр бэлэн мөнгөөр бус ухаалаг картаар зорчих шийдвэр гаргаснаар нийтийн тээврээр зорчигчдын 80 гаруй хувь нь цахим картаар үйлчлүүлэх болжээ. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд цахим карттай болсноос хойш алдагдал ихэслээ хэмээж, хуучин үйлчилгээгээ санагалзан хэл үг гаргаж эхэллээ.
НИТХ-ын тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 24 байршил буюу хотын найман дүүрэг, 37 хорооны 1506.1 га газарт дахин төлөвлөлт хийж, иргэдийг инженерийн байгууламж бүхий тохилог сууцанд амьдрах боломжоор хангах зорилготой.
Энэ нь 16109 нэгж талбар буюу нийт гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувьтай тэнцэх талбай юм. 1500 орчим өрхийг тохилог орон сууцанд оруулах энэ ажлыг төсөлд хамрагдсан газарт амьдарч буй ихэнх айл өрх дэмжиж байгаа ч эсэргүүцэх нэг хэсэг гараад иржээ.
Өнгөрсөн хоёр жилд нийслэлийн төсвийн болон бондын хөрөнгө оруулалтаар 168.9 тэрбум төгрөг батлагдаж, үүгээр 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1.2 км зам, 3.5 км дулааны шугам, 4.2 км цэвэр усны шугам, мөн төдий хэмжээний бохир усны шугам зэргийг барьж байгуулжээ.
Ажил нь ахицтай байтал шүүмжилж, гоочилсоор энэ онд хөрөнгө санхүүжилтийг шийдэлгүй гацааж дөнгөлөө. Хотод шинээр санаачлан хэрэгжүүлж буй олон ажлаас гурвыг нь л жишээ болгон дурьдахад ийм байна. Сонгууль хаяанд ирсэн өнөө үед хот тойрсон улс төржилт хэрээс хэтэрч, иргэд хохирч байгаагийн тод жишээ энэ.
Ажил хийхэд алдаа гарч болно. Гэхдээ юу ч хийхгүй цаг хугацаа өнгөрөөх нь үүнээс илүү хор уршигтай. Ажил санаачилдаг, санаачилснаа барьж аван хийдэг нэг хэсэг байхад нураадаг, үгүйсгэдэг, шүүмжилдэг, улс төрийн тоглолтдоо увайгүй ашигладаг өөр нэг тал байна.
Улстөржсөн шийдэл, шүүмжлэлийн цаана эрх мэдэл, ашиг хонжоо хайсан нам, бүлэглэлийн өчүүхэн эрх ашиг нуугдаж байдгийг хүмүүс андахаа больжээ. Энэ өчүүхэн ашиг сонирхол нь дийлэнх олонхийн сайн сайхны эсрэг зүгт чиглэж байдгаараа хорлонтой.