Х.Баттулга, Б.Батзаяа нарын дансанд "Шинэ төмөр зам" төслийн 42 сая ам.доллар орсон нь баримтаар нотлогдлоо гэх нийтлэл өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн.
Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн байр сууриа илэрхийлжээ.
"Энэ бол гүжир гүтгэлэг гэдгийг шууд хэлье. Шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх болохоо хэлсэн. Сонины зүгээс тайлбар хийж чадахгүй байна. Харин тус материалыг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг хэллээ. Тэгэхээр зохион байгуулалттай бөгөөд захиалагч нь ямар ч байсан тодорчихлоо. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг.
Би өмнө нь хэлж байсан даа. Энэ асуудал цаашдаа улс төрийн зорилготой болж хөврөх байх гэж. Тэмээ хариулсан хүн буурийн зангаа андахгүй гэж нэг үг бий байх аа. Тавантолгойн ордыг төмөр замын хамт луйврын гэрээгээр авах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сүүлчийн улайрсан дайралт болж байна. Тэд хүслээ хангахын тулд төрийн эрх мэдлийг ашиглаж байна" гэх тайлбарыг өгчээ.