“Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг болон “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагынхан Шийдлийн Засгийн газрыг огцрохыг шаардаж буйгаа мэдэгдлээ.
Өнгөрсөн есдүгээр сард Г.Майцэцэг татварын буруу бодлогыг эсэргүүцэж, үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнээ үнэгүй тараах зар дуулгаж нэлээд шуугиан, эмх цэгцгүй байдлыг үүсгэсэн. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд есдүгээр сарын 21-нд гааль, татвар, мэргэжлийн хяналтын удирдлагуудтай уулзалт хийж, “Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломжийг олгох тухайгаа мэдээлсэн.
Энэ шийдвэр гараад хоёр сарын хугацаа өнгөрсөн ч асуудал шийдэгдээгүй учраас Шийдлийн Засгийн газрыг шийдсэн зүйлгүй олон нийтэд асуудлыг шийдвэрлэсэн дүр үзүүлэхээ больж, огцрохыг шаардаж байгаагаа тэд илэрхийлсэн юм.
Татварын буруу бодлогын асуудал зөвхөн нэг компанийн асуудал бус жижиг, дунд үйлдвэрлэгчдийн асуудал учраас “Монголд бид үйлдвэрлэв” ТББ өнөөдрийн хуралд хамтран оролцож байгаа юм байна.
Шийдлийн Засгийн газарт хэмээн хаягласан тэдний шаардлагад таван асуудлыг хөнджээ. Тодруулбал,
1.Ерөнхий сайд хоёр сарын өмнө татварын бодлогын талаар илэрхийлсэн байр суурь нь зөвхөн олонд таалагдах гэсэн оролдлого байсан. Хэлснээ ажил болгож чадаагүй.
2.Өршөөл болон ил тод байдлын тухай хуулийг төрд ажиллаж, төрөөс завшсан хүмүүст зориулсан бөгөөд шударгаар хөдөлмөрлөж байгаа иргэдэд хөрөнгөө нуух шаардлага байхгүй.
3.Чингис бондын зарцуулалтыг ил болгож, түүнийг төлөх эзэд, аж ахуйн нэгжүүдийг ил болгохыг шаардлаа.
4.Сонгуулийн шоунд зориулан энд тэндээс гуйлга гуйж өр тавихаа зогсоо.
5.Чимээгүй олон тэрбумаар нь мөнгө сорсон чөлөөт бүсүүдээ цэгцэл гэсэн таван шаардлагыг тавьжээ.
Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр цаашид тавьж буй шаардлагаа биелүүлээгүй тохиолдолд дараагийн тэмцлийн хэлбэрт шилжих бөгөөд "бүтээгдэхүүнүүдээ эзэнгүй, хүн хохирохооргүй газар аваачиж шатаадаг юм бил үү" гэв.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / MPA.mn