Даатгал гэдэг нь сонгодог утгаараа хураамж аваад даатгалын тохиолдол учирсан хойно нь нөхөн төлбөр олгоход бус даатгалын гэрээний хугацаанд гэрээнд тусгасан эрсдэл учрахаас бүрэн сэргийлж ажилладаг механизм юм.
Монголын Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгч, Практикал Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажавтай даатгалын салбарын нөхцөл байдал, бусад улстай харьцуулахад ямар түвшинд яваа талаар ярилцлаа.
-Монгол улсын даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол улсад 1934 оны 11-р сарын 24-ний өдөр Сайд нарын зөвлөлийн 33-р хурлаас 33-р тогтоол гарч "Улсын аюулаас хамгаалах газар" байгуулах тогтоол гарч үндсэн хөрөнгийн хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоож, өөрийн олсон орлогоос зардлаа санхүүжүүлэхээр зааж өгч байсан байна.
Хэдий арилжааны даатгалын тогтолцоо үүсч бий болоод 81 жил болж байгаа боловч зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс хойш 25 жилийн хугацаа өнгөрч байна. Түүхийн энэ хугацаанд даатгалын салбарын гол үзүүлэлтүүд тогтмол өсч байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 16 ердийн даатгал, нэг амьдралын даатгал, нэг давхар даатгалын нийт 18 даатгагч, тэдгээрийн хөрөнгө 137,4 тэрбум төгрөг, нөөц сангийн хэмжээ 65,3 тэрбум төгрөгт хүрч даатгуулагчдад олгож буй нөхөн төлбөрийн дүн 27 тэрбум төгрөг болж хохирлын харьцаа салбарын дунджаар 45.1 хувь болж өссөн үзүүлэлттэй байна.
Даатгалын мэргэжлийн оролцогч болох даатгалын төлөөлөгч 3241, даатгалын зуучлагч 31 байгууллага , даатгалын хохирол үнэлэгч 22 байгууллага болж нийтдээ 3300 гаруй тусгай зөвшөөрөл бүхий иргэн, компани даатгалын салбарт ажиллаж байна.
-Тэгвэл удахгүй даатгалын салбарын ой болох юм байна? Энэ ойг тохиолдуулан ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна?
-2014 оны 12-р сарын 22-ны МУ-ын ЗГ-ийн хурлаар Даатгалын өдрийг жил бүрийн арван нэгдүгээр сарын 24-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гарсан бөгөөд энэ жил анхны даатгалын өдрийг тэмдэглэх гэж байна. Тэмдэглэх гэдэг нь хүлээн авалт хийгээд олон хүнийг шагнаж урамшуулахдаа бус салбараа хөгжүүлэхэд анхаарсан ажлууд хийхээс эхэлж байна.
Монголын даатгагчдын холбооноос даатгалын албан ёсны сургалтын төвөө нээж 30 орчим шинэ ажилтнуудад зориулсан чиглүүлэх хөтөлбөрийг арван нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Цаашид мэргэжлийн таван чиглэлээр тогтмол болон төлөвлөгөөт сургалтыг зохион байгуулж ажиллана.
Мөн энэ өдрийг угтаж даатгалын компанийн хамгийн чухал мэргэжил болох актуарч, андеррайтер, давхар даатгалын менежер, хуульч, нөхөн төлбөрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн багийн мэргэжлийн уралдааныг зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Монгол улсын даатгалын зах зээл даатгал хөгжсөн улсуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ? Иргэдийн хувьд даатгалын талаарх ойлголт мэдлэг ямар байгаа бол?
-Монгол улсын даатгалын салбар даатгал хөгжөөд 200-100 жил болсон улс оронтой харьцуулахад дөнгөж хөгжиж буй гэж хэлж болно. Манай даатгалын салбарын нийт хураамжийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 0,5 орчим хувьтай байгаа бөгөөд олон улсад энэ хэмжээ 6,6 хувь орчим байдаг. Мөн нэг даатгуулагчийн төлж байгаа даатгалын хураамж дунджаар 20 ам.доллар буюу 40,000 орчим төгрөг байгаа нь даатгал хөгжсөн улсуудтай харьцуулахад хэд дахин бага үзүүлэлт юм.
Иргэдийн хувьд даатгалын талаар 2012 оноос өмнөх үетэй харьцуулахад харьцангуй мэддэг, даатгалын ач холбогдлыг ухамсарладаг болоод байна. Энэ нь манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 2011 онд УИХ-р батлагдаж, 2012 оноос хэрэгжиж эхэлсэнтэй шууд холбоотой байгаа юм.
-Даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд Монголын Даатгагчдын Холбооны зүгээс ямар ажлууд хийж байна?
-Аливаа салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлоход тухайн салбарын мэргэжлийн холбооны үүрэг оролцоо чухал байр суурьтай. Энэ ч утгаараа Монголын Даатгагчдын Холбоо олон улсын жишигт хүрсэн салбарын хөгжлийг бий болгохын тулд ажиллаж байна.
Холбооны эрхэм зорилгод тусгагдсанаар "...Олон нийтийн эрх ашгийг хамгаалах" нь тухайн даатгалын зах зээлийг тэлэх, олон нийтэд даатгалын боловсролыг олгох, хэрхэн иргэн болон байгууллагын хүрээнд эрсдэлээс зайлсхийх талаар сургах, мэдээлэл өгч ажиллах чиглэлийг гаргаж өгч байна.
Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал суурь ажил нь салбарын мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, чадавхижуулах ажил болж байна. 2006 оноос салбарын ажиллагсдад чиглэсэн гаднын болон дотоодын сургалтын байгууллагуудтай хамтран нийт 50 гаруй удаагийн сургалтыг 3700 орчим сургалтанд оролцогчидтой дангаар болон хамтран зохион байгуулж ирсэн.
2013 оноос албан ёсны сургалтын хөтөлбөрийг бий болгож сургалтын төвийн эрхийг "Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам"-аас авснаар энэхүү сургалтын төвийг цаашид өргөжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, салбарын шинэ ажилтан, төлөөлөгчөөс эхлэн дээд түвшний удирдлага хүртэлх өргөн хүрээнд сургалт хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Дараагийн томоохон бодлогын шинжтэй ажил нь нэгдсэн мэдээллийн систем түүнийг бий болгоход чиглэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой мэдээллийн сан байна.
Харин сайн дурын даатгалын нэгдсэн мэдээллийн сан хараахан бий болоогүй байна. Даатгалын компаниуд өөр өөрт буй тус тусын мэдээлэл, эх сурвалжийн хувьд даатгал хийж байгаа нь салбарын хэмжээнд үйл ажиллагааны гажуудалд орохоор эрсдэл юм. Холбооноос энэ чиглэлд 2017 он хүртэлх дунд хугацааны төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.
Мөн даатгалын гишүүн компаниуддаа салбараа зөв хөгжүүлэх, зах зээлд зөв өрсөлдөхөд нь тусалж энэ жилээс эхлэн цуврал зөвлөмжүүдийг гарган ажиллаж байна. Энэ нь даатгалын стандартыг бий болгох, шаланд унасан үнийн өрсөлдөөнөөс зайлсхийх, бүх эрсдэлийг даана гэх буруу тогтолцооноос хамгаалахад чиглэгдсэнээрээ ач холбогдолтой юм.
-Даатгалын салбарт тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд байна?
-Өмнө хэлсэнчлэн мэргэжлийн боловсон хүчнээ чадваржуулах, мэдээллийн нэгдсэн санг бий болгох бодлогын шинжтэй ажлууд дээр нэмээд даатгалын эрх зүйн орчныг сайжруулах, даатгалтай холбоотой багц дүрэм журмыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран даатгагч болон даатгуулагч хоёр талын аль алиных нь эрх ашгийг хамгаалсан байдлаар шинэчлэн хөгжүүлэх хэрэгтэй байна.
Түүнчлэн даатгалын салбарт гардаг маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэх олон улсын жишиг хувилбарыг Монголын даатгалын салбарт бий болгох шаардлагатай байна.
-Төрийн зүгээс даатгалын салбарыг хөгжүүлэхэд ямар оролцоотой ажиллах, юуг шийдвэрлэх хэрэгтэй байна гэж та үзэж байна?
-Дотоодын даатгалын зах зээлийг хамгаалах, чадваржуулах шийдвэрийг гаргамаар байна. Тухайлбал Монгол улсаас гадагш урсах гадаад валютыг бууруулахад нэн тэргүүнд хоёр чухал шийдвэрийг төрийн байгууллагын зүгээс шийдвэрлэх шаардлагатай байна.
Нэгдүгээрт жил бүр дотоодын даатгалын зах зээлээс хураамжийн 30 хүртэлх хувь буюу 27 орчим тэрбум төгрөг гадаадын давхар даатгалд төлөгдөж байна. Үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгосноор энэ мөнгөн хөрөнгийг бүгдийг биш юмаа гэхэд тодорхой хувийг үлдээх боломж байна.
Хоёрдугаарт "Даатгалын тухай хууль"-д заасанчлан Монгол улсад оршин суугч хувь хүн, хуулийн этгээд Монгол улсад буй эд хөрөнгөө гагцхүү даатгалын хуулийн дагуу зөвшөөрөл авсан даатгагчид буюу даатгалын компанид даатгуулна гэсэн энэхүү заалт зөрчигдсөөр байна.
Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалттай хуулийн этгээд Монгол улсад буй хөрөнгөө шууд гадаадын даатгалын компани, брокероор дамжуулан даатгуулж байгаа нь Монгол улсад орж ирэх ёстой томоохон хэмжээний мөнгөн урсгалыг зогсоож байгаа асуудал юм. Үүнд хяналт тавьж чадахгүй байна.
Энэ чиглэлээр даатгуулж байгаа даатгалын хураамж 2012 онд 22 сая ам.доллар, 2013 онд 13 сая ам.доллар байсан. Хэрэв энэ хуулийн заалт хэрэгжиж, төрийн зохих байгууллага нь хяналтаа сайжруулж чадвал улс орон хожих боломж байна.
Өмнө нь ч тэр одоо ч боломж гарвал хэлдэг зүйл бол төрийн зүгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зарим чиглэлийг хувийн даатгалын байгууллагууд руу шилжүүлж иргэдийг олон улсын түвшинд хүрсэн даатгалын хамгаалалт хүртэх боломжийг бий болгож өгөх хэрэгтэй байна.
Түүнчлэн олон нийтийн эрх ашиг хамгийн их зөрчигдөж буй салбарт эрсдэлийн удирдлага, даатгалын хамгаалалтыг хуулиар дамжуулан хэрэгжүүлэх бодит шаардлага бий болоод байна. Энэ чиглэлээр ч манай холбоо анхаарч ажиллаж байна.