Google хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан аппликейшний хэрэглээг улам бүр хялбарчилсаар. Тун удахгүй та Google-ийн аппликейшнээр хайлт хийхэд холбогдолтой аппликейшнийг санал болгож, түүнийг нь татаж авахгүйгээр ашиглаж үзэж болох аж.
“App Stream” гэж нэрлэсэн энэхүү горимын ачаар хэрэглэгчид цаг хугацаа хэмнэх бөгөөд тухайн аппликейшн өөрт хэрэгтэй эсэхийг хялбархан мэдэх юм.
Одоогийн байдлаар Hotel Tonight, Chimani, Daily Horoscope, New York Subway зэрэг цөөн тооны аппликейшнүүд энэ горимыг дэмжиж байгаа.
Өнгөрсөн хугацаанд Google-ийн хайлтын систем нэг сул талтай болжээ.
Тэр нь зөвхөн вебд байгаа зүйлсийг л харуулах бөгөөд аппликейшн дотор байгаа зүйлийг харуулж чадахгүй байсан явдал юм.
Тиймээс Google аппликейшн хөгжүүлэгчдэд бүтээгдэхүүнээ веб дээр харагддаг хувилбартайгаар бүтээх боломж бүрдүүлжээ.
Гэхдээ энэ горим одоо ч туршилтын шатандаа яваа бөгөөд цөөн хэдэн улсад л ашиглаж болж байгаа юм байна.
Энэ горимыг хөгжүүлэх ажлыг ахалж байгаа Ражан Пател “Өнөөдөр Play Store дээр байгаа нэг сая гаруй аппликейшнийг бид бүгдийг нь ингэж ашигладаг болгож нөөц бололцоо бий. Гэхдээ яг хэзээ олон нийтэд нээлттэй болгох тухай зарлах болоогүй” гэжээ.