Парламентад суудалгүй 5 намын удирдлага Засгийн газрыг огцрохыг шаардаж буйгаа өнөөдөр мэдээллээ.
Хамгийн түрүүнд “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хэрэгт эрх баригчид улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой атал зайлсхийж, хүний зовлонгоор жүжиг дэглэж байгаа нь туйлын ёс суртахуунгүй хэрэг гэдгийг тэд хэллээ.
Ингэхдээ Тавантолгойн удирдлагыг огцруулах, эрүүгийн хэрэгт татах нэрийдлээр далимдуулан өрсөлдөгч улс төр бизнесийн бүлэглэлээ зайлуулахад ашиглаж, С.Эрдэнийг хохирогчоор тогтоох, эмчилгээний зардлыг төрөөс гаргуулах, гаргасан шийдвэрээсээ буцах зэрэг ёс суртахуунгүй байдал гаргасан гэв.
С.Эрдэнэ арваннэгдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр шийдлийн Засгийн газрын харалган бодлого, С.Баярцогтын хорт найруулга, М.Энхсайханы гэмт явуулгаар монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхүүд хөсөрдөж, алдагдсан эрхээ хамгаалуулалахд хүчин мөхөсдөж буйгаа мэдэгдээд, сэтгүүлчдийн өмнө өөрийгөө шатааж, амиа золиослох аймшигт оролдлого хийсэн нь эрх баригчдын урвагч бодлогын уршиг гэж парламентад суудалгүй улстөрийн намууд дүгнэж байгаа аж.
Түүнчлэн буруу шийдвэр бүрийг парламентад суудалгүй намууд эсэргүүцэж, засаж залруулахыг шаардаж ирсэн ч өнөөдрийг хүртэл эрх мэдэлдээ бялуурч, бодит байдлыг харахгүй байгаа учраас улс төр, ёс суртахууны хатуу хариуцлага үүрэх ёстой гэдгийг ч тэд хэлсэн юм.
Гаргасан шийдвэр бүр нь нийгмийн хагаралдуулж, ард олныг талцуулж, иргэдийнхээ итгэлийг алдаж жигшлийг төрүүлэх болсон дарангуулагч төр, муу засгийн бүхий л шинжийг агуулсан Ч.Сайханбилэг тэргүүтэй шийдлийн гэх шийдэлгүй Засгийн газрыг нэн яаралтай огцруулах нь шударга ёсонд нийцсэн, хямралт байдал, нийгмийн бухимдлыг намжаасан шийдвэр болно гэж үзэж байгаа тул огцрохыг шаардаж буйгаа
Эх орончдын нэгдсэн нам,
Хамаг Монголын хөдөлмөрийн нам,
Иргэний хөдөлгөөний нам,
Монголын либерал нам,
Хөгжлийн хөтөлбөрийн намынхан илэрхийллээ.
Парламентад сөрөг хүчин байхгүй учраас хариуцлагагүй албан тушаалтан, эрх баригч байвал хариуцлага хүлээдэг журамтай болж байж л иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд сөрөг хүчний ажлыг хийж байна гэдгээ тэд хэлсэн юм.
Засгийн газрыг огцруулах нь иргэдийн амьдралд биш улсаа хамгаалах гэж хийж буй алхам, сонгуулиас өмнөх найман сард илүү балгаас урьдчилан сэргийлэхийн тулд хийж буй чухал алхам гэдгийг Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сүхжаргалмаа хэллээ.