“АУМ” компанийн захирал Ц.Мягмардоржийг “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын уул уурхайн нэр хүндэд халдсан гэх гомдлыг Сонгино хайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.
Шүүх хуралдаан товлогдох явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байжээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн эвлэрлийг баталсан тогтоол гаргасан байна. Тогтоол ёсоор “АУМ” компанийн захирал Ц.Мягмардорж нэр төрд халдсаны нөхөн төлбөрт Ц.Мөнхбаярт 80 сая, н.Гантулгад 50 сая төгрөг өгч, уучлалт гуйхаар болжээ. Ц.Мөнхбаяр нарт хоёр жилийн өмнө хотын төвд тэсрэх бөмбөг байрлуулсан, Төрийн ордны хашаанд буу тавьсан хэргээр эрүүгийн хэрэг үүсэх үед АУМ компани ч тэдний эсрэг гомдол гаргасан юм.
Тодруулбал, хөдөлгөөнийхөн дарамталж 67 сая төгрөг авсан тухай мэдүүлэг өгснөөр Ц.Мөнхбаяр нарт давхар эрүүгийн хэрэг үүсгэсэн ч шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон юм.
Б.Заяа