Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хойшилсон талаар тус Байнгын хорооны дарга Д.Ганбат тайлбар хийлээ.
-Хуульзүйн байнгын хороо өнөөдөр хэд хэдэн асуудлаар хэлэлцэх ёстой байсан. Гэтэл хуралдааныг яагаад хойшлуулчихсан бэ?
-Өнөөдөр Хуульзүйн Байнгын хороо дараах таван асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Үүнд:
-
Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;
-
Бусад гэсэн асуудлууд байлаа. Гэхдээ хуралд МАН-ын гишүүд орж ирсэн хэдий ч картаа уншуулаагүй, АН-ын хэд хэдэн гишүүн гадуур томилолттой байгаад ирц бүрдэлт хүрэхгүй байсан учир хурлыг хойшлууллаа.
МАН-ын бүлэг өчигдөр Эрүүгийн хуулийн талаар хуралдаж, үүнийг дэмжихгүй гэсэн байр суурьтайгаар зарим хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байсан. УИХ-ын чуулган болон Хуульзүйн байнгын хорооны хэлэлцүүлэгт Монгол улс шоронжсон, хохирол нь барагдахгүй байна гэхчлэнгээр шүүмжлэл дагуулж байгаа. Тэгэхээр 2002 онд гарсан энэхүү хуулийг өөрчлөх нэн шаардлага байгаа гэдгийг холбогдох албаныхан ч хэлж байна. Тиймээс энэхүү хуулийг гацаагаад, болохгүй бүтэхгүй талаас нь хандаад байх ёсгүй л байгаа юм. Эргэж харах байх гэж найдаж байна.
-МАН-ынхан хар хуулийг улам хар болголоо, дагалдах хуулиудыг оруулж ирээгүй байж Эрүүгийн хуулийг шинэчлэх гэлээ гэсэн байр суурьтай байсан. Энэ талаар тайлбар хэлээч?
-Дагалдаж орох бүх хуулиуд нь байгаа. Нэн түрүүнд хамгийн чухал хуулийг батлах ёстой. Гэтэл үүнийг гацаахын тулд, улстөрийн ямар нэгэн ашиг хонжоо хайсан байдалтай л байна. Гэхдээ ард түмэн мэддэг ойлгодог болсон байх. Хэн нь ажлаа хийж байна мөн хийхгүй байгааг харж байгаа.
-Ирц бүрдэхгүй байгаа үед Хуульзүйн байнгын хорооны даргын хувьд хариуцлага тооцох эрх байдаг уу?
-Ард түмнээс мандатаа авчихсан хүмүүсийн хувьд тэр хариуцлагыг ард түмэн л тооцох байх л даа. Ёс суртахуунд нь л найдахаас өөр аргагүй юм. Хуралдааны дараа ч бид ирцийг ард иргэдэд ил тод байлгадаг. Өнөөдөр л гэхэд Ардын Намын гишүүд орж ирсэн хэрнээ хагас нь картаа уншуулахгүй суугаад байна. Харин манай Ардчилсан намаас хэд хэдэн хүн гадаад дотоод явсан томилолттой байгаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир