Улаанбаатар хотын тулгамдсан асуудлаар нийслэлийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга явуулахаар болжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа захирамж гаргасан байна.
Захирамжаар санал асуулгыг зохион байгуулахад шаардагдах баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг, хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах ажлын хэсгийг тус тус баталжээ.
Нийслэлийн иргэдийн дунд явуулах Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах төлөвлөгөө, шаардлагатай төсвийг баталж, ажлын хэсгүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгасан талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.