Монголын анхны үкүлэлэ хөгжмийн “Tigerfish” хамтлаг энэ сарын 26 буюу энэ пүрэв гарагт “ХХ зууны үдэш” тоглолтоо хийх гэж байна.
Байгуулагдаад дөрвөн жилийн хугацааг ардаа орхиод буй тус хамтлагийнхан үкүлэлэ хөгжмийг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор хүмүүсийн мэддэг дуунуудыг энэ хөгжим дээр найруулан дуулж, “Байгалаас ирсэн охин” цомог, “Ну, погоди!”, “The Best of Cranberries” тоглолтуудаа сонсогчдодоо хүргэж байсан билээ.
Тэгвэл энэ удаагийн тоглолтоороо тэд хүмүүсийн сэтгэлд хоногшсон амьд хөгжмийн хамтлагуудын 1960-1990-ээд онд бүтээгдсэн дуунуудыг коверлон дуулах юм.
Хамтлагийн ахлагч Г.Занданхүү “Энэ тоглолтоороо бид коверлон дуулдаг үеэ дуусгавар болгож байна. Үүнээс хойш буюу 2016 оноос эхлэн зөвхөн өөрсдийн уран бүтээлээр та бүхэнтэй уулзах болно” гэлээ.
Сануулахад, “Tigerfish”-ийн залуус өөрсдийн анхны уран бүтээл болох Ойн савдаг Ногун болон түүний нөхдийн тухай өгүүлэх "Ногун" цувралын “Өнгөт ертөнц” хүүхдийн дуугаа бяцхан сонсогчдодоо хүргэж байсан бол саяхан “Борооны дуу”-гаа толилуулсан юм.
Тоглолт “Централ Тауэр”-ын 3 давхарт Square Grill&Pub-д болох бөгөөд тасалбарыг тус ресторанд 20 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна.