Програмистууд өөрсдийн бичсэн төрөл бүрийн кодоо бусадтай хуваалцдаг Github сайтад тун сонирхолтой зүйл нийтлэгджээ. Narkoz нэрээрээ Github-ын орчинд танигдсан Нихад Аббасов гэх програмист залуу тун сонирхолтой хэдэн код нийтэлсэн юм.
Түүний нийтэлсэн кодуудын нэршил нь бага зэрэг зохимжгүй хэдий ч таны сонирхлыг татах нь дамжиггүй. Narkoz-ын бичсэнээр дээрх кодуудыг хамт ажилладаг байсан нэг залуу зохиосон бөгөөд тэр залуу нь “Аливаа зүйлийг хийхэд 90 секундээс дээш хугацаа зарцуулдаг бол автоматчилах аргыг нь олдог нэгэн” байжээ.
Гэхдээ түүнтэй хамт ажилладаг хүмүүс кофены машиныг сүлжээнд холбогдсон хийгээд, ингэж код бичиж болно гэдгийг огт мэдээгүй байсан гэдэг
Ингээд код бичсэн залуу ажлаасаа гарахад Narkoz компьютер дээрээс нь маш олон ажлыг автоматчилсан кодыг олсон юм. Цухас дурдвал зарим ажил, эхнэртээ зурвас бичих, кофе хийхийг хүртэл автоматчилсан байжээ.
Жишээ нь хэрвээ оройн 09:00 цагаас хойш тухайн залуугийн ажлын компьютер сүлжээнд холбогдох юм бол эхнэр рүү нь “Ажил дээрээ оройтох нь” гэсэн зурвас очно. Өөрт таалагдахгүй үйлчлүүлэгчдэд хариу бичих код хүртэл бий.
Хэрвээ түүнд хэрэглэгчид “Туслаарай”, “Асуудал”, “Уучлаарай” гэх мэт үгс орсон цахим шуудан илгээвэл хариуд нь “Санаа зоволт үгүй ээ, дараагийн удаад болгоомжтой байгаарай” гэсэн зурвас автоматаар явуулна.
Өөр нэг хөгжилтэй код бас бий. Тэр нь өглөөний 08:45 цагаас өмнө ажлынхаа компьютерыг асааж, сүлжээнд холбогдоогүй байвал захирал руугаа “Бие тавгүй байна, гэрээсээ ажлаа хийж байна” гэх зэрэг утгатай зурвасыг санамсаргүй сонгож явуулах.
Энэ кодоо нөгөө залуу “Шарталт” гэж нэрлэжээ. Харин хамгийн сонирхолтой нь кофе чанадаг код. Кодод бичсэнээр хэрвээ тушаал өгөх юм бол кофены машин 17 секунд хүлээгээд латте чанаж эхэлнэ. Ингээд дахиад 24 секундийн дараа аяганд хийж эхэлдэг аж.
Энэ хугацаа нь код бичсэн залуугийн ажлын ширээнээс кофены машин хүртэл очих хугацаатай яг таарчээ. Гэхдээ түүнтэй хамт ажилладаг хүмүүс кофены машиныг сүлжээнд холбогдсон хийгээд, ингэж код бичиж болно гэдгийг огт мэдээгүй байсан гэдэг.