Билгүүн номч, академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган есөн боть номын нээлт өнөөдөр 10.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд болно.
Монгол судлалын үндэсний зөвлөлөөс “Монгол судлалын шилдэг өв” цувралыг бий болгохоор зорьж тэргүүн дугаарт академич Бямбын Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн хэвлүүлжээ.
Энэ онд их эрдэмтний мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа учир уг цувралын тэргүүн дугаарыг түүний бүтээлийн чуулганаар эхэлж буй аж.
Цаашид “Монгол судлалын шилдэг өв” цувралаар дэлхийн монгол судлалд хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлэх бөгөөд тодорхой шалгуурыг үндэслэж, нийтийн хүртээл болгох юм.
Ирэх онд академич Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ нарын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлэхээр төлөвлөж байгаа аж.