Та хөрш зэргэлдээх орчинд хүчирхийлэл үйлдэж байгааг дор нь зогсоож, холбогдох байгууллагуудад мэдэгдэж чадвал нэг хүний ч болтугай амь нас, эрүүл мэндийг аврах болно.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг өнөөдөр дэлхий даяар зэрэг эхлүүлж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25 буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн Олон улсын хүний эрхийн өдөр болох арванхоёрдугаар сарын 10-ныг дуустал үргэлжилдэг.
Энэ талаар өнөөдөр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, болон бусад холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Монгол Улсад энэ жилийн аяныг "Хүчирхийлэлд хүн л цэг тавьж чадна!" уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус, олон улсын нийт 28 байгууллага эв санаагаа илэрхийлэн нэгджээ. Энэхүү аянд нэгдэх байгууллагын тоо ч явцдаа нэмэгддэг байна.
"Хүнээ хамгаалж чадахгүй бол хүнлэг нийгмийг байгуулж чадахгүй. Хэрвээ хүнийг хүнээр нь харж, хүндэлдэг байвал хүчирхийлэлд орон зай байхгүй. Нөгөө талаас нэгэнт хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хохирогчийг хамгаалж чадах бүрэн цогц механизм байхад хүн хамгаалагдаж, хүнлэг нийгэм бий болно.
Хамгийн түгээмэл үйлдэгддэг хэрнээ зөнд нь хаягдсан гэмт хэрэг бол гэр бүлийн хүчирхийлэл.
Нийгэмд
- гэр бүлийн хүчирхийлэл,
- бэлгийн хүчирхийлэл,
- хүн худалдаалах гэмт хэрэг,
- ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн төрлүүд түгээмэл оршсоор байгаа ба үүний дотор гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд тулгамдсан асуудал болтлоо хурцдаад байгаад анхаарлаа хандуулж, илүү ач холбогдол өгөн аянаа явуулах болно" гэж Д.Энхжаргал хэллээ.
Монгол Улсад хамгийн түгээмэл үйлдэгддэг хэрнээ зөнд нь хаягдсан гэмт хэрэг бол гэр бүлийн хүчирхийлэл.
Тодруулбал, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, технологийн төвөөс 2015 оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 22 хүн амиа алдаж, 949 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 79,8 хувиар өссөн тухай мэдээллээ.
Улсын хэмжээнд 2015 оны эхний 10 сарын байдлаар нийт 23323 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1113 хэрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг юм.
Гэмт хэргийн талаарх албан ёсны энэ статистик мэдээлэл нь гэр бүлийн хүчирхийллийн бодит тоог илэрхийлж чадахгүй. Хуулийн байгууллагад хандсан болон олон нийтэд ил болсон хэргүүдийн ард илрээгүй олон хэрэг цоожтой хаалганы цаана нуугдаж байгааг мартаж болохгүй гэв.
Бид хүчирхийллийг хүлээн зөвшөөрч дуугүй байснаараа:
- Хүчирхийлэл үйлдэгчийг өөгшүүлж, асуудлыг далд нуугдмал байхад хүргэж, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настныг амь насаа алдах эрсдэлд оруулахад
- Хамгаалах байрны санхүүжилтийг Засгийн газар зогсооход
- Хохирогчийг хамгаалах хуулиуд УИХ-аас батлагдахгүй удаашрахад хүргэж байна гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэллээ.
Хүчирхийллийн эсрэг таны хийсэн ганц алхам том, жижгээсээ үл хамааран өөрчлөлт бий болгож чадна.
Тиймээс бид “надад хамаагүй” гэсэн аминч хандлагадаа өнөөдрөөс эхлэн ЦЭГ тавьж Өөрчлөлтийг хамтдаа хийе хэмээн уриаллаа.
Сайн хүний чимээгүй байдал нь муу хүний муу үйлдлээс дутахгүй аюултай