Хот болон хотын гэр хорооллын хүүхдүүд ядууралд өртөх нь элбэг байдаг ч энэ нь ихэнхдээ статистикийн дундаж тоо баримтын ард ил гарахгүй үлддэг байна.
Хэдийгээр хот суурин газарт хүүхдүүд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбай гээд бүх үйлчилгээнд ойрхон мэт боловч энэ бүх үйлчилгээг тэгш хүртэж чадахгүй, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон асуудлаар гачигдаж яваа хүүхдүүд их байгааг судалгаа нотолж байна.
Тодруулбал, Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтран Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 2013 онд зохион байгуулж, нийт 14805 өрхөөс мэдээлэл цуглуулсан.
Энэхүү судалгаа нь үндэсний болоод олон улсын байгууллага, бодлого боловсруулагчдад шаардлагатай мэдээллийн асар баялаг эх үүсвэр болдог. Гэсэн ч энэ тоо мэдээллийг үр өгөөжтэй ашиглах явдал дутмаг байдаг.
Иймд уг судалгааны үр өгөөжийг дээшлүүлэх, бодлого хөтөлбөрт ашиглах байдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэ тоон мэдээллийн санг ашиглан “Монгол Улсын хотын хүүхдийн дүр төрх” нэмэлт дэлгэрэнгүй дүн шинжилгээг хийжээ.
Аливаа хот төлөвлөлтийн нэн тэргүүнд хүүхдүүдийн аж байдлыг авч үзэн, хотод байгаа хүн бүрт нийгмийн үйлчилгээг тэгш хүргэх, сайжруулахыг төр засгаас анхаарах нь чухал байдаг аж. Үүний тулд хотын хүүхдүүдэд ямар бэрхшээл тулгарч байгаа, ямар үйлчилгээ хүрэхгүй байгааг тодорхойлох нарийн тоо мэдээлэл, нотолгоо шаардлагатай. Ийм тоо баримт хангалтгүй байгаагаас дээрх асуудлууд шийдвэрлэгдэхүй, орхигдсоор байгаа юм.
Судалгааны дүн хотын хүүхдүүдийн аж байдал тэгш бус, ялгаатай байгааг харуулжээ. Урьдчилсан дүнгээс үзэхэд Улаанбаатар хотын орон сууцанд оршин суугчдын 99,6 хувь нь сайжруулсан ундны ус хэрэглэж байхад гэр хорооллын оршин суугчдын дөнгөж 50 хувь нь сайжруулсан ус ууж байна.
Сайжруулсан ариун цэврийн байгууламж буюу боловсон жорлонгийн хэрэглээг авч үзвэл ялгаатай байдал бүр ч их байна. Энэ үзүүлэлт орон сууцанд суугчдын дунд 99,2 хувь, гэр хорооллын иргэдийн ердөө 4,7 хувь байна.
Хүүхэдтэй холбоотой бусад чухал үзүүлэлтүүд ч орон сууц болон гэр хорооллын оршин суугчдын хооронд эрс ялгаатай байгааг судалгаа нотолж байна. Тухайлбал, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн дунд өсөлт хоцролт (9.1 хувь) орон сууцанд амьдардаг хүүхдүүдээс (4.9 хувь) хоёр дахин өндөр байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт ч мөн гэр хорооллын хүүхдүүдийн дунд гурав дахин их байгаа юм.
“Монгол Улсад хотжилт хурдацтай явагдахын хэрээр төлөвлөлтгүй, хөгжил буурай хотын захын гэр хорооллууд хаяагаа тэлсээр байна. Энд нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаагаас хотын оршин суугчдын дунд тэгш бус байдал нэмэгдэж байгаа юм” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлсэн байна.