Украин улсын Засгийн газрын сайд нарын танхимаас Украины эрчим хүчний "Нафтогаз" компанид Оросын байгалийн хийг худалдан авахыг хориглосон тогтоолыг өчигдөр /11.25/ гаргалаа.
"Нафтогаз" компаниас байгалийн хийн төлбөрөө барагдуулагуйн улмаас Оросын "Газпром" өчигдрөөс эхлэн Украин руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоогоод байсан юм.
Үүний хариуд "Оросууд бидэнд байгалийн хийгээ нийлүүлэхээ зогсоож байгаа биш бид тэднээс байгалийн хий худалдан авахаа зогсоож байна. Бидний Европын түншүүдээс байгалийн хийг боломжийн үнээр Украин руу нийлүүлэх үнийн саналууд ирж байгаа" гэж хариуллаа.
Түүнчлэн Оросын иргэний агаарын тээврийн бүх компаниуд Украины агаарын зайгаар дамжин транзит нислэг үйлдэхийг хориглосон байна.
“Аэрофлот” болон “Tрансаэро”-гийн Болгар, Израиль, Турк, Египет, Грек улс руу үйлддэг нислэг Украины агаарын зайд дамжин өнгөрдөг юм.
Үүнтэй холбогдуулан “Tрансаэро” компанийн удирдлага дамжин өнгөрөх нислэгүүдээ цуцалж, Украины агаарын орон зайг тойрохоор болсноо мэдэгдэн, үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчжээ.
Нислэгт өөрчлөлт гарсантай холбогдуулан хэд хэдэн нислэгийн үргэлжлэх хугацаа нэмэгдсэн байна. Тухайлбал Москвагаас Софи руу (Болгар) 20 минут, Бухарест руу (Румын) 47 минут, Афин болон Салоники руу 34, 23 минутаар тус тус уртасжээ.
Түүнчлэн ОХУ-ын агаарын тээврийн агентлагаас "Украины зүүн бүс нутагт Малайзын онгоц сүйрсэний дараа Оросын онгоцууд тус улсын агаарын зайгаар дамжин нисэх нислэгүүддээ өөрчлөлт оруулж эхэлсэн учир санаа зовох зүйлгүй" гэсэн юм
Эх сурвалж: ВВС