Сөүл хотын туршлагаасаа харамгүй хуваалцахад бэлэн
БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүнтэй ярилцлаа. “Маш сайхан хот болгож чадсан ч сэтгэл ханаж болохгүй, үүнээс илүү ихийг хийхийн төлөө зүтгэх ёстой” хэмээн тэрбээр тодотгож байна.
-Сөүл бол дэлхийд хоёрдугаарт бичигддэг том нийслэл хот. 25 сая оршин суугчтай боловч сайхан намуун, тайван хот. Сөүл бусад хотоос юугаараа ялгаатай вэ гэдгийг би хамгийн түрүүнд сонирхмоор байна?
-Сөүл хот үнэхээр олон хүн амтай хот учраас оршин суугчдынхаа амар тайван байдлыг хангах нь эн тэргүүний асуудал болдог. Үүнээс гадна би Сөүл хотын даргын хувьд хотынхоо ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахыг чухалчилж үздэг. Үүнд байгаль орчны хамгаалалт, экосистемийн уялдаа холбоо, бохирдол, агаарын чанарыг сайжруулах гэсэн өндөр ач холбогдолтой асуудлууд ордог.
-Таны намтрыг харж байхад хоёр зүйл миний анхаарлыг өөрийн эрхгүй татсан. Нэгдүгээрт, та Сөүл хотын даргаар хоёр дахь удаагаа сонгогдоод ажиллаж байгаа. Хоёрдугаарт, хоёр намын тогтолцоо давамгайлдаг газарт та бие дааж нэр дэвшин ялалт байгуулж чадсан. Энэ ажилдаа ороход таны хувьд хамгийн хүнд хэцүү асуудал юу байв?
-Би сонгуульд бие дааж нэр дэвшээд сонгогдсон боловч Хотын зөвлөлд сөрөг хүчний нам олонх байсан тул хэрэв би энэ намд нэгдвэл хотоо илүү үр өгөөжтэй удирдах боломж нээгдэнэ гэж үзсэн. Одоо би Хотын зөвлөлтэй хамтран ажиллаж байгаадаа сэтгэл туйлын хангалуун байгаа.
-Та ажлаа хүлээн авсны дараа юуг эн тэргүүнд шийдэх ёстой гэж үзсэн бэ?
-Олон зүйлд анхаарах ёстой байсан. Гэхдээ эн тэргүүнд нэг хүндрэлтэй асуудалд онцгой анхаарах шаардлага гарсан. Сөүл хотын дүүргүүдэд 10 гаруй сая хүн оршин суудаг учраас маргаантай асуудал үргэлж гарч байдаг. Ийм нөхцөлд талуудтай зөвшилцөлд хүрч, харилцан буулт хийх замаар иргэдийнхээ амар тайван байдлыг хангах нь ямагт эн тэргүүний асуудлуудын нэг байдаг.
-Ер нь аль ч улсын нийслэлийг улс доторх бие даасан улс гэж хэлж болох байх. Өөрийн гэсэн эрүүл мэндийн тогтолцоотой, өөрийн гэсэн тээврийн систем гэхчлэн бүх юм байдаг. Энэ олон чухал салбарын уялдаа холбоог сайжруулахын тулд та ямар арга хэмжээ авдаг вэ?
-Төв Засгийн газар ерөнхий чиг хандлага, зарчмыг тодорхойлж өгдөг. Энэ зарчмыг удирдлага болгохдоо орон нутгийн Засгийн газар бие даасан бодлого явуулдаг. Иргэдийнхээ өмнө тулгарсан олон асуудлыг бие даан шийддэг. Таны хэлсэн хотын эрүүл мэнд, тээвэр гэхчлэн олон асуудал ихэвчлэн хотын Засгийн газрын мэдэлд байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өдөр тутмын амьдралд тулгардаг бүх асуудал хотын засаг захиргаанд хамаардаг.
-Сөүл хот аль хэдийнэ дэлхийн хэмжээний маш том хот болж чадсан. Сөүл хотын туулсан замыг эргэн харвал өмнөө тавьсан ихэнх зорилгодоо хүрсэн гэж хэлэх үү, эсвэл яагаа ч үгүй байгаа юу?
-Шийдэгдээгүй олон асуудал бидний өмнө бий. Сөүл хот хурдацтай хөгжиж, дэлхийн хамгийн том хотуудын тоонд багтаж чадсан. Сөүл хот эдийн засгийн хувьд томоохон амжилтад хүрсэн. Өмнө нь голчлон газар тариалан эрхэлдэг байсан бол одоо аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн хот болж чадсан. Гэсэн хэдий ч шийдэгдээгүй олон том асуудал бидний өмнө байгаа. Тухайлбал, эдийн засгийн зарим асуудлаас гадна нийгмийн хүндрэлүүд байна. Амиа хорлох явдал, гэмт хэрэг гэхчлэн олон олон асуудлыг анхаарах ёстой. Дэлхийн жишиг стандартаар хэмжвэл бид маш өндөр түвшинд хүрч чадсан ч хийх зүйл их бий. Сөүл хот маш сайхан хот болж чадсан ч бид сэтгэл ханаж болохгүй, үүнээс илүү ихийг хийж, илүү сайхан хот болгохын төлөө зүтгэх ёстой гэж би үргэлж ажлын хамт олондоо хэлдэг.
Өмнөд Солонгос маш их үнэ цэнээр эдийн засгийн амжилтад хүрсэн. Эдийн засгаа хөгжүүлэхдээ байгаль орчноо золиосолсон
-Сөүл хот эдийн засгийн хэмжээгээрээ 800 гаруй тэрбум ам.долларын төсөвтэй, дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг том хот болсон. Сөүл хот бизнес, хөрөнгө оруулалтыг яаж татдаг вэ? Нууцаасаа хуваалцахгүй юу?
-Нууц гэх зүйл байхгүй гэж бодож байна. Гэхдээ эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад аялал жуулчлалыг томоохон хувь нэмэр оруулна гэж үздэг тул энэ салбарт маш их анхаардаг. Үүнээс гадна БНСУ, тэр дундаа Сөүл хот “ханкей давалгаа”, “ханкей” драмын жүжиг гэхчлэн урлаг соёлын баялаг өв уламжлалаараа маш алдартай. Тийм учраас аялал жуулчлал, амралт, цэнгээн, үзвэр үйлчилгээний салбарыг хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Үүнээс гадна Сөүл хотын засаг захиргаа шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбарт маш их ач холбогдол өгдөг. Сөүл хотын 60 гаруй их, дээд сургууль жил болгон олон мянган залуу боловсон хүчин бэлтгэдэг учраас бид энэ чадварлаг боловсон хүчнийг шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд ашиглах ёстой.
-Өөрийн гэсэн нууц байж л таарна. Сөүл хот Азийн санхүүгийн хамгийн том төвүүдийн нэг болсон. Сөүлд бизнес эрхлэх гэсэн хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэхийг та нар хичээдэг вэ?
Тэдэнд ямар нөхцөл бүрдүүлэхийг эрмэлздэг вэ? -Сөүл хот Азидаа долдугаарт бичигддэг банк, санхүүгийн том төв болсон гэдгийг Их Британийн судлаачид тогтоосон. Банкны сектор тасралтгүй өсөж байгаа. Сөүл хот жилд 12 сая гаруй гадаадын жуулчин хүлээн авдаг. Ингэхдээ Сөүл зөвхөн жуулчдын очих дуртай газар байгаад зогсохгүй хөрөнгө оруулагчдыг татаж чаддагаараа давуу талтай. Сөүл хот залуу боловсон хүчинтэй, хөрөнгө оруулалтын орчин сайтай, орчин үеийн хот учраас дэлхийн хамгийн том компаниудыг татаж чаддаг. Тухайлбал, “Google” Сөүл хотод дэлхийн кампусаа нээхээр болсон. Лондон, Нью- Йорк, Тель-Авивын дараа Сөүлд байгуулахаар шийдсэн. Дэлхийд зартай өөр олон компани ч бас Сөүлд хөрөнгө оруулахдаа дуртай байдаг. Сөүлийн ирээдүйн өсөлтөд ямар их боломж байгааг үүнээс харж болох байх гэж бодож байна.
-Таныг Сөүлийн тухай нэг түүхийг хуваалцахыг хүсэж байна. Та өөрөө Сөүлд очиж үзсэн үү?
-Би Сөүлд олон удаа очиж үзсэн. Гангнам дүүргийг дэлхий даяараа андахгүй болсон байх. K-pop, тэр дундаа нэг алдартай дуу энэ дүүргийг нэрд гарахад зохих нөлөө үзүүлсэн.
-Дорой хөгжилтэй, хоосон шахуу байсан газрыг яаж дэлхий нийтээрээ мэддэг, олон янзын соёл цэцэглэсэн дүүрэг болгож чадсан тухай ярихгүй юу?
-Гангнам дүүргийг хөгжүүлж, хамгийн орчин үеийн дүүргүүдийн нэг болгож чадсан.
-Хорин жилийн дотор хөгжүүлсэн үү?
-Энэ дүүргийг хөгжүүлэхэд ойролцоогоор 20 жил болсон. Үүний хажуугаар Сөүл хот эртний соёл уламжлалаа хайрлан хамгаалахын зэрэгцээ орчин үеийн хөгжлийг тэнцвэртэй нэвтрүүлж чадсанаараа дэлхийд онцгой байр суурь эзэлдэг. Солонгосын ард түмний эртний түүхийн илэрхийлэл болсон олон сайхан ордон, өргөө, чамин тансаг эртний барилга, сүм хийдүүд байдаг. Нөгөөтэйгүүр Samsung, Hyundai, LG зэрэг дэлхийн хэмжээний олон компани Сөүл хотод байгуулагдаж, ийм түвшинд хүрсэн. Ийм учраас Сөүлд эртний зан уламжлалаа орчин үетэй маш сайн хослуулж чаддаг. Гадаадынханд Сөүлийн соёлын эрс тэс ялгаатай байдал маш их таалагддаг. Эрс тэс ялгаатай харагдавч эгшиг нийлэн оршдогоороо онцлогтой.
-Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд та оролцсон. Энэ форумаар хамгийн их хэлэлцсэн асуудлын нэг бол яах аргагүй ногоон хотын концепц. Энэ ойлголтыг янз бүрээр тайлбарладаг учраас Сөүл хотын хувьд ногоон хот гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлдог вэ? Ногоон хотын концепцийг ямар өнцгөөс хардаг вэ?
-Сөүлийн туршлага дээр суурилаад гурван нөхцөлийг тодорхойлъё. Нэгдүгээрт, экологи, байгаль орчинд ээлтэй хот байх ёстой. 1960-1970-аад онд манай уул ус, байгаль орчин маш их бохирдсон. Тэр үед аж үйлдвэрлэл хурдацтай хөгжиж, хотжилт эрчимтэй явагдсан нь бохирдлын үндсэн шалтгаан болсон. Өнөөдөр эргээд харахад энэ байдлыг засаж залруулахад урт удаан хугацаа ордог төдийгүй маш их зардал гардаг нь харагдаж байна.
Харин өнгөрсөн 20- 30 жилд маш их хүчин чармайлт гаргасны үр дүнд Сөүл хот нэг ёсондоо дахин төрж, байгаль орчинд ээлтэй хот болж чадсан гэж хэлж болно. Хоёрдугаарт, Сөүл хот эрчим хүчний хараат байдлаа бууруулах томоохон зорилт тавьсан. Сөүл эрчим хүчний хэрэгцээнийхээ дийлэнхийг өөр хотуудаас хангадаг байсан бол одоо эрчим хүчээ хэмнэх бодлого баримтлахын зэрэгцээ хоёрдогч түүхий эд ашиглан эрчим хүч үйлдвэрлэж эхлээд байна. Ингэсний ачаар Сөүл зөвхөн байгальд ээлтэй хот болоод зогсохгүй бас явган зорчигчдод ээлтэй хот болж байгаа. Яагаад гэвэл өмнө нь Сөүл хот автомашиныхаа ачааллыг дийлэхээ больж, маш их замын түгжрэлтэй байсан. Гэтэл одоо хотын төв хэсэгт тусгай хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд явган зорчигчид төдийгүй дугуйгаар зорчигчдод ээлтэй орчин бий болгож, тав тухыг нь хангаж чадсан.
-Машингүй бүс байгуулсан шүү дээ.
-Яг үнэн. Бид тусгай хөтөлбөрийн дагуу олон гудамжийг машингүй гудамж болгосон. Энэ гурван нөхцөлийг хангасан хотыг ногоон хот гэж хэлнэ.
-Өнгөрсөн нэлээд хэдэн жилийн хугацаанд орчин үеийн технологийн бүх ололт, өндөр технологийн хамгийн сүүлийн үеийн нээлтүүд Өмнөд Солонгостой заавал нэр холбогдох болсон. Ингэснээр танай ажил улам хөнгөрсөн үү, эсвэл улам хүндрэлтэй болсон уу?
-Өмнөд Солонгос хөдөө аж ахуйн орноос хүнд аж үйлдвэрийн бүтэцтэй орон болтлоо хөгжсөн гэж би өмнө нь хэлсэн. Хөгжлийнхөө энэ шатанд хүрсний дараа бид эдийн засгийн бүтэц загвараа ахиад өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, бид эдийн засгийн бүтэц, загвараа байнга өөрчилж, илүү тогтвортой хөгжил рүү тэмүүлдэг. Харин сүүлийн үед бид орчин үеийн технологийн ололт амжилтын үр шимийг амсаж байна. Технологийн хөгжлийн ачаар Сөүл хотод хаа сайгүй үнэ төлбөргүй Wi-Fi-тай газар бий болсон. Иргэд нэгдсэн нэг платформтой болж байгаа нь сайн хэрэг. Хүмүүс хамтран ажиллаж, мэдээ мэдээлэл солилцож, шинэ зүйл бүтээхэд энэ нь маш их түлхэц өгч байна.
-Та энэ айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотын дарга ноён Э.Бат-Үүлтэй уулзаж, санал бодлоо солилцсон. Түүнтэй уулзаж ярилцахад нийтлэг юм юу байв? Хотын дарга нарын хувьд хамгийн их анхаарал татсан асуудал юу байв?
-Улаанбаатар хотын дарга ноён Э.Бат-Үүл дэлхийн хотууд, тэр дундаа Сөүлийн арвин туршлагаас суралцаж, шилдэг туршлагыг нь төрөлх хотдоо хэрэгжүүлэх гэсэн зорилготой байгаа. Улаанбаатар, Сөүл эгч дүүсийн найрамдалт харилцаатай хот болсны 20 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бид 20 жилийн турш найрсаг сайхан харилцаатай байж, олон салбарт идэвхтэй хамтран ажилласаар ирсэн.
Бид туршлагаасаа харамгүй хуваалцахад бэлэн байгаа. Ноён Бат-Үүл ялангуяа нийтийн тээвэр, агаарын чанар, иргэдийн аюулгүй байдал, цэвэр усны хангамж, мөн бохирын системийг сайжруулахад онцгой анхаарч байсан. Сөүл хотын зарим байгууллагын дарга, төлөөлөгчид ирснээс гадна 12 компанийн төлөөлөл надтай хамт Монголд Улсад хүрэлцэн ирсэн. Ингэснээр хоёр тал санал бодлоо чөлөөтэй солилцож, хот төлөвлөлт, зам тээвэр, дэд бүтэц, агаарын чанарыг сайжруулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан. Манай хоёр хотын хамтын ажиллагаа зөвхөн 20 жилийн ойгоор хязгаарлагдахгүй, цаашид ч улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
-Та Сөүл хотын даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.
-Тийм.
-Ноён Бат-Үүл хотын даргаар анх удаагаа сонгогдсон. Та түүнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сайн хотын дарга байхын тулд бусдаас суралцах нь маш чухал гэж хэлмээр байна. Би өөрөө хотын оршин суугчдаа ч сонсдог, мэргэжлийн хүмүүсийг ч сонсдог. Энэ бол миний ажлын үндсэн зарчим. Бусад хотын туршлагыг ч судалдаг. Ноён Бат-Үүл дээрх болзлуудыг хангаж чадсан тул би түүнийг маш сайн мэр гэж хэлнэ.
-Та Монгол улсад тэр дундаа Улаанбаатар хотод анх удаа айлчилж байгаа хүний хувьд танд хамгийн их таалагдсан зүйл юу байв? Мөн юу таалагдсангүй вэ?
-Надад бүх юм таалагдсан. Ялангуяа Улаанбаатарын оршин суугчид их нөхөрсөг, эелдэг зантай нь гаднаас ирсэн надад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Үүнээс гадна Улаанбаатар хот дөрвөн талаараа маш сайхан, үзэсгэлэнтэй уул, усаар хүрээлэгдсэн нь их таалагдсан. Өглөө эрт босоод зочид буудлынхаа цонхоор цэнхэр тэнгэр, уул, ус, ой модыг харахад сайхан байсан. Ер нь эдийн засгийн хурдацтай өсөлттэй үед байгаль орчныг хамгаалах асуудлыг орхигдуулахгүйг хичээх ёстой. Өмнөд Солонгос маш их үнэ цэнээр эдийн засгийн амжилтад хүрсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа хөгжүүлэхдээ байгаль орчноо золиосолсон гэж хэлж болно. Тийм учраас энэ хоёр хүчин зүйлийн тэнцвэрийг хадгалах нь маш чухал.
-Хотын даргад бие даан нэр дэвшээд ялалт байгуулж, улс төрийн намуудын эе эвийг олж, дэлхийн хамгийн том хотуудын нэгийг амжилттай удирдаж байгаа хүний хувьд Сөүлийн ирээдүйг хэрхэн хардаг вэ?
-Аливаа бодлого амгалан тайван байдлыг хангахад чиглэгдэх ёстой. Улс төрийн намуудыг тодорхой зөвшилцөлд хүргэж, үр дүнтэй хамтын ажиллагаа явуулах хөрсийг бий болгох ёстой. Мөн алхам бүртээ хүмүүсийн санал, хүсэлтийг тусгахыг хичээх хэрэгтэй. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал. Сөүл хотын удирдлага бодлогоо боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх хүртлээ оршин суугчдынхаа санаа бодлыг сонсдог. Энэ бол жинхэнэ ардчилал. Бодлогоо зөв тодорхойлж, амжилттай хэрэгжүүлэхэд энэ нь амин чухал үүрэгтэй.