Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Турк, ОХУ-ын улс төр, эдийн засгийн харилцаа хурдацтай хөгжиж, хоёр орны хоорондын нийт барааны эргэлт бараг 10 дахин нэмэгдсэн. Туркийн гадаад худалдааны түншүүдийн дунд ОХУ Германы дараа хоёрдугаарт жагсдаг.
Гэвч Оросын Су-24 бөмбөгдөгч онгоц агаарын хилийг зөрчсөн хэмээн Туркийн нисэх хүчин сөнөөсөн явдал нь хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй гэж шинжээчид дүгнэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын онгоц сүйрсэний дараа энэхүү хэрэг ОХУ, Турк хоёр улсын харилцаанд ноцтой сөрөг үр дагавар авчирна гэж мэдэгдэв.
Тэгвэл Су-24 бөмбөгдөгч онгоцны осол Турк, Орос улсууд улс төр, эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
ТУРК УЛС ӨНГӨРСӨН ЖИЛ ОРОСООС 26.7 ТЭРБУМ МЕТР КУБ БАЙГАЛИЙН ХИЙ ХУДАЛДАН АВЧЭЭ
Турк улс байгалийн хийн импортынхоо 58 хувийг Оросоос авдаг бөгөөд Оросын байгалийн хийнээс хараат байдалд орсон юм. Хөрш зэргэлдээ байрлах Азербайжан, Иран улсуудаас байгалийн хий худалдан авч болох ч энэ нь тээвэрлэлт, нөөцийн баазын хязгаарлагдмал байдлаас үүдэн хүндрэлтэй байгаа аж.
Турк улс өнгөрсөн жил Оросоос Хөх урсгал, Баруун урсгал гэсэн хийн хоолойн хоёр шугамаар нийт 26.7 тэрбум метр куб байгалийн хий худалдаж авчээ.
ОХУ-ын байгалийн хийг Турк руу нийлүүлэх онд хоёр зам байдаг. Үүнд хар тэнгисийн дамжин "Хөх урсгал" хийн хоолойгоор (2014 онд тус хоолойгоор 14.4 тэрбум шоо метр байгалийн хий тээвэрлэсэн), Украин, Молдав улсуудын нутаг дэвсгэрээр дамжин Румынийн байгалийн хийн хоолойгоор нийлүүлдэг байна.
АСАР ТОМ ХИЙН ХООЛОЙ "ТУРК УРСГАЛ"
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Турк улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 40 тэрбум долларын өртөг бүхий “Өмнөдийн урсгал” төслийг хааснаа мэдэгдсэн.
Тус төсөл 2013 онд эхэлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор тус хоолой Хар далайн дундуур тавигдаж Болгар, Серби, Унгар, Австри зэрэг төв Европын орнуудад хүрэх байжээ.
Харин үүний оронд Турк улсаар дамжуулан 63 тэрбум метр куб хий дамжуулах шинэ хоолой барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдэн, Туркийн Ерөнхийлөгчтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Байгалийн хийн шинэ хоолойг “Турк урсгал” хэмээн нэрлэв. Орос байгалийн хийн нийлүүлэлтээ 2016 оны арванхоёрдугаар сараас эхлэхээр төлөвлөжээ.
ТУРКИЙН АНХНЫ ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ОРОСУУД ХИЙЖ БАЙНА
Туркийн анхны цөмийн эрчим хүчний станцыг барих талаар 2012 онд Анкара болон Москва тохиролцсон юм. “Аккую” цөмийн цахилгаан станцыг бүтээн байгуулснаар Туркийн эрх баригчид уил бүр гадаад орноос худалдан авдаг эрчим хүчний хэрэглээнээс 14 тэрбум ам.доллар хэмнэнэ гэж тооцоолж байв.
Турк улсын анхны атомын цахилгаан станцын барилгын ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Газар дундын тэнгисийн хөвөөнд орших Мерсин хотноо орос технологиор баригдах “Аккую” станц нь эдийн засгаа хөгжүүлэх, импортын ашигт малтмалын түлшнээс хараат байдлыг бууруулах зорилгоор тус улсад баригдах гурван станцын эхнийх нь юм.
Цөмийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд ОХУ гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Турк улс бол Оросуудын хамгийн их зорчдог улсуудын тоонд зүй ёсоор ордог. Холбооны аялал жуулчлалын агентлагаас мэдээлж буйгаар өнгөрсөн жилд 3.2 сая Орос иргэн Туркт зорчсон байна.
Түүнчлэн 2015 он хүртэл Турк дэх гадаадын жуулчдын тоогоор Оросууд тэргүүлсээр иржээ. Гэвч өнгөрсөн онд рублийн ханш унаж, аялал жуулчлалын зардал нэмэгдсэнтэй холбогдуулан Оросууд энэхүү үзүүлэлтэд нэг байраар ухарсан юм.
Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөнтэй холбогдуулан Турк улсаас жуулчдаа эргүүлэн татах төлөвлөгөө байхгүй гэж Оросын аялал, жуулчлалын агентлагуудын холбоо мэдэгдсэн ч Турк руу хийдэг багийн аяллыг түр зогсоосон байна. Террорист халдлага болох аюултай учир Турк руу аялахгүй байхыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгч Владимир Путин нар иргэддээ зөвлөжээ.
Сануулахад алан хядах ажиллагааны улмаас Синайн хойгт Оросын зорчигч тээврийн онгоц осолдсоны дараа Египетээс бүх жуулчнаа эргүүлэн татахаа Орос мэдэгдсэн юм.
БУСАД САЛБАРТ
Туркт Оросын газрын тосны магнат ЛУКОЙЛ компанийн шатахуун түгээх 700 гаруй станц бий. Түүнчлэн Оросын Сбербанк Турк даяар 680 салбартай, тус улсын ес дэх том DenizBank-ийг худалдан авсан зэрэг маш олон салбарт хамтран ажилладаг юм.
Хэрэв Турк ОХУ-ын хөрөнгийг царцаах шийдвэр гаргах юм бол энэ нь Оросоос гадна Туркийн эдийн засагт ч маш сөргөөр нөлөөлнө.
ОХУ-д Туркийн 100 орчим барилгын компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Туркийн барилгын компаниуд 1980-аад оноос хойш ОХУ-д 800 гаруй объект бүтээн байгуулжээ.
ОХУ Европын холбооны улсууд болон Америкийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглосны дараа Туркийн экспортлогчид Оросын зах зээлд нэвтрэх боломжтой болсон. Турк ОХУ руу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, шувууны мах, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, загас экспортолж байгаа юм.
Эх сурвалж: ВВС