Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь Кино урлаг юм хэмээн В.И.Лениний хэлсэн үг бий. Яах аргагүй хүн төрөлхтний урлаг, соёлын өв уламжлалыг бүгдийг нь өөртөө агуулж чаддаг кино урлаг агуу байхаас өөр замгүй.
Ирэх сарын 4-ний өдөр зохиогдох гэж байгаа Content Summit чуулганд “Кино” сэдвийн хүрээнд “Ийм нэгэн дурлал 2”, “Надтай гэрлээч”, “Нэгэн нарны дор” зэрэг уран сайхны кино, телевизийн цувралын зохиолчоор ажиллаж байсан туршлагатай Д.Гэрэлт-Од илтгэл тавина.
Тэгвэл Д.Гэрэлт-Од кино урлагийн салбарын тухай ийнхүү хуваалцсан юм.
-Кино бол уран бүтээл мөн. Гэхдээ бизнес гэвэл илүү тохирно. Хөрөнгө оруулагчдын хувьд кино нь үр ашигтай байдлаараа Цахиурын Хөндийн гарааны бизнес эрхлэгчдийн дараа бичигддэг. Аргагүй л дээ. 15.000 ам. доллароор бүтсэн Paranormal Activity 193.400.000 долларын ашиг олчхоор чинь яаж сонирхохгүй байх билээ.
Монголын кино бүтээгчид туршлагажна, дадлагажна, чанаржина
Дэлхийн зах зээлээс мөнгө зулгаах тал дээр Монгол жүжигчид гологдохгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Харин найруулга, продакшн, пост-продакшн, график ажлуудын чанар, ур чадвар, хүний нөөцийн хүрэлцээ, хууль эрх зүйн орчин, зураг авалтын таатай нөхцөл болон объектуудын хувьд одоохондоо балчир байгаа ч дэд бүтэц нь бүрэлдээд эхэлбэл дороо хөгжинө гэдэгт эргэлздэггүй.
Миний бодлоор, Монгол контент дэлхийд гарах хамгийн ойрхон гарц бол кино зохиол юм. Яагаад гэвэл Монголчуудын түүх сонирхолтой. Бас бид дэлхий мэддэг нэгээр тогтохгүй гол дүрүүдтэй. Хэдэн талаас нь чамгүй олон жил мэрэхэд хүрэлцэх хангалттай гоё санаануудтай. Kingdom of Heaven, Troy, Game of Thrones-с илүү гардаггүй юмаа гэхэд эн зэрэгцэх түүх бидэнд байхгүй гэж үү? Түүнээс улбаалсан зарагдах санаа, уран төсөөлөл монгол зохиолчоос гарахгүй гэж үү?
Дээр хэлсэн дэд бүтцийг бий болгох замыг богиносгоход бидэнд продюсер хэрэгтэй байна. Тэр хүн дэлхийд ямар санаа тоогдож, ямар кино хүн үзэхийг таамаглах боловсрол, мэдрэмжтэй байхаас гадна хэнээр найруулж бас хийлгэж, хэнийг тоглуулбал амжилттай болж, хэрхэн сурталчлахыг мэддэг, өөрөө чаддаггүйгээ өрөөлөөр хийлгэж чаддаг хүн байх учиртай. Түүний нүдийг нээхэд манай кино бүтээгчид л тусална. Яаж гэж үү? Аль болох олон кино хийж. Ингэснээр, Монголын кино бүтээгчид туршлагажна, дадлагажна, чанаржина.
Продюсероос дутуугүй чухал бас нэг зүйл бол формат юм. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн форматаар киног, түүний эд эсүүдийг бүтээж сурах хэрэгтэй. Авьяаслаг Монголчууд, 50 Саяын Уналт хоёр телевизийн формат. Өмнө нь ийм нэвтрүүлэг өчнөөн л хийгдсэн. Энэ хоёр шиг амжилтад хүрсэн нь үгүй. Пицца Хат, Бургер Кинг, KFC бас л формат. Тэр төрлийн хоол өмнө нь зарагддаг л байсан. Харин тэдэн шиг амжилттайгаар биш.
Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, бор зүрхээрээ, байраа барьцаанд тавиад, ар гэрээ гаргууд гаргаад кино хийж байгаа бизнес сэтгэлгээгүй ч Монгол киног хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхтэй улаан кино бүтээгч залуусыг төр бодлогоор дэмжих ёстой. Харин хэрхэн дэмжих гарцыг энэ чуулганаас олно гэж итгэж байгаа.