Ойрхи Дорнодын зэвсэгт мөргөлдөөн, Дэлхийн II дайнаас хойших хамгийн олон тооны хүнийг хамарсан дүрвэгсдийн урсгал Евро бүсийн эдийн засагт дарамт учруулж байна.
Европын комиссын мэдээлснээр ирэх онд тус бүсийн эдийн засаг 1.8 хувиар буюу АНУ-аас бүтэн нэг хувиар доогуур өсөх төлөвтэй байгаа юм. Олон улсын тогтворгүй байдал бүсийн эдийн засгийн өсөлтийг улам доош дарж болзошгүй гэж Европын Холбооноос мэдэгдсэн байна.
Ливи, Сири зэрэг оронд үүссэн үймээн, зэвсэгт мөргөлдөөний улмаас 860 мянга гаруй дүрвэгсэд Европоос иргэншил хүсэх болсон юм. Энэхүү үйл явдал нь богино хугацаанд нийгмийн халамжийн зардлыг огцом өсгөх юм.
Гэхдээ урт хугацаанд авч үзвэл ажиллах хүч нэмэгдсэнээр эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна. Дүрвэгсдийн асуудлаас гадна Евро бүсийн орнуудын гадаад худалдааны тэнцвэр алдагдсанаар эдийн засагт дарамт учруулж болзошгүй байгаа аж.
Европын комисс "Олон улсын нөхцөл байдал тааварлахад бэрх байгаа тул экспорт буюу гадаад зах зээлийн эрэлтэд тулгуурладаг Герман, Ирланд зэрэг орны өсөлт удааширч болзошгүй" гэж үзжээ.